“Ширээнийхээ бүтээлгийг солиорой, шинэхэн халаадаа өмсөөрэй” хэмээх энэ хэдхэн үгсээр бид шалгалтад хэрхэн бэлдэж, оролцдог болохоо илэрхийлчихдэг. Саяхан хотын мээр Г.Мөнхбаяр Нийтийн тээврийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан үйлчилгээний чанар соёлыг сайжруулах талаар тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Энэ дагуу сарын хугацаатай аяныг зохион байгуулж байгаа билээ.
Эхлээд хэдхэн хонож байгаа хэдий ч тодорхой үр дүн мэдэгдэж эхэлж байгаа юм. Гэвч сарын аян дуусахтай зэрэгцээд хамт дуусчихгүй л бол.
Өмнө нь иргэд маань хэцүүхэн нөхцөлд, айдас хүйдэс дунд хэдэн хором болоод буух газраа хүрч бушуухан буудаг байсан нь нууц биш. Ийн хэлэхийн учир нь автобусны жолооч, кондукторын харьцааны соёл муу байхын зэрэгцээ эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллаж чаддаггүйтэй холбоотой юм. Заримдаа жолоочийн кабинд хоёул гурвуулаа чихэн сууж тамхи татан, чанга чанга ярьж, бүдүүлэг авир гарган зорчигчдын тав тухыг алдуулаад зогсохгүй тамхины хорт утаагаар угаартуулна.
Зуны цагт өөрсдийгөө сэрүүцүүлэх зорилгоор явуут дундаа хаалгаа онгойлгож зорчигчдын аюулгүй байдлыг алдагдуулна. Энэ байдал өвлийн улиралд намддаг гэвэл бас үгүй. Тэд зам чөлөөтэй эсэхийг хянахаар, мөн зэрэгцээ яваа бусад автобусны жолоочтой ярилцахын тулд урд хаалгаа ашиглана. Учир нь, цонх нь гадагш харахын эцэсгүй цантсан байх аж.
Өглөө, оройд автобусанд суух үед тасалбар өгдөг кондуктор тун цөөхөн. Уг нь энэ жижигхэн цаас биднийг тухайн тээврийн хэрэгслээр зорчсон нь үнэн болохыг батлах баримт биз дээ. Юмыг яаж мэдэхэв туршлагагүй жолооч осол аваар гаргаснаас бэртэж гэмтвэл, уг автобусанд зорчиж байснаа юугаар нотлох вэ.
Нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нарын тухай гомдол санал, тэдэнтэй холбоотой осол аваар их байдаг гэдгийг албаны хүмүүс байнга ярьдаг. Тэд зорчигчдоо хагас дутуу суулгаж аваад ухас хийгээд давхина. Огцом тоормоз гишгэх бүрт хөгшин хөвөө, хүүхэд багачууд битгий хэл идэр залуухан нь хөл гар чангатай хүн ч унах шахна. Урьд нь ингэж унаад бэртэж гэмтсэн тохиолдол ч гарч байсан. Харин энэ аяны чимээгээр ямар ч байсан тасалбараа байнга өгөөд эхэлчихсэн байдал ажиглагдаж байв.
Мөн өмнө нь бохир заваан байдаг байсан автобус арай л дээр өнгөтэй болсон нь харагдаж байгаа тухай иргэд ярьж байна.
Харин хугацаатай аян дууссаны дараа яах бол. Энэ асуултын хариуг удахгүй харах болно.
С.Хангай http://www.niigmiintoli.mn/