gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ихийг санаачлагч Стерн

Спорт
2007-12-12
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-12-12
Ихийг санаачлагч Стерн

Дэвид Стерн хэмээх сагсан бөмбөгийн томоохон зүтгэлтэи NBA-тэй анх 1966 онд холбогджээ. Тэр жил тэрбээр тус байгууллагын гадаад дахь төлөөлөгчөөр ажилласан бөгөөд үүргээ сайн гүйцэтгэсний дүнд 12 жилийн дараа ерөнхий консул гэсэн (NBA-гийн анхны) албан тушаалд томилогдсон. Энэхүү өсөх прогрессоор хурдтай дэвших байдал нь 1980 онд NBA-гийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсноор үргэлжилж, 1984 онд одоогийн төвшин буюу дэлхийн хамгийн хүчирхэг байгууллагын комиссарт хүрчээ. Стернийг NBA-гийн дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон 1984-1985 оны улиралд алдарт Майкл Жордан, Хаким Олажьювон, Чарльз Баркли, Жон Стоктон нар лигт элсч байв. Тэдгээр одод Стерн ба түүний тэргүүлдэг NBA-гийн хөгжил дэвшилтэд асар том тусыг хүргэжээ. Ялангуяа Жордан хосгүй авьяасынхаа хүчээр олон олон хүүхдийг сагсан бөмбөгт дуртай болгож, NBA-гийн түүхэнд анх удаа пүүзний гэрээ байгуулсан (Nike-тэй) явдал нь тус спортыг "үндэсний" гэсэн статуст хүрэх хаалгыг нээж өгсөн юм. Мөн тэрбээр тухайн үед Лэрри Бёрд, Мэжик Жонсон гэсэн хоёрхон супер тоглогчийн өрсөлдөөнд нэгдэн аварга цолыг булаалдсанаар NBA-гийн хөгжлийг шинэ төвшинд гаргасан билээ.

Түүний дүнд NBA-гийн багийг 23-аас 30-д хүргэж, үүндээ Канадыг татан оролцуулах тун таатай боломж нээгдсэн байна. Мөн дээрх супер гурвалын цусгүй тулааныг үзэх хүсэлтэй спорт сонирхогчдын тоо гэрлийн хурдаар өссөн тул комиссар улирлын тоглолтыг телевизээр дамжуулах эрхийг 200 оронд худалдах болжээ. Энэхүү түүхэн таатай үеийг Дэвид зөв мэдэрсэнээрээ дэлхийд алдаршсан төдийгүй эмэгтэйчүүдийн NBA-г байгуулж, лигийг интернационалжуулах шаардлага байгааг урьдчилж харсанаараа бүр ч их нэр хүндийг олсон.Үүний эхлэл болгож NBA-д улирлын өмнөх үзүүлэх тоглолт, бэлтгэлийн зуслан гэгчийг үүсгэсэн нь тус байгууллагын XXI зууны хөгжлийн гол түлхүүр болжээ. Чухам Стерний дээрх санаачлагын үрээр Америкийн сагсан бөмбөгчидтэй туршлага солилцох боломж европ тоглогчдод нээгдэж, хожим NBA-д элсэх үндэс суурь нь болж өгсөн. Стерний байгуулсан бас нэг гавьяа нь NBA, WNBA хоёрын дэргэд Үндэсний сагсан бөмбөгийн хөгжлийн лиг (NBDL) үүсгэж, түүнд өсөх ирээдүйтэй охид, хөвгүүдийг багтаах болжээ. Өдгөө NBA AHУ-ын 11 хотод албан ёсны оффисоо байгуулж, 212 оронд 42 хэлээр улирлын тоглолтоо дамжуулдаг асар том бүтэц бүхий байгууллага болсон. Стерн энэ бүх шагшигдсан ажлаасаа гадна нэг зүйл дээр том алдсан. Тэр нь тоглолтын бөмбөгийг сольсон явдал байлаа. Үүнээс болж тэрбээр олон тоглогчдын эсэргүүцэлтэй тулгарч, гаргасан шийдвэрээ 2007 оны нэгдүгээр сарын 1-нд цуцалсан.

Мөн шинэ цэнгэлдэх барих шахалтыг NBA-д багтай хотуудад байнга үзүүлдэг гэсэн шүүмжлэлд комиссар өртөх болсон. Энэ талаар "Сиэтл", "Вашингтон" клубийн эзэд удаа дараа мэдэгдэл хийж байв. Гэвч тус шуугиан "NBA Cares" хэмээх буяны үйлийн хөлд дарагдан нам жим болсон. Стерний санаачилсан лигийн тоглогчид ядуу хүүхдүүдэд тусламж үзүүлэх аян нь олон хүний сэтгэлд хүрсэн бөгөөд клубүүд хамтдаа 100 сая долларын хариу хүсээгүй тус хүргэх шийдвэрийг нь олон улсын байгууллагууд өндрөөр үнэлжээ.

Ж.Баяржаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан