gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Амартүвшин: Иргэн Т.Чимгээг яаралтай суллах ёстой

Р.Адъяасүрэн
Улс төр
2021-03-15
247
Twitter logo

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар иргэний эрхийн эсрэг эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал сэдвээр УИХ-д нийтийн сонсгол явуулахаар хүсэлт гаргахаар болсон талаараа мэдээллээ. 

Иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулж, холбогдох зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхээр болсон гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлсэн юм. 

Тэрбээр "Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглодог. Манай улсын нэгдэн орсон конвенцид ч энэ талаар тусгасан. Иргэн Т.Чимгээгийн асуудал бол С.Зориг агсны хэргээс тусдаа бөгөөд процессын шатанд хүний эрхийг зөрчсөн гэж үзэж буй тул Монгол Улсын төдийгүй олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж байна. Бид хуульд заасан үндэслэлээр нийтийн сонсгол хийхээр албан бичгийг өргөн барьж байна. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс дээш нь албан бичигт гарын үсэг зурвал нийтйн сонсголыг хийх ёстой" гэлээ. 

Нийтийн сонсгол хийхээс гадна эрүүдэн шүүсэн төрийн албан хаагчид ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх талаар ч тусгана гэдгээ илэрхийлсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт бид хэтэрхий хөнгөмсөг хандаж байна. Цэцэг, шоколадын цуглуулга бариад  нэг нэгэндээ баяр хүргэхээс илүү Монгол Улсын иргэн Т.Чимгээгийн эрхийг ноцтой зөрчөөд байхад бид  одоо хүртэл ярихгүй байгаа юм бэ. Яагаад сонгууль болохоор ярьдаг юм бэ. Энэ асуудлыг нэг талд нь шийдэх хэрэгтэй. Иргэн Т.Чимгээг яаралтай суллах хэрэгтэй. Асуудлыг нь Улсын Дээд шүүхээр хэлэлцэж, нэг талд нь гаргах ёстой гэж үзэж байгаа учраас нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар мэдээллийн дараа нийтийн сонсгол явуулах талаар албан бичигтээ гишүүдээс гарын үсэг цуглуулж, шийдвэрлүүлэх шаардлага тавина гэдгээ илэрхийлсэн юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан