Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав гуайн ая найрагч Ч.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дууг мэдэхгүй Монгол хүн байхгүй биз ээ. Хүн бүр энэ л дуугаар өсч хүмүүжсэн байдаг.
Тэртээ 1956 онд зохиогдсон ч одоог хүртэл үе үеийн хүүхдүүдийн дуулах дуртай хэвээр байгаа нь энэ дууг энгийн атлаа ямархан гайхалтай бүтээл болохыг батлах биз ээ.
Тэгвэл энэхүү “Маамуу нааш ир” дуунд зориулан Монголын Хүүхдийн ордны өмнөх талбайд дурсгалын хөшөө босгосон бөгөөд хүүхдийн баярын энэ өдөр нээлтийн ажиллагаа нь боллоо. Ийнхүү хүүхдүүдийн дунд мөнхөрсөн “Маамуу нааш ир” Хүүхдийн ордныхоо өмнөх талбайд хөшөө болон мөнхөрлөө.

Мөн хөшөөний нээлтэнд зориулан Монголын хүүхдийн ордны авъяаслаг багачууд ая дуугаа өргөн барьсан юм.

Маамуу нааш ир
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия аа
Машин барьж явъя аа
Ном сонин уншъя аа
Ногоон модоо тойръё оо
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Ах эгч хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтөлье өө
Хүчит заанаа тууя аа
Хүүхэлдэйнхээ хамтаар
Хөөрхөн тоглоомоор тоглоё оо
М.Жаргал