gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.26
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн, гүйлгээнд гаргахгүй

Э.Энхмаа
Улс төр
Өчигдөр
Twitter logo

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2027 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Хосбаяр, Дурсгалын 100 мянган төгрөг хэвлэгдсэн. Гүйлгээнд гарах гэж байна гэсэн мэдээлэл цахимаар түгсэн байна. Үүнийг гүйлгээнд гаргах уу? гэж асуув.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Дурсгалын зориулалтаар 100 мянгатын дэвсгэрт хэвлэгдсэн. Төгрөгт тавигддаг нууцлалууд нь бүгд орсон. Үүнийг гүйлгээнд гарахгүй. Олон тоогоор хэвлэгдсэн тул дурсгалын зориулалтаар вэб сайтаараа дамжуулан олон нийтэд худалдаж байгаа гэлээ.  

100.000 ТӨГРӨГИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт ТӨГРӨГ-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийг мөнгө цуглуулагчид болон сонирхогчдод зориулан худалдаанд гаргалаа.

Дурсгалын 100,000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талыг Их Монгол улсыг байгуулсан эзэн Чингис хааны бэлгэдэлд зориулсан бол ар талыг өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улс байгуулагдах суурийг тавьж, эрх чөлөөгөө авчирсан Ардын хувьсгалын бэлгэдэлд зориулж, түүнийг удирдсан удирдагчид болон өнөөгийн Монгол орны газрын зургийг зохиомжлон орууллаа. Мөн дэвсгэртийн хоёр талд морьтон баатар болон морины эскиз зургийг зохиомжлон дүрсэлсэн бөгөөд үүгээр Их Монгол Улс ба тусгаар тогтносон Монгол Улс байгуулагдсан хоёр үйл явдлын аль алинд нь морь онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг илэрхийлэв. 

ДУРСГАЛЫН 100,000 ТӨГРӨГИЙН ХАМГААЛАЛТЫН ЭЛЕМЕНТҮҮД

Нүүрэн талд:

  • Баруун дунд буланд Чингис хааны хөрөг, МБ гэсэн дүрс усан хээгээр тодорч харагдана.
  • Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын утсыг дээш, доош налуу хөдөлгөхөд галын дөл нь алтлагаас ногоон болон шар өнгөөр ээлжлэн солигдож мөн тасалдаж харагдах туузыг гэрлийн эсрэг барихад МБ ба 100000 гэсэн бичиг харагдана.
  • Дэвсгэрт дээрх галын тулга бүхий өнгө хувиргагч элемент нь дээш, доош налуу хөдөлгөхөд алтлаг өнгөнөөс ногоон болон шар өнгөөр солигдож харагдана.
  • Дэвсгэртийн нүүрэн талын голд байрлах уулын зурагны дотор MONGOLBANK, Чингис Хааны хөрөг зургийн дээлийн захын гадуур CHINGGISKHAAN гэсэн жижиг бичилттэй. 
  • Чингис хааны хөрөг зураг, дэвсгэртийн гол хэсэгт байрлах соёмбо мөн дэвсгэртийн баруун буланд байрлах 100000 гэсэн тоо, зүүн буланд байрлах монгол бичгээр 100000 гэж бичсэн хэсгүүдийг гарт мэдрэгдэх товгор хэвлэлтийн технологиор хэвлэсэн.
  • Дэвсгэртийн баруун, зүүн ирмэг дэх 10 ширхэг ташуу товгор зураас нь 100000-тийн дэвсгэртийг илэрхийлэх харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан элемент бөгөөд хурууны үзүүрт тэмтрэгдэнэ.

Ар талд:

  • “Ардын хувьсгалын анхны долоо” нэрээр түүхэнд мөнхөрсөн Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Дарьзавын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын зургийг мөн Монгол Улсын нутаг дэвсгэртийг 100000, хээ, морь, соёмбоор жижиг модуляцад сийлбэр хэвлэлтийн технологиор хэвлэж оруулав.
  • Дэвсгэртийн арын талын голд байрлах Монгол Улсын нутаг дэвсгэртийн зургийг тойрон АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙ гэсэн жижиг бичилттэй.
  • Дэвсгэртийн ард талд Ардын хувьсгалын 100 жилийн логог алтан шаргал өнгөөр болон соёмбыг цэнхэр өнгөөр гялгар судлалаар хэвлэсэн.

Мөн Дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах МB гэсэн үсэгтэй морьтон баатрыг нүүрэн талд нэмж оруулсан бол ар талын зүүн доод хэсэгт Ардын хувьсгалын 100 жилийн лого болон соёмбыг тус тус байрлуулав.

Монголбанк нь сүүлийн жилүүдэд хуурамчаар мөнгөн дэвсгэрт үйлдэхээс сэргийлж шинээр хэвлэж байгаа мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын таних тэмдгүүдийг тууштай сайжруулсаар ирсэн бөгөөд шинээр гаргаж байгаа дурсгалын дэвсгэрт дээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий хамгаалалтын элементүүд оруулж өгсөн нь цаашид хэвлэгдэх мөнгөн дэвсгэртүүдийн жишиг болох юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан