gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зуслангийн байшин зоорь байх учиргүй

2016-08-09
0
Twitter logo
0
Twitter logo
2016-08-09
Зуслангийн байшин зоорь байх учиргүй

Хүүхдүүд зүлгэн дээр хөл нүцгэн гүйж, ээж нь өөрийн гараар ургуулсан цэцэг, ургамлаа харах зуураа аяга халуун цай ойчиж, аав нь саравчиндаа мах шарна. Хотын их чимээ, хурц гэрэл, замын түгжрэлээс холдон тайвшрах газар тань зуслангийн байшин.

Хотыг зорих хүмүүсийн тоо ихсэхийн хэрээр боломж гарвал хотоос зугтах хүсэлтэй хүмүүс ч нэмэгдэв. Тэд зүгээр л нэг толгой хоргодох амбаарын оронд тав тухыг эрхэмлэх болж, гарын доорх зүйлсээр ч атугай бяцхан тухтай харш бий болгох хүсэлтэй болжээ. Та тэдний нэг бол дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

Хотын гэрт тань хаяхад хайран, хэрэглэхэд гандуу эд зүйлс байдаг л биз. Бид эдгээр эд хогшлыг хэзээ нэгэн цагт хэрэг болно гээд зусландаа аваачих нь элбэг. Гэтэл зуслан зоорь биш шүү дээ.

Зуслангийн дотоод засал чимэглэл тохилог, дулаан мэдрэмж төрүүлэх нь чухал. Түүнчлэн хотын гэртэй адил ажлын, амралтын, зочны, хоолны хэсэгтэй байвал зохилтой.

Зуслангийн байшин байгальтай ойр байх тусам тосгоны хэв загварыг харуулбал тохиромжтойг Оросын дотоод засал чимэглэлийн “Uutvdome” сайтын мэргэжилтнүүд зөвлөлөө. Тосгоны хэв загварын гол хүчин зүйл нь байгалийн хэв хийц, материал юм. Модон болон чулуун шал зуслангийн байшингийн дулаан үзэмжид голлох нөлөөтэй. Банзан шалыг будалгүйгээр лак түрхэж хамгаалбал эдэлгээ уртсаж, угааж цэвэрлэхэд хялбар байх болно.

Зуслангийн байшингийн хана моддыг илтгэсэн бор, шаргал өнгөтэй байхыг Орос дизайнерууд зөвлөлөө. Мөн гоёлын чулуун хийцтэй хослуулбал илүү бүтээлч харагдана.

Тосгоны хэв загварын гол өнгө зөөлөн байдаг. Үүнээс нэрлэвэл, тоор жимс, хув чулуу, зөөлөн ногоон зэрэг өнгө багтана. Ор болон буйдангийн бүтээлгийн өнгө бүдэг, хээ багатай, хөвөн даавуун материалтай байвал тохиромжтой аж.

Гэрэлтүүлгийн тухайд мөн л зөөлөн, нүдэнд эвтэйхэн, сүүн өнгөтэй, цулгуу бүрхүүлтэй бол өрөөнд илүү тааламжтай эффект нэмж өгдөг. Ажлын хэсэгт харин тод гэрэл зохимжтойг анхаарна уу.

Зуслангийн байшинг цэлгэр, саруул харагдуулах арга бий. Энэ нь аль болох энгийн, цэвэр хийцтэй модон тавилга байрлуулах юм. Анхааруулахад, гялалзсан гадаргуутай, хуванцар, шил толь болсон тавилга зуслангийн байшингийн дулаан уур амьсгалд сөрөг нөлөөтэй.

Та улам дулаан орчин бүрдүүлэхийг хүсвэл жижиг чимэглэлээс бүү татгалзаарай. Тухайлбал, ваар, хээтэй ширээний бүтээлэг, ой мод, байгалийг санагдуулам уран зураг, зурагтай наалт тэрүүхнээр чимэглэхэд л орчин бүрдэж, дотно, дулаан мэдрэмж төрүүлнэ.

Дотоод засал чимэглэлийн мэргэжлийн загвар зохион бүтээгчид олон төрлийн хэв загварыг хослуулаад үзэхийг зөвлөдөг. Зуслангийн байшинд хамгийн тохиромжтой нь классик болон ретро загварын хослол. Жишээ нь, ширээгээ тод өнгийн бүтээлгээр бүтээж, буйдан дээр тод өнгийн дэр, нэхмэл тавихад л өвөрмөц шийдэл болж өгнө. Энэ мэт жижиг элементүүд ашиглан ерөнхий хэв загварыг өөрийн таалалд нийцүүлэн өөрчилж болох юм.

Зуслангийн байшингийн тохижилтод америк хэв загварын хүчин зүйлс тохиромжтой. Америкийн дотоод засал чимэглэлийн загвар зохион бүтээгчид хэт үнэтэй биш, энгийн элемент ашиглан гайхалтай хийгээд тансаг шийдэл бүрдүүлж чаддаг. Хамгийн гол нь өнгө, гэрэл, сүүдрийн зохицол. Хэрэв та америк хэв загварыг сонирхож буй бол хурц өнцөг бүхий тавилгаас татгалзаарай.

Орос улсад зуслангийн байшингийн дотоод засал чимэглэл эрчимтэй хөгжиж байна. Тэд жижиг ч гэсэн хашаандаа ландшафт, сауна, дээврийн давхар гэхчлэн бүхий л зүйлийг төгс шийдэхийг эрмэлзэх болжээ. Манай хоёр улсын дүнзэн, хусан байшингийн хийц тун төстэй. Тиймээс та зуслангийн байшингаа хэрхэн тохижуулахаа мэдэхгүй бол Оросын “НТВ” сувгаар бямба гарагт гардаг “Дачный ответ” нэвтрүүлгийг хүлээн авч сонирхоорой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан