Хэрэв олон улс дэлхийн дулаарлыг урхагтай түвшинд хүрэхээс зайлсхийе гэвэл эрчим хүчний компаниудад нүүрс, байгалийн хийн эрчим хүчний станцууд барих хугацаа ердөө жил гаруйхан үлдсэнийг Оксфордын их сургуулийн судлаачдын шинэ судалгаа харууллаа.
Хамгийн гайхмаар нь өнөөдрийн Засгийн газруудын залгамжлагчид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг өөрсдөөс хол оршиж байгаа мэт ойлголттой байгаа аж. Уг судалгааг явуулсан зарим судлаач энэ үр дүнд цочирдож буйгаа хэлсэн байна. “Би үнэхээр гайхсан” хэмээн Applied Energy сэтгүүл дээр хэвлэгдсэн судалгааны дүнг хамтран бичигч эдийн засагч Камерон Хепбурн хэлэв. Тэрбээр “Минийхээр хамгийн гол бэрхшээл нь ерөнхий хандлага болоод байна. Үүнд анхаарлаа хандуулахад ирэх жилийг хүлээх хэрэггүй” хэмээв.
Түүнчлэн арванхоёрдугаар сард Парист болсон 200 орчим орны төр, засгийн тэргүүн нарын оролцсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтын зорилго хэрэгжих боломж эргэлзээтэй байгаа нь судалгаагаар харагджээ. Парисын хэлэлцээрийн зорилго нь үйлдвэрлэлийн өмнөх үеэс дэлхийн цаг агаарын температурыг цельсийн +2 хэмээс өсгөхгүй байх явдал. Гэвч энэ зорилго биелэх боломжийг ядаж 50 хувь байлгахын тулд нүүрстөрөгчийн ялгарлыг агаарт тархахаас сэргийлсэн технологитой л биш бол 2017 оноос нэг ч олборлох түлшний станц байгуулж болохгүй хэмээн судалгааны тайланд бичсэн байна.
Хуучин технологи бүхий нүүрсний станцууд нь урт настайн дээр дэлхийн дулаарал нэмэгдэхэд хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг. Дэлхийн агаарын температур олборлох түлш, байгалийн хийн эрчим хүчний хэрэглээ газар авч, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал болон хүний оролцоотойгоор хүлэмжийн хий эрчимтэй бий болсон 1900 оноос хойш +1-ээр нэмэгдээд буй. Цахилгааны үүсгүүр, дулааны эх үүсвэр нь хүний оролцоотой үүссэн хүлэмжийн хийн бараг 25 хувийг бүрдүүлдэг.
Нүүрсхүчлийн давхар исэл нь агаар мандалд он удаан жил амь бөхтэй оршдог бол үүнийг үйлдвэрлэгч эрчим хүчний станцуудын үйл ажиллагаа хэдэн арван жилээр хэмжигддэг. Европын холбооны орнуудын одоо ажиллаж буй нүүрсний станцуудын 29 хувь нь 30-аас дээш жилийн настай. Харин 61 хувийнх нь үйл ажиллагаа 20 гаруй жил үргэлжилж байгаа гэж тус тайланд бичжээ. Мөн ажиллаад 50-иас дээш жилийг үдсэн нүүрсний станцууд ч байгаа аж.
Улс орнууд Парисын хэлэлцээрээр тавьсан зорилтыг биелүүлэхээр дор бүрнээ чармайлт гаргавал 2018 оноос эрчим хүчний бүхий л дэд бүтцийн хөрөнгө оруулалт нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаггүй технологи руу чиглэх болно гэдгийг судлаачид тайлбарлаж байна. “Европын холбоо болон АНУ-д нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал хамгийн их байдаг олборлох түлшний эрчим хүчний станц барих нь улам бүр багасч байгаа бол Ази болон дэлхийн бусад хэсэгт ийм төрлийн эрчим хүчний үүсгүүр барихаар урьдын адил төлөвлөсөөр л байна.
Засгийн газрууд өөр өөр сонголт хийж байгааг энэ байдал харуулж байна” хэмээн Оксфордын мэргэжилтнүүд учирлав. Засгийн газрууд өнгөрсөн 15 жилийн хугацаанд нүүрсний станцаас ялгардаг нүүрсхүчийг агаарт дэгдэхээс нь өмнө савлан авч, хадгалах технологитой төслүүдэд 24 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Гэвч энэ технологи дэндүү үнэтэй туссан учраас газар авч чадаагүй юм. Оксфордын судалгаа хийсэн багийнхан нар, салхин тээрэм зэрэг олон төрлийн цэвэр эрчим хүчний зардлыг бууруулах боломж байгааг хэлж байна.
Пилита Кларк