gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     4.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 4.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 4.17
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүүхдээ 196 хоног тээсэн эх тэтгэмж авах эрхтэй

Нийгэм
2011-01-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-01-28
Жирэмсэн болон амаржсан эхийн тэтгэмжийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтэн И.Гончигоос тодруулсан юм.

-Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг ямар журмаар олгож байгаа вэ?

-Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх гэж байдаг. 12 сараас доошгүй хугацаанд тэтгэмжийн даатгал төлсөн байх. Мөн жирэмсэн эх амаржихаас өмнө зургаан сар нийгмийн даатгал тасралтгүй төлсөн байх ёстой. Үндсэндээ нийт 12 сар, үүнээсээ сүүлийн зургаан сар нийгмийн даатгал тасралтгүй төлсөн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүсэх юм. Нэг ёсондоо хүүхдээ 196 хоног тээсэн эх тэтгэмж авдаг.

-Ямар нэгэн тохиолдлоор хүүхдээ төрүүлж чадаагүй бол яах вэ?

-Жирэмсэн эх 196 хоног хүүхэд тээгээд үүний дараа ямар нэгэн байдлаар хүүхэд зулбасан, дутуу төрсөн, энэ хугацаанд эмнэлгийн аргаар хүүхдээ таслуулсан даатгуулсан эх жирэмсэн эхийн тэтгэмж авах ёстой гэсэн заалт бий.

-Тэтгэмжийн мөнгийг яаж бодож олгох ёстой юм бол. Ялангуяа залуухан эмэгтэйчүүд төрөхийн өмнөх болон дараахь тэтгэмжээ хэрхэн, ямар журмаар авдаг, хэчнээн төгрөг авах ёстой гэдгээ мэддэггүй. Тухайлбал, төрөхийн өмнөх болон дараахь тэтгэмжийг яаж олгодог вэ?

-Заавал даатгуулагч буюу ажилтай хүний тэтгэмжийг 100 хувь бодож олгоно. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэмжийг 70 хувиар бодно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төрөхийн өмнө 60 хоног, төрсний дараа 60 хоног энэ тэтгэмжийг олгоно. Төрөхийн өмнөх 60 хоногоос хагас, бүтэн сайн өдөр болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасна. Тэгэхээр 41-45 хоногийн мөнгө л олгож байгаа. Бүр тодруулбал, сүүлийн 12 сард авсан цалинг нийлүүлж гаргаад 12-т хуваахаар нэг сарын дундаж цалин гарна. Түүнийгээ 21,1 өдөрт хуваахаар нэг өдрийн цалин гарна гэсэн үг. Түүнийгээ тэтгэмж авах өдрийн тоондоо үржүүлэхэд жирэмсний хугацаанд хэчнээн төгрөг авах нь тодорхой болно. Төрсний дараа 60 хоног бас байгаа шүү дээ.

-Тэгвэл ажилгүй жирэмсэн эхийн хувьд тэтгэмж олгогдох уу?

-Сайн дурын даатгуулагч буюу ажилгүй иргэдийн хувьд 12 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн байна. Сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн эх жирэмсний болон амаржих тэтгэмж авах эрхтэй. Гэхдээ 70 хувиар бодно. Бодолтын хувьд 12 сар төлсөн цалингийнхаа нийт дүнг гаргаж 12-т хуваахаар нэг сарын цалин гарна. Үүнийгээ 70-аар үржүүлээд 100-д хуваахаар нэг сард олгох тэтгэмжийн хэмжээ гарна. Нэг сард олгох тэтгэмжийн хэмжээг 21,1 өдөрт үржүүлэх юм бол авах хэмжээ нь гарна.

-Эхчүүд тэтгэмжээ авахын тулд хаана хандах, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар?

-Ажилгүй гэхээр оюутан, тодорхой хөдөлмөр эрхлээгүй болон малчин иргэн байж болно. Тухайн иргэн хаана оршин суугаагаас хамаарч өөрийн харьяаллын нийгмийн даатгалын байцаагчтай уулзаж нийгмийн даатгал төлөх тухай гэрээ байгуулна. Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн шимтгэл төлнө. Гэрээг улирлаар болон жил, сараар байгуулж болно. Улирлаар байгуулсан тухайд бол улирлын эхний сард мөнгөө төлсөн байна. Мөн гэрээ байгуулаад энэ мөнгөө төлөөгүй бол нөхөж төлнө. Нөхөж төлсөн тохиолдолд алдангиа тооцдог. Хугацаа хэтрүүлсэн хоногоос хамаарч 0,3 хувийн алданги ноогдуулна. Харин алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой.

-Хэрэв иргэн нэг байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарах бол яах вэ?

-Хэрвээ зургаан сар ажилласан л бол тэтгэмж авна. Харин эх зургаан сар ажиллаагүй, өөр ажилд ороогүй бол оршин суугаа дүүрэгтээ ажлаас гарсан тушаалаа авч очиж нийгмийн даатгалд сайн дураараа даатгуулсан нөхцөлд энэ мөнгийг авах эрх үүснэ.

-Нийгмийн даатгалд хамрагдаагүй эхэд тэтгэмж өгөх үү?

-Энэ тохиолдолд эрх үүсэхгүй гэж үзэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс таван сартайгаас нь эхлээд төртөл нь 20 гаруй мянган төгрөг өгдөг журамтай.

Э.Пагмадулам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан