Мандирийн Дашдаваа. 1945 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. 1953-1963 онд дунд сургууль, 1963-1968 онд Ленинград хотод Ойн техникийн академи төгссөн. 1969-1979 онд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд, 1979-1984 онд ЭЗХТЗ-ийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. Эдүгээ ном орчуулж, сэтгүүл гаргаж яваа нэгэн.
Мөхөс бий бээр Дашдаваа гуайтай өмнө нь олон удаа уулзаж, ярилцаж явсан. Үүх, түүх, үзэж харсан болгоныг нь биш үхэл нүүрлэсэн онгоцны нэгэн ослоос амьд гарсныг нь сонирхож ярилцсанаа уншигч танд толилуулж байна.
-Та манай улсын нэртэй орчуулагчдын нэг. Сүүлийн үед бүтээл арвинтай байгаа. Уншигчиддаа ямар бэлэгтэй ирэв?
-Намайг орчуулагч гэж битгий хэл л дээ. Орчуулагч гэж Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Радио телевизийн Х.Мэртэн гээд авьяасаас гал цахилсан хүмүүсийг л хэлнэ. Манайд ийм орчуулагч олон бий. Гэхдээ би өөрийгөө чамлаад суусангүй. Сүүлийн хоёр жил “Дэлхийн агуу их 100 улс төрч”, “Хятадын 100 жилийн зурхай /2010-3010 он хүртэл/” номыг монгол хэлнээ орчуулж уншигчдын хүртээл болголоо. Энэ хоёр ном маань 290-580 гаруй хуудас бүхий томоохон бүтээл байсан.
-Та бас нэг сэтгүүл эрхлэн гаргаж байгаа даа…
-Монгол орны түүх дурсгал, соёл иргэншил, зан заншил, өдгөө болж буй үйл явдлын талаар “Bussines info” сэтгүүлийг орос хэл дээр гаргаж эх орон, ард түмэн, соёл иргэншлээ агуу их гүрэнд сурталчилж явна гэх үү дээ.
-Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг та одоогоос 37 жилийн өмнө болсон аймшигт ослоос амьд үлдсэн азтай нэгэн. Энэ сэдэв уншигчдад сонирхолтой байж мэднэ?
-За даа би нэг удаа ярьж, чи намайг олон удаа нуман тулгуурт оруулсан болохоор болсон явдлыг бодит үнэнээр нь ярья даа.
-Яаж яваад ийм учралтай таарсан хэрэг вэ?
-1968 онд Ленинград хотод дээд сургууль төгсч Улаанбаатарт ирээд Мебелийн үйлдвэрт есөн сар ажиллав аа. Тэнд ажиллаж байгаад 1970 онд Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны гадаад харилцааны хэлтэст очив. Тэр цагаас хойш олон удаа гадаадад албан томилолтоор явсан даа. Тэр тусмаа 1973 оны хоёрдугаар сарын 17-ны бямба гаригт Прага хотод болох СЭВ-ийн /Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл/ орнуудын байнгын комиссын хуралд оролцохоор Улаанбаатараас Москваг зорин нисэв. 18-ны өдөр Москвад өнжөөд 19-ны өглөө Прага руу ТУ-154 /СУ-141 рейс/ онгоцоор нислээ. Өмнө нь онгоцонд гол төлөв зорчигчдын дунд хэсэгт ордог байв. Гэтэл манай яамны сайд П.Дамдингийн хүссэнээр салхинд нэлээд зогсож байгаад зорчигчдын сүүлд онгоцондоо орсон юм. Тэгээд манай сайд нэгдүгээр ангиллын суудалд урагшаа орсон.
Лхагвасүрэн бид хоёр өөрсдийн суух суудал руугаа явах гэсэн чинь сайд маань бид хоёрыг дуудаж байна. Эргээд очсон чинь сайд энд гурван эгнээ сул суудал байна, суучих гэв. Энэ хооронд онгоцны үйлчлэгч бүсгүй орж ирээд бид хоёрын билетийг шалгаж үзээд суух суудалдаа очиж суухыг хүссэн юм. Гэтэл Дамдин сайд үйлчлэгч бүсгүйд бидэнд хэсэгхэн ярих яриа байна гэж эрсхэн хэлсэн чинь буцаад явчихав. Яг тэр мөчид ухаант хүн Дамдин сайд биднийг хорвоод олон жил тоос хөдөлгөж аз жаргалтай, амьд явах хувь заяаг гартаа авч байсныг хэдхэн цагийн дараа мэдэрсэн юм.
