УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасагт хар тамхины хоёр ч ноцтой хэрэг шалгаж байна.
Нэлээд их хэмжээний цагаан тамхи буюу героин оруулж ирсэн хэрэг багагүй дуулиан болсон. Нэг бүр нь 15 орчим грамм, 40 гаруй ширхэг героиныг манай улсын хилээр хоёр ч залуу оруулж ирээд цагдаагийнханд саатуулагдан шалгуулж байгаа юм.
Албан бус эх сурвалжийн мэдээгээр “Уг героиныг БНХАУ-аас оруулж ирэн гуравдагч орон руу дамжуулахаар зэхэж байсан бололтой. Бүр тодруулбал хал тамхи тээвэрлэгчдийн залгиж, гуравдагч орон руу тээвэрлэдэг хэлбэр хэмжээтэй байсан. 15 орчим грамм уг бодисыг нэг нь л гэхэд долоовор хурууны эхний хоёр үе шиг хэмжээтэй байсан. Үүнийг одоо манай Гаалийн төв лабораторит шинжилж байгаа” гэж тус лабораторийн эх сурвалж бидэнд ярьсан юм.
Энэ талаар Мөрдөн байцаах газрынхнаас тодруулахад “Шалгах өчнөөн асуудал байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариулав. ЭЦГ-ын эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт холбогдуулж эрэн сурвалжлах хэд хэдэн хүн байгаа юм байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн дундуур Баянзүрх дүүрэгт хэсэг залуу мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ. Тус дүүргийн V хорооны нутагт үл мэдэгдэх ургамал татаж байсан Б.Төгөлдөр, С.Түвшинболд нар нэрийг нь мэдэхгүй ургамал татаж эхэлж байжээ. НХЭГ-ын алба хаагчид тэднийг үйлдэл дээр нь саатуулсан бөгөөд эд мөрийн баримт болгож, өвс, усны сав, мөнгөн тэмдэгт хураан мөрдөн байцаагч нарт хүлээлгэн өгсөн гэнэ. Тэдэнтэй хамт бас хэд хэдэн залуу сэжиглэгдэн шалгуулж байгаа гэх мэдээллийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс өгсөн юм.
Н.Мөрөн