Сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв 2011” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” төвд үүдээ нээлээ.
Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдааны нээлтэнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, дотоодын үйлдвэрлэгчдийн дэлгэн тавьсан бүтээгдэхүүнүүдтэй танилцсан юм.
Ерөнхий сайд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг бий болгох хамгийн оновчтой зохистой арга хэлбэр болох үйлдвэрлэлийг дэмжих, гадаад, дотоодын эх үүсвэр, зээлийг нэмэгдүүлэх ажиллагааг энэ онд ч эрчимтэй хэрэгжүүлнэ. 2011-2012 онд эдийн засгийн үр ашиг бүхий 512 үйлдвэрийг 403,3 тэр тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх судалгаа гарсан бөгөөд үүний үр дүнд 15 мянга гаруй ажлын байр бий болно. Гол 40 нэр төрлийн импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж чадвал бид 600 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг хэмнэж энэ хэмжээгээр үйлдвэрлэлээ дэмжих бололцоо байна" гэсэн юм.
Үндэсний үйлдвэрлэгчдээс тав дахь жилдээ зохиогдож буй “Монголд үйлдвэрлэв-2011” үзэсгэлэн, худалдаанд оролцохоор 600 гаруй аж ахуй нэгж хүсэлтээ гаргасан ч зай талбайгаас хамааран 130 гаруй үйлдвэр аж ахуй нэгж оролцохоор болсон аж.
Үзэсгэлэнд арьс шир, оёдол, нэхмэл, төмөрлөг, газар тариалан, хүнсний зэрэг нийт 11 салбарын төлөөлөл оролцож байгаа бөгөөд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүнүүдээ дэлгэсэн байлаа.
Сар шинэ хаяанд ирсэн болоод ч тэр үү тус үзэсгэлэнд иргэдийн хөл тасрахгүй байсан бөгөөд тэдний дийлэнх нь баярын үеэр хүмүүсийн гар дээр тавих бэлэг сэлтээ цуглуулж байгаа нь ажиглагдсан юм.
Тэнд арьсан түлхүүрний оосроос авахуулаад цагаан сараар хүүхдэд бэлэг болгох ноос, ноолууран оймос, бээлий, торгон хантааз, эсгий углааш гээд л сонголт их байв.
Зарим бүтээгдэхүүн нь зах зээлийн үнээс ч харьцангуй хямд байсан юм.
Мөн үзэсгэлэнд сар шинээ үндэсний хувцасаараа гоёж өнгөрүүлэх сонирхолтой хүмүүст зориулан төрөл бүрийн дээл, хантаазыг дэлгэсэн байсан.
Тухайлбал, торгоны чанар болоод хийц загвараас хамааран эмэгтэй дээл 100-200 мянган төгрөг, эрэгтэй нь 100-350 мянган төгрөг, хүүхдийн хантааз 20-28 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол Монгол дээлэн дээр өмсөх ширэн гутал 280-380 мянган төгрөг, эсгий гутал 150-250 мянган төгрөгөөр зарагдаж байгаа нь зах зээлийн үнэтэй харьцуулахад харьцангуй өндөр байсан юм.
Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгээс шилдгийн шилдгүүдийг шалгаруулах бөгөөд импортыг орлосон, экспортод гаргасан бүтээгдэхүүнүүдээс хамгийн шилдэгт нь “Гран при” шагнал хүртээх аж.
Өнгөрөгч онд манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор хүнсний аж үйлдвэрлэл 24 хувиар, хувцас үйлдвэрлэл 17 хувиар, модон эдлэлийн үйлдвэрлэл 35.6 хувиар тус тус өсчээ. Харин аж үйлдвэрийн салбарт зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоон үзүүлэлт нэмэгдээд зогсоогүй хөдөлмөрийн бүтээмж 5.5 хувиар, тус салбарт ажиллагсадын тоо өмнөх оныхоос 1.7 мянган хүнээр нэмэгдсэн байна.
Г.Одгарав