-Яагаад тэр вэ?
-Өнөө үйлчлэгч бүсгүй ажил төрөлдөө түүртсэн юм байлгүй эргэж ирээгүй. Онгоц хоёр цаг 30 минут нисэх ёстой байлаа. Нэг л мэдэхэд буух цаг болчихсон байсан. Онгоц ч үүлэн дунд орж доошилж, бид даруулгаа хийв. Гэтэл гэнэт аймаар их чимээ шуугиан болоод явчихав. Тухайн үед би ухаан алдсан байв. Нэг мэдэхнээ утаа униар болчихсон, хүн хашгиралдсан аймшигтай юм болж буйг мэдрэв. Шороо тоос, хиншүү хярвас. Би Дамдин сайд, Лхагвасүрэн хоёрыг дуудав. Өнөө хоёр ч намайг дуудаж байна аа. Гурван биенийгээ дуудаж байгаагаа сая нэг ойлгов.
-Лхагвасүрэн гэж ямар хүн хамт явсан юм бэ?
-Манай яамны хэлтсийн дарга, коллегийн гишүүн З.Лхагвасүрэн гэж хүн байсан.
-Тэгээд та гурав тэр мөчид яасан бэ?
-Унасан онгоцны дундуур нэг хэсэгхэн газар гэгээ харагдангуут бид гурав болохоо ч байлаа гэж бодон үсэрч буугаад Цааш зугтаасан. 160 метр орчим холдоход бидний суусан онгоцны эх биенээсээ тасарч үлдсэн толгойн хэсэг дэлбэрч байгаа харагдав. Хэдхэн хором тэнд байсан бол бид хорвоогоос одож, өнөөдрийн байдлаар яг гучин жил болж, элэрч баларч байхгүй юу. Яг энэ мөчид биднийг угтахаар Прагад сууж байсан манай улсын элчин сайд Нямаа, худалдааны төлөөлөгч Очирбал, Чехсловак улсын Хөнгөн үйлдвэрийн яамны сайд, Монгол Чехословакийн найрамдлын нийгэмлэгийн дарга Иософ Копча нарын хүмүүс тосч байсан юм билээ.
Дэлбэрч буй онгоцыг хараад манай элчин сайд Нямаа гуай элчин сайдын яамныхаа нарийн бичгийн дарга бүсгүй рүү утасдаж ийм үгтэй цахилгааны төсөл бичүүлсэн юм гэнэ лээ. “Сайд П.Дамдин тэргүүтэй Монголын гурван иргэн нисэх онгоцны ослоор эмгэнэлтэйгээр нас нөгчлөө. Прага хот, элчин сайд Нямаа” уг цахилгааныг дамжуулж хараахан амжаагүй байхад бид гурав тэд нар дээр гүйж очсон юм. Гэтэл угтагсад бөөн баяр хөөр болж элчин сайд тэр даруйд цахилгаан явуулахгүй боллоо гэж яам руугаа мэдэгдэж байлаа. Би бас нэг сонин юм харсан. Дэлбэрсэн онгоцны наана гартаа гинжээр холбосон хүрэн цүнхтэй Азийн бололтой нэгэн эр гүйж явсан.
-Тэр хүн аль улсын хэн гэгч байсан юм бол оо?
-Вьетнамын иргэн нэгэн өндөр нуруутай хүн байсан. Тэр хүн лав л бидэнтэй хамт нэгдүгээр ангилалын суудалд байгаагүй. Онгоцны хойно л явсан байх. Чухам ямар нууц бичиг баримттай хүн байсныг мэдэхгүй. Хэрэг явдлын дараа тэр вьетнам эр бид хоёрыг эмнэлэгт нэг өрөөнд хэвтүүлэн шуурхай шинжилгээ хийсэн. Түүний шанааны яс нь цаашаа орчихсон байлаа. Эмнэлэгт байхад тэдний элчин сайд нь өөрсдийн нэлээд олон хүнтэй эргэж ирэн уулздаг байсан. Нууц албаных уу, эсвэл дипломат хүн байсан байх.
