Тал дүүрэн бэлчсэн таван хошуу малтай монголчууд бид өсөн, үржиж байгаа малаа идэж чадалгүй, харсаар байгаад өлсч үхэх аюулд тулгараад байна. Өглөө сэрэхэд л махны үнэ цагийн зүүний цохилттой уралдан нэмэгдсэнээс тэр. Хэтэрхий их өсч байгаа махны үнийг төрийн түшээд маань зах, дэлгүүрийн лангуунаас худалдан авч иддэггүй болохоор яахан мэдэх.
Мэдсэн ч тэдэнд үнийн өсөлт хамаагүй. Нэг кг мах арван мянган төгрөг болсон ч тэд сэтгэл түгшихгүй аваад идэх чадалтай. Харин цалингаас цалингийн хооронд хоногийн хоолоо чадан ядан залгуулж яваа ард иргэдэд бол толгойны өвчин болдог. Үнэ нэмэгдээд байгаа учир юунд байдаг юм бол гэж гайхах хүн олон. Төр, засгаас нь зохион байгуулалттайгаар, бодлогоор нэмээд байгаа юм уу гэхээр үгүй бололтой. Эрх мэдэл өвөртөлсөн дарга нар “Махны ченжүүд л дур мэдэн үнээ нэмээд байна” гэхээс өөр дорвитой үг хэлдэггүй. Тэгвэл мах бэлтгэх гол цэг болох “Эмээлт” зах тэднээс илүү бодит мэдээлэл өгөх нь тодорхой.
“Эмээлт” зах өчигдөр өглөөний 06:00 цаг
Машинаар 40-хөн минут давхиад орчих “Эмээлт” захад хоёрдогч түүхий эдийн томоохон хороолол бий болжээ. Дулааны улиралд өглөө эрт ийн цагт мал нядалж, муудахаас нь өмнө худалддаг бол хүйтний улиралд гэгээ ороход л ид ажил нь өрнөдөг юм билээ. Тиймээс нар мандахыг хүлээнгээ зам дагуу явж байсан хэдэн хүнтэй ойр зуурын зүйл асуух гэж зогсоосон юм. Тааралдсан таван хүний маань гурав нь хятад байлаа.
Ойр хавьд нь амьдарч байгаа хүмүүс мал нядалж, ачигч хийн, арьс, шир, нэхий худалдан авч, зарж амьдардаг гэнэ. Мөн мал нядалж зардаг болон хоёрдогч түүхий эд авдаг гэх дэс дараалал нь олдохгүй, эмх замбараагүй газар олон байв. Мал нядалдаг газрын хашаанд 200 гаруй ямаа хашаастай байлаа. Хашааны өмнө мотоцикл байх бөгөөд ойр хавьд нь харин малчин харагдсангүй. Ойролцоох, 30 алхмын цаана 100 гаруй ямааг төхөөрч арьсыг нь өвчөөд сэртгэр төмрөөс өлгөжээ.
Тэдгээр малыг шөнөжин харж хоносон жижиг машинд таван хүн байсны хоёр нь хятад. Тэд шөнөжин машин дотор даарч хоносон бололтой эргэн тойрондоо архи, шар айргийн шил гаргаад хаячихсан байгаа харагдав. Тэдгээр мах бэлтгэгчид бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Нийслэлд ямааны мах олдохгүй байхад энд хашаа, саравчиндаа мал нь багтахгүй байна. Малчид нь хятадуудтай үй зайгүй найзууд болчихсон, хөдөөнөөс оруулж ирсэн малаа үг дуугүй “шахдаг” гэж тэндэхийнхэн ярина лээ.
Махны ченж Н.Чука: Тэжээж байгаа хятадуудаа муу хэлэх эрх бидэнд байхгүй
“Эмээлт” захын зарим ченжтэй ярилцсанаа хүргэе.
-Хятадууд малын махыг өндөр үнээр худалдан авч байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-Хэд хоногийн өмнө хятадууд махыг өндөр үнээр худалдаж авч байсан. Та нар асуудал намжчихсан хойно л ирж дээ.
-Та илүү дэлгэрэнгүй яриач?
-Хятадууд нэг хэсэг мах өндөр үнээр авч байсан. Харин тэднийг “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн ирж болиулсан юм билээ.
-Зодож хөөсөн хэрэг үү?
-Үгүй ээ. Эвээр л зохицсон гэж дуулдсан. Би хараагүй учраас яг юу болсныг мэдэхгүй байна.
-Хятадуудын үйлдэлд манай ченжүүд эсэргүүцсэн үү?
-Эсэргүүцсэн зүйл огтхон ч байгаагүй. Харин ч дуртай байсан. Яагаад гэхээр манай ченжүүдэд өндөр үнэ санал болгож махыг нь авч байсан юм.
-Яг хэдэн төгрөгөөр худалдан авч байсан юм бэ. Та тэдэнд махаа зарсан уу?
-Монгол ченжүүдийн олонх нь хятадуудад малын махаа зарж байсан. Би ч гэсэн тэдэнд зарсан. Хэдэн төгрөг гэдгийг нь хэлмээргүй байна.
-Ямааны мах л авч байсан хэрэг үү?
-Ер нь голцуу ямаа, хонины мах их хэмжээгээр авч байсан.
-Аваад хааш нь авч явдаг юм бол. Та энэ талаар мэдсэн үү?
-Хятад руу гаргадаг гэж сонссон. Зарим нь зооринд хадгалдаг гэсэн. Тэгээд л махны хомсдолтой үед гаргаж ирээд өндөр үнээр зарж ашиг олдог юм билээ.
-”Даяар Монгол” хөдөлгөөнийхнийг ирсний дараа хятадууд мах худалдаж авахаа байсан уу?
-Ил, задгай худалдаж авч байснаа л больсон. Нууцаар авч байгаа юм билээ. Хятадууд өндөр үнээр том, жижиг, тарган, туранхай гэхгүйгээр авдаг. Ингэж авах нь ченжүүд бидэнд л их ашигтай. Малчдаасаа бид нар ам хэлээрээ тохироод хэдэн төгрөг буулгаад авчихдаг. Сайныг сайнаар нь, мууг муугаар нь ялгаж авдаг. Авсан махаа хятадуудад өгөхдөө үнэ өсгөөд л өгчихөж байгаа юм. Ченж болгон малынхаа их, багаасаа хамаараад янз бүрийн үнээр харилцан тохиролцож өгдөг.
-Хятадуудад өгөхгүй байж болдоггүй юм уу?
-Хэнд өгөх нь бид нарын дур шүү дээ. Хамгийн үнэтэй зүйл одоо мөнгө болчихсон цаг юм хойно доо. Чи ч гэсэн 2000 мянгаар авсан махаа нэг Хятадад хэд дахин өндөр үнээр өгье гэж бодно шүү дээ. Тэнэг хүн л үгүй гэж зүтгээд жирийн ард иргэдэд хямдхан өгөх байх. Хүн бүхэн л мөнгөний төлөө явж байгаа учраас мөнгө хаана байна тийшээ л хүмүүс хуулирч байна. Гэхдээ ченжүүд ингээд л хятадуудад өгөөд байвал хаврын нөөцийн мах багасч үнэ өртөг нь өснө. Ингэснээр хэрэглэгчдэд л хүндрэлтэй болж байгаа юм. Махны үнийг хятадууд өсгөдөг шүү дээ. Тиймээс Монголдоо нөөцлөх чадал, чансаатай хүмүүст төр засгаас мөнгө төгрөгийг нь гаргаж өгөөд махыг нөөцөлвөл зүгээр байгаа юм. Тэгвэл хавар нөөцийн махаар дутагдана гэх асуудал гарахгүй. Энэ бүхэнд төрийн цогц бодлого хэрэгтэй. Ченжүүд биднийг дэмжээд өгвөл хятадуудад махаа зарахгүй байж болно шүү дээ.
-Эмээлтийн зах дээр хэчнээн ченж байдаг вэ?
-300 гаруй гэж бодож байна.
-Нэг өдөрт хэчнээн тонн мах орж ирдэг бол?
-Ченж болгонд мах очиж байгаа болохоор яг тэд гэж хэлэх боломжгүй.
-Махыг хэдэн төгрөгөөр худалдан авч байна?
-Зарах гэж байгаа хүмүүстэй тохиролцож байгаад л авдаг юм. Мэдээж аль болох хямд үнээр л авахыг бодно шүү дээ. Тухайлбал махыг 2000-2300 төгрөгийн хооронд тохиролцож авдаг.
-Хятад эзэнтэй газар олон байдаг уу?
-Хятад эзэн олон байлгүй яахав дээ. Компанийнх нь нэр дээр орж ирсэн хятад эзнийг монгол ажилчид амьнаасаа ч илүү хайрлаж, хамгаалж байх хэрэгтэй. Тэр хятад эзэн ажилчиддаа мөнгө өгдөг учраас тэр. Энүүхэндээ гэж хэлэхэд Эмээлт орчмын ард иргэдийг муу нэртэй хятадууд л тэжээж байна шүү дээ. Хятадууд ажиллахаа болчихвол бид хаашаа явж юу хийх юм бэ. Хийх ажил байхгүй шүү дээ. Энд захирал нэр зүүсэн, үнэтэй машин унасан монголчууд олон байна. Гэвч тэдгээрийн цаана дандаа хятад эзэн байдаг юм. Нэг ёсондоо монгол, хятад хоёрын хамтарсан компани болчихдог. Тухайлбал Үйлдвэр комбинатад хятад эзэнтэй компаниуд олон байдаг. Тэдгээрийн бэлтгэн нийлүүлэх газар нь “Налайх”, “Эмээлт” хоёр шүү дээ.
-Махны үнэ буурах болов уу?
-Махны үнэ энэ жил харьцангуй өндөр байна. Нэг талаасаа хаагдаж, боогдчихлоо. Нөгөө талаасаа бас Хятад руу мах гаргах урсгал нэмэгдэж байх шиг байна. Махны ченжүүд бүгдээрээ хятадуудын гарт байдаг учраас махны ханш унахгүй байна. Ямааны мах кг нь 2200, хониных 2500-2600, үхрийн мах 2500, тэмээ, ямаа, адуу 2700-2800 төгрөгөөс буухгүй байна. Мөн дээр нь зүүн аймгуудаас мал гаргахыг хаасан гээд баруун аймгуудаас малын мах арьс, шир их хэмжээгээр орж ирж байна.
Хөвсгөл аймгаас ирсэн Ж.Баярсайхан: Хотыг зорьсон биш бензин шатахууны алдагдалд орчихлоо
Хөвсгөл аймгаас Эмээлтийн захыг зорин орж ирсэн Ж.Баярсайхантай ярилцлаа.
-Авчирсан мах, нэхий ширээ яагаад өгөхгүй байгаа юм бэ?
-Манай нутагт нэхий 10500 төгрөг гэж байгаа. Хотод өндөр үнэтэй байна гэхээр нь наашаа зорьж ирсэн нь энэ л дээ. Гэтэл хонины нэхийг 9500 төгрөгөөр авна гэнэ. Бид нутгаасаа 10500 төгрөгөөр авчихаад байхад юу боллоо гэж тэрнээсээ доогуур үнээр өгөх вэ дээ. Бас дээрээс нь бензин шатахууны алдагдалд орчихлоо. Яахаа мэдэхгүй их хэцүү байна.
-Хэр урт зам туулж ирэв?
-Таван өдрийн турш явж 700 илүү км замыг нэг чиргүүл ачаа чирж ирлээ. Ямааны арьс 400, хонины нэхий 200 гаруйг авч ирсэн. Дор нь мах нь байгаа. Эхлээд нэхийгээ гайгүй өгчихөөд дараа нь махаа зарна гэж бодож байна.
Ченжүүдийн ойр хавиар арьс шир, мах ачсан машин нэлээд холхино. Хонины нэхий өлөнтэйгөө хамт 9500 төгрөгийн үнэтэй. Хар ямааных 1900 мянган төгрөг. Үхрийн шир 14500, адууны шир 25000 төгрөгөөр авч байлаа. Харин арьс шир ачсан машинуудын доод талд нь уутаар бүтээсэн малын махнууд байх ажээ. Ойр хавьдаа тааралдсан олон хүнтэй уулзаж ярилцлаа. Гэвч бүгд л “Энд ажиллаж, амьдардаг. Элдэв зүйл яримааргүй байна” гэж цааргалж байсан юм. Энэ бүхнээс харахад хэдхэн хятад ченжийн гарт монголчуудын хоол орчихсон юм шиг харагдлаа. Тэд дуртай цагтаа үнээ нэмж, ард иргэдийн хоолтой хоолгүй хонохыг нь шийддэг болчихжээ.
Махны үнийг хөөрөгдөж, хомсдол дагууллаа
“Адууны мах алга уу. Уг нь дотор лангуунуудад ховор байна. Хүмүүс асуугаад байна билээ. Өнөөдөр хэдэн кг адууны мах бөөнд өж аваад, ашиг унагах санаатай байсан. Бүтэхгүй нь дээ. Өө, ямааны мах бас алга уу, дотор уг нь эрэлттэй л байна”. Хүчит шонхор” захын гаднах бөөний цэгт ийм яриа өрнөж байх юм. Адуу, ямааны мах авах гэсэн хүмүүст “Алга, дуусчихсан” гэсэн үгийг яагаад “чулуудах” болсон бэ гэсэн асуултад дотор лангууны худалдагч, гаднах махны ченж, хөдөөнөөс ирсэн малчин гурав нэг л хариулт өгч байв. Энэ нь “Хятадууд сүүлийн үед их хэмжээний мах авч байгаагаас болж, нийслэлд ирэх махны нийлүүлэлт багасч байна” гэсэн тайлбар байлаа.
Хятадууд малчны хотонд очиж, нөөц бэлдэхээр явжээ
Махны үнэ “Хүчит шонхор” захад кг нь хоёр хоногийн өмнөх ханшаас хоёр зуун төгрөгөөр өсжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд кг нь 2900-3000 төгрөг байсан хонины мах өнөөдөр /өчигдөр/ 3000-3200 төгрөгийн ханштай байна. Мах ховордсон талаар бөөний цэгт өрнөсөн яриаг шалгахаар сонирхсон юм. Нэг өнцгөөс нөгөөг хүртэл үргэлжлэх махны заалын урт лангуунуудаар дүүрэн мах байвч оройхондоо хоосорч байгаа аж.
“Хүчит шонхор” захын махны худалдагчид “Өдийд идэшний цаг болохоор махны үнэ тогтвортой байдаг сан. Энэ жил долоо хоногт ганц, хоёр зуун төгрөгөөр буурч, өсөөд нэг л тогтворгүй байна. Хоёр хоногийн хугацаанд үнэ ингэж нэмэгдсэнийг ченжүүд хот руу орж ирэх махны хэмжээ багассантай холбон тайлбарлах юм. Малчид, ченжүүдийн хот руу зөөж яваа махыг хятадууд Баянзүрх, 22-ын товчоон дээр машинтай зогсож байгаад ханш өсгөн авч байгаа гэсэн.
Үүнээс болж нийслэлийн захуудад нийлүүлэх махны хэмжээ багасч байгаа биз. Энэ янзаар мах ховордвол дагаад үнэ мөн л өссөөр биз” гэлээ. Мөн энэ тухай худалдагч Ж.Жүгдэр “Би Сэлэнгэд байдаг дүүгээрээ аймгаас бөөний үнээр мах авахуулдаг. Гэтэл гурав хоногийн өмнө нутгийн зарим малчны хотноос хятадууд их хэмжээний мах худалдаж авсан байна. Үүнээс болж аймгийн хүнсний захуудаар ч мах ховор байна” гэсэн мэдээ өгсөн. Түүнийг дагаад энд ч гэсэн мах хомсдож байна. Өнгөрсөн жилийн өдийд өдөртөө нэг хонины мах зардаг байсан бол өнөөдөр өрөөл мах арай ядан борлуулж байна” хэмээсэн.
Харин “Хүчит шонхор” захын хашаан дотор Өвөрхангай аймгаас ирсэн малчин У.Наранбат “Өчигдөр аймгаасаа нэг үхрийн махтай ирсэн. Өрөөл нь ч борлогдоогүй байна. Замын зардлаа тооцоод зарахаар мэдээж орон нутгаас үнэтэй зарж байгаа. Сая манай найз утсаар ярьсан. Хятадууд манай тэнд очиж, махыг ханасан ханшаар авсан гэнэ. Мэдсэн бол тээвэрлэлтэд илүү мөнгө төлж наашаа ирэхгүй, тэндээ зарчихдаг байж. Кг махыг 2000 төгрөгөөс дээш үнээр авсан байна. Энд бараг 2000 төгрөгөөр бөөнддөг шүү дээ, бид” хэмээн халаглан ярьсан.
Ямаа, адууны мах нүдний гэм боллоо
Өнөөх мах зардаг том заалны урт удаан үргэлжилэх лангуунуудад адуу, ямааны махны үнэ бусдаасаа илүүрхэн байх юм. Өнгөрсөн жилийн өдийд кг нь 2000-д эргэлдэж байсан адуу, ямааны мах өнөөдөр 3000 төгрөгт хүрчээ. Мөн “Хүчит шонхор” захад нэг алхаад л таардаг “Адууны өөхтэй хавирга аваарай, ямааны цул мах хямдхан өгнө шүү” гэсэн худалдагч нар чив чимээг үй. Лангуунууд өөх нь шаргалтаж, ойрын зайнаас үнэр нь ханхалдаг адууны махаар хомсхон байх юм.
Ганц хоёрхон лангуунд адуу, ямааны мах харагдав. Ямааны цул мах кг нь 3000, ястай нь 2600 төгрөгийн үнэтэй байна. Ингэж ховордсон тухайд худалдагч Л.Буянх үү “Хөдөөгүүр хятадууд адуу, ямааны махыг голлон худалдаж авч байгаа гэсэн. Малчны хотноос шууд авч байгаа болохоор хүмүүс тээвэрлэлтийн зардлаа тооцож, ашгаа бодоод өгдөг байна. Тиймээс наашаа орж ирэх махны хэмжээ багасч байгаа юм. Үүнээс болж нийслэлд адуу, ямааны мах ховордож байна. Энэ байдал даамжирвал махны үнэ тэнгэрт хадна. Өнгөрсөн жил би адууны махыг кг нь 2000-2500 төгрөгөөр зарж байсан. Харин өчигдөр 2500-2700 төгрөгт хүрсэн. Өнөөдөр адууны мах кг-ыг нь 2900 төгрөгөөр зарж байна.
Мөн өнгөрсөн жил өдөртөө 300 кг адууны мах бөөндөж авч, зардаг байсан бол одоо 100 кг-ыг л бөөндөж авч, наймаагаа эргэлдүүлж байна даа. Цаанаас ченж нараас энэ мэтчилэн зуу зуун төгрөгөөр нэмэгдсэн үнээр авах юм байна шүү дээ. Тэд үүнийгээ малчдаас худалдаж авах мах багассан гэж тайлбарладаг. Ер нь мах ховордох талдаа хандахаар үнэ өсөх шалтгаан болдог шүү дээ.” гэв.
Баянзүрх дүүргийн иргэн М.Бааст: Адууны махыг арай л хямд авч байсан санагдах юм
Баяр дөхөхөөр махны үнэ бас ганц хоёр зуун төгрөгөөр нэмэгддэг талтай. Тийм болохоор шинэ жилийн баярын хүнсээ базаах санаатай адууны мах авахаар ирсэн чинь үнэ нь өнгөрсөн жилээс 400 төгрөгөөр өссөн байх юм. Үнийн талаар худалдагч нараас асууж лавлаж л явна. Худалдагч нар “Хөдөөнөөс адуу, ямааны мах ховор ирж байгаа. Ченж нараас авахдаа нэмэгдсэн үнээр авч байгаа” гэх юм. “Хүчит шонхор” захын дүр зураг нэг ийм. Харин манай улсаас 20 мянган тонн мах экспортлох гэрээнд гарын үсэг зурсан ОХУ-д шүлхий өвчнөөс болж, гэрээнд заасан махаа авахгүй байгаа. Гэтэл гэнэт нөгөө хөрш маань манайхаас тонн тонноор мах бэлдээд буй нь юуны учир билээ.
О.Эрдэнэбүрэн, Э.Солонго