gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.03
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ойн салбарын үндэсний чуулган болж байна

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-03-05
9
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  08 цаг 47 минут
2024.03.05

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг өнөөдөр (2024.03.05) Төрийн ордонд зохион байгуулж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан.

“Ойн салбарын үндэсний II чуулган”-аар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцэх юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.

Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжлийн хандлагыг ойн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах,  ногоон хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд үндэсний чуулганы зорилго оршиж буй юм.

  10 цаг 20 минут
2024.03.05

  10 цаг 24 минут
2024.03.05

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Монгол хүн мод тарина гэдэг хүн төрөлхтний хувь заяанд оруулж буй хувь нэмэр юм. Учир нь бид нэг дэлхий, нэг л хөрсөн дээр хамтдаа амьдарч байгаа. Ийм сэтгэлгээ иргэд, олон нийтэд бий болж буйд би Төрийн тэргүүний хувьд баяртай байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас Монгол Улсад ойн түймэр, хөнөөлт шавжийн нөлөөлөл нэмэгдсээр байгааг бид харж байна. Ойн ажиллагааны цогц арга хэмжээг авч Монгол орны ойн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг ойн олон тайланд дүгнэжээ.

Ойн салбарын зорилго, бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хөдөлмөр зүтгэл хамгийн чухал болохыг онцолж байна. Нэгэн зууны түүхтэй ойн салбарынхан та бүхэн хөвч ойгоо сэргээж, хөрст дэлхийгээ ногооруулах боломж бүрэн дүүрэн байгаад итгэлтэй байгаа" гэв.

Ерөнхийлөгч Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн боловсруулж, батлах, ой байгалийн аясаар нөхөн сэргэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэх чадвар болон хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх нь ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудын үндсэн чиг үүрэг байх ёстой гэж үзэж байна.

Ойн салбарт техник, технологи, инновацын хөгжлийн ололт амжилтыг  тууштай нэвтрүүлэх, механикжуулах, технологи дамжуулах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх шинжлэх ухааны байгууллагын бүтцийг одоогийн хүрээлэнгүүдийн салбар, нэгжүүдийг нэгтгэх замаар шинэчлэн зохион байгуулах шаардлагатайг  хэлэв.

Ашиглалтын ойн нөөц бүхий Хойд, Төв, Зүүн бүсэд Ой модны кластер үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулж ой хамгаалал, нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын зардлыг үйл ажиллагаанаасаа санхүүжүүлдэг болох зэргийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг сануулав.

Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ойн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ард иргэдийн ойн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, ойн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулахад чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх ёстойг хэлэв.

Мөн ойн салбарын зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олны санал санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хөдөлмөр зүтгэл хамгийн чухал гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улмаар улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө төр засаг, түмэн олноороо нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа.

  10 цаг 32 минут
2024.03.05

Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС-ийн 10-р ангийн сурагч Д.Буянжаргал:

-Бид өнгөрсөн жил хонхны баяраараа мод тарьж дурсамж бүтээсэн. Яагаад мод тарих нь ач холбогдолтой вэ гэдгийг бид үргэлж сурталчлан таниулж явах болно. Хүмүүс ээ, байгаль эх дэлхийгээ хайрлацгаая.

  10 цаг 33 минут
2024.03.05

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого” сэдвээр илтгэл танилцуулж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан