МАН анхлан байгуулагдсан өдрийг Эх орончдын өдөр нэрийн дор тэмдэглэсээр ирсэн юм.
Харин энэ удаад МАН болон МАХН хамтран энэ өдрийг тэмдэглэх юм. Хоёр талаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, Эх орончдын баярын үеэр зохион байгуулах ажлуудыг төлөвлөжээ.
Тэд "Эх орончид ба ардчилал" сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 29-нд зохион байгуулах, Чингис хааны болон Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах, телевизийн хэлэлцүүлэг нэвтрүүлэг бэлтгэх, орон нутагт ч хамтран тэмдэглэхээр төлөвлөжээ.
Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр МАН болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дашрамд хэлэхэд энэ онд Монгол Улсад анхны намыг байгуулсны 95 жилийн ой тохиож байна. Монголд төдийгүй Азид анхны нам байгуулагдсан энэ түүхэн, тэгш ойг хамтран тэмдэглэх нь зөв гэж МАН болон МАХН-ын удирдлагууд үзжээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир