Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгчийн хообий нь шонхроор ан хийх. Ганц Ерөнхийлөгч ч биш угсаа залгамжилсан эмирүүд, толгой баячууд ч ийм зугаатай зүйлд мөнгөө хайр гамгүй үрж чаддаг гэнэ. Биеэр томгүй ч амьтан агнахдаа гаргууд шонхор Казахстан зэрэг тоотой хэдхэн улс оронд байдаг. Гэхдээ Арабын баячуудын шаардлагад нийцдэг, үнэ хаяж авахдаа гар татдаггүй нь зөвхөн Монголынх. Гэвч жилээс жилд тоо толгой нь цөөрч, "Улаан ном"-д ороход ойрхон болсон нь тэдний санааг зовоож эхэлжээ. Тиймээс энэ шувууг хамгаалах, өсгөж үржүүлэх ажлыг нэн даруй эхлэх, үүнд зориулан багагүй мөнгө хөрөнгө гаргахаас татгалзахгүй гэдгээ төрийн айлчлалаар очсон Монгол Улсын Ерөнхийлөгчид эрхэм Эмир дуулгалаа. Манай улс ч энэ тал дээр тус улстай хамтран ажиллах саналаа хүргүүлээд ярьж тохирсон зүйл чамгүй олонтой байсан бололтой. АНЭУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан дөрвөн санамж бичгийн нэг нь шонхортой холбоотой байв.
Монголын Байгаль орчны яам, Абу Дабигийн байгаль орчны агентлагийн хооронд байгуулсан Монголын махчин шувууг хамгаалах талаар хамтран ажиллах санамж бичгийн ач холбогдлыг сонирхож Байгаль орчны дэд сайд Б.Энхмандахтай ярилцлаа.
-Энэхүү санамж бичгийг байгуулах
болсон шалтгаан нь арабуудын сонирхлоос үүдэлтэй болов уу гэж бодогдлоо. Санамж
бичгийг шуудхан "шонхор хамгаалах..." гээд нэрлэчихэж яагаад болоогүй
юм бэ?
-Хэдийгээр
энэ санамж бичиг махчин шувуудын дотроос арабуудын нэлээд сонирхдог шонхорт
голлон хамаарч буй ч бид Монголд амьдардаг тас, бүргэд зэрэг бусад махчин
шувуудын хамгаалалт, судалгааны ажлыг ч хамтад нь бодолцоно гэж тооцож саналаа
тавсан юм. Гэхдээ эхний ээлжинд мэдээж нийтлэг сонирхлын үүднээс шонхор шувууг
хамгаалах чиглэлээр судалгааны ажлыг хийх нь ойлгомжтой.
-Шонхрын судалгааг арабууд хийх үү,
аль эсвэл манай эрдэмтэд хийх юм уу?
-Энэ
судалгаанд монголчуудаас гадна Их Британийн Зэрлэг амьтан судлах төвийн
эрдэмтэд арабуудтай хамтран оролцоно. Гол санхүүжилтийг Абу Дабигийн хөгжлийн
агентлаг гаргах юм. Эхний ээлжинд Монголд идлэг шонхрын тархац, онцлог, өсөлт,
үржлийг нутаг орны байдалтай уялдуулан судална. Ингэснээр шонхрыг хамгаалах
стратегийг тогтоох боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл яаж хамгаалах аргаа
тодорхойлно гэсэн үг.
-Эмират манайхаас хэдийгээс шонхор
авч байгаа вэ. Жилдээ хэр олныг барих зөвшөөрөл арабуудад өгдөг бол?
-Ерээд оны дундаас эхэлсэн. Эхэн үедээ жилд
50-60-ыг авдаг байсан нь өссөөр 300-д хүрсэн юм билээ.Өнгөрсөн жилээс манай
Байгаль орчны яам, Засгийн газар шонхор шувууны зөвшөөрлийн өртгийг хоёр дахин
нэмэгдүүлснээс хойш энэ тоо буурч 2006 онд 120, энэ жил 140-150 зөвшөөрөл л
олгосон.
-Зөвшөөрлийн үнэ чухам хэд байсныг
хэд болгосон юм бэ?
-4800 ам.доллар байсныг 10 мянга болгосон. Үнэ өндөр
болсон нь шонхрыг зүй зохистой хамгаалах нэг арга болох нь харагдлаа.
-Шонхрын хууль
бус наймааны тухай нэлээдгүй ярьдаг. Хил гаргах гэж байгаад баригдсан тохиолдол ч бий. Та бүхний сая гарын үсэг
зурсан санамж бичиг ийм явдал гарахыг таслан зогсооход ямар нэг байдлаар
нөлөөлөх үү?
-Хууль бус зүйл гарах үндэс байхгүй. Та саяхан хойд хил
дээр Оросын иргэн монголчуудтай хамтран шонхор хууль бусаар гаргах гэж байгаад
баригдсан тохиолдлыг ярьж байх шиг байна. Иймэрхүү үйлдлийг таслан зогсоох,
хяналт тавих үүрэг нь УМХГ, гаалийнханд байдаг юм. Манай яам Засгийн газрын
баталсан журмын дагуу тоо толгойд нь хяналт тавьж, зөвшөөрөл олгох, барих арга
технологийг нь заах учиртай. Мөн шувуу бүрт гэрчилгээ олгох ажлыг хариуцдаг.