-Онгоцны сүйрэл болж байхад нэг нөхөр юу гэж хэлээд зогсож байсан гэдэг билээ?
-Ийнхүү олон хүн нас барж, газар сайгүй уй гашуу болж байсан тэр үед Зөвлөлтийн нэг дипломатч уг онгоцоор ирэх өөрсдийн хүмүүсийг тосохоор нэг нөхрөөс Москвагийн онгоц ирсэн үү гэж асуухад ирсэн, ирээд буучхаад байгаа нь тэр гэж шатаж байсан онгоц руу доогтойгоор зааж, тавлаж байсан гэх юм билээ.
-Сүйрсэн онгоцонд хэдэн хүн явсан юм бол?
-Францын “Фигаро” сонинд мэдээлснээр тэр онгоцонд 189 хүн явснаас 167 хүн газар дээрээ нас барж, 22 хүн амьд үлдсэн гэдэг. Амьд үлдэгсдийн ихэнх нь гар тасарсан, нүд нь бүлтэрсэн, хөл нь хугарсан гэхчлэн эрэмдэг зэрэмдэг хүмүүс байсан даа. Харин Монголын бид гурав жаахан шалбархайнаас өөр юмгүй мэнд гарсан юм даг. Энэ бол эрхэм хүндэт, буянт хүн сайд П.Дамдингийн маань ач ивээл байлаа.
-Онгоцны тасархайгаас гарахдаа өнөө вьетнам нөхөр шиг бичиг баримтаа авч гарч амжсан уу?
-Хурлын бичиг баримт хувцас хунар, барьж явсан цүнх зэрэг бүх зүйл орхигдон, бид гурав өмсөж явсан цамцтайгаа үлдсэн. Харин хоёр сар орчмын дараа онгоцны осол дээр ажилласан комиссынхон бидний авч явсан зарим бичиг баримт хурлын протокол, төслийн бүрэн шатаагүй хэсгийг мөн Дамдин сайдын хагас шатсан хар өнгийн ширэн түрийвчийг Гадаад явдлын яамаар дамжуулан ирүүлсэн.
-Та гурвыг ёстой бурхан л ивээж дээ?
-Биднийг хэн аварч ивээснийг би дээр хэлсэн. Энэ бол үнэндээ бид гурвын ховорхон барилдлагаа. Бид гурвуулаа хоёр хүүхэдтэй. Зургаан хүүхэд, гурван гэргийн маань залбирал, эх орны минь энэрэл өршөөл, ард олны маань ариун үйлс ивээсэн гэж бид гурав ярьдагсан. П.Дамдин сайд сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа ингэж хэлсэн байдаг юм. “Улс орон өөдрөг сайн байхад осол сүйрлээс ч хүртэл иргэд нь амьд үлдэж аврагддаг юм байна лээ” гэж хэлсэн дээ.
-Тэр онгоц юунаас болж ингэж сүйрсэн юм бол. Манайд сүйрсэн онгоцнууд шиг толгойгоороо уул мөргөж унасан юм биш биз дээ?
-Нисэх онгоц газардах ёстой зурвасаасаа 400 метр орчим зайд хазайж унасан юм билээ. Тэр тийрэлтэд онгоцны мотор нь сүүл хэсэгтээ байдаг учраас сүүлээрээ газардаж тасран үлдэж, дараа нь баруун, зүүн далавч нь ээлжлэн тасарч газарт шигдсэн харагдсан.
-Онгоцны осол гарангуут тэр улсын түргэн тусламж гал команд, цагдаагийнхан хэр түргэн хугацаанд ирж байх юм.
-Маш шуурхай ирдэг юм байна лээ. Гал командын 7-8 том хүрэн машин дороо давхиж ирсэн. Харамсалтай нь шатаж байгаа онгоцонд гал команд тус болж чадаагүй. Онгоц ч шатдагаараа шатаж, дэлбэрдгээрээ дэлбэрч дууссан. Байн байн дэлбэрч өнгө өнгийн утаа мушгиран зангирч оволзоод төгсдөг юм билээ. 37 жилийн өмнөх тэр аюулт ослын талаар эргэн санахад аймшигтай ч амьд үлдсэн азандаа бас баярлаж явдаг.
Л.Дашдорж