Арабууд өндөр үнээр авдаг учраас худалдан борлуулах зорилгоор манайхан хууль
бусаар барих тохиолдол гардаг нь үнэн. Гэхдээ тэд барьсан болгоныг нь
авчихдаггүй юм. Шаардлага нь их нарийн. Тийм болохоор судлаачдын ярьж
байгаагаар арван шонхор барилаа гэхэд ганц нь шалгуурт тэнцэж, үлдсэнийг нь буцааж
тавьдаг гэсэн.
-Монголоос
авчирсан шонхрыг энд өсгөж үржүүлдэг юм болов уу?
-Энэ улсын Байгаль орчин, Усны сайдтай ярьж байхад зөвхөн
Эмиратад шонхрын гурван эмнэлэг бий гэнэ. Цаг давчуу учраас тэдгээрийг нь үзэж
харж амжсангүй. Ер нь Монголоос авчирсан шонхрыг хоёроос гурван жил ан хийлгэж ашиглаад
дараа нь эмчлүүлж байгальд нь тавьдаг гэнэ.
Голдуу хувь хүн, байгууллага хоорондын асуудал мэтээр шийдэгдэж ирсэн энэ асуудал ийн хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж байхаар боллоо.
Монголчууд дэлхийн
хамгийн баян оронд ажиллана
Ингэж хэлэх боломж олгосон Харилцан ойлголцлын санамж
бичигт мөн өчигдөр гарын үсэг зурлаа. Ажиллах хүчний салбарт хамтран
ажиллах тухай гэсэн нэртэй энэхүү санамж бичгийг Монгол Улсын Засгийн газар
Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газрын хооронд байгуулсан юм. Сүүлийн хориодхон
жилийн дотор эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, дэлхийн толгой баячуудын тоонд
орсон Эмират 4.2 сая хүн амтай.
Гэхдээ тэднийх нь 700-800 мянган л уугуул арабууд буюу эмират паспорттай иргэд. Үлдсэн нь Энэтхэг, Пакистан, Иемэн зэрэг улсаас ирсэн цагаач иргэд байдаг. Тэдний Эмиратад хөдөлмөр эрхлэх харилцааг хуулийн дагуу зохицуулсан байдаг учраас хараар ажиллах гэсэн ойлголт байхгүй гэнэ. Нэгэнт хуулийн дагуу учраас тухайн улсын иргэдтэй нэгэн адил нийгмийн элдэв халамж эдэлж, байр сууцныхаа мөнгийг ч хөнгөлөлттэй үнээр төлдөг. Ямар нэг хязгаар тавьдаггүй учраас гэрээгээр хөдөлмөр эрхлэгчдийн тоо ч жилээс жилд чамгүй өсөх хандлагатай болсон байна. Энэтхэг, Пакистан зэрэг улсын иргэдэд зориулсан телевизийн суваг, сонин, сургууль соёлын газрууд ч бий болсон. Нэг ёсондоо Эмиратад бага суурьшмал бүсийг бий болгоод буй гэнэ. Алсдаа манайхан ч тэдний адил энэ улсад хөдөлмөр эрхлэх боломжтой болох магадлалтай. Нэгэнт ажиллах хүчний салбарт хоёр улсын Засгийн газар хооронд хамтран ажиллахаар болсон тул зарим нэг дагалдах асуудлыг хариуцсан яам, агентлагуудын түвшинд хэлэлцэж шийднэ хэмээн Абу Дабид болсон хэлэлцээрийн үеэр албаны хүмүүс ярьж байлаа.
Үүнээс гадна манай хоёр улсын хооронд аялал жуулчлал, мэдээллийн технологи, гадаад худалдаа, барилга, хот байгуулалтын салбарт ч хамтран ажиллах өргөн боломжийг энэ удаагийн айлчлал нээж өглөө. Эмиратын хөрөнгө оруулагчид Монголын тухай тийм ч өргөн мэдлэгтэй биш. Тиймээс дипломат харилцаа тогтоосноос хойших хэдэн жилд Монголын талаарх ойлголтыг хонины мах, шонхор хоёр л төлөөлж ирсэн гэхэд хилс болохгүй гэнэ. Хонины махны өргөн хэрэглээтэй энэ улсынхан махаа голдуу Австралиас авдаг. Импортлогч орныхоо тоог нэмэх хүсэл тэдэнд бий.
Гагцхүү манай талаас тэдний хүсэл шаардлагад нийцсэн хэлбэрээр мах бэлтгэн нийлүүлж чадвал бидэнд хонины махаа алт болгох боломж бий аж. Үүний тулд орчин үеийн стандартад тохирсон мал нядалгааны газар байгуулах, хүссэн үүлдрийнх нь хонийг үржүүлэх талаар монголчуудыг санаачилга гаргахыг арабууд хүлээж байгаа бололтой. Хэрэв тийм санал ирвэл хамтарч ажиллах, хөрөнгө оруулах ч боломжтой гэсэн. Энэ талын хамтын ажиллагаанд ач холбогдолтой Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг мөн үзэглэж амжив.