gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     9.23
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 11
Зурхай
 9.23
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 9.23
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Тарган Бандида" Цэвэлванчигдоржийн 190 жилийн ой тохиож байна

Б.Анужин
Түүхэн зураг
5 цаг 6 минутын өмнө
Twitter logo
Б.Анужин
Twitter logo
Түүхэн зураг
5 цаг 6 минутын өмнө

Олон түмнээ "Тарган Бандида" нэрээрээ алдаршсан Арвайн хүрээний бандида ламтан Цэвэлванчигдоржийн түмэн өлзий гийсний 190 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.09.23) боллоо. Тэрбээр Монголын Бурхны шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, хувилгаан гэгээнтэн юм.

Бандида ламтан Цэвэлванчигдорж нь монгол, төвөд хэлээр ном зохиол туурвиж, мод барын хэвлэлээр ном барлах, хэвлэх ажлыг эхлүүлж, буддын сургууль дацан байгуулах зэргээр Арвайн хүрээг хөгжүүлэн Монголын шашин соёлын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. 

Түүний төвөд хэлээр туурвисан зохиол бүтээлийг ангилан үзэхэд Буддын гүн ухаан, шашны зан үйл, аг тарни, хэл зүй, хүн мал эмнэлэг, эм эмчилгээ, арга засал, нүүдэлчдийн ахуй амьдралын холбогдол бүхий 300 шахам бүтээл байна.

Эдгээрээс адуу малын эмчилгээний арга заслын судрууд, малчдын мал маллагааны арга ухааны холбогдолтой судрууд зэрэг энгийн малчдын амьдралд чиглэсэн ном зохиол олноор туурвисан нь тухайн үеийнхээ эрдэмтэн лам нарын зохиол бүтээлээс онцгой ялгарч байдаг. 

Түүний санаачилсан бас нэгэн чухал ажил нь монгол барын хэвлэл юм. Монгол нутагт үндэснийхээ бичиг үсэг, монгол хэлээр ном зохиол барласан хүрээ хийд тийм ч олон биш. Арвайн хүрээнд 150 орчим нэр бүхий номыг монгол хэлээр, 500 гаруй номыг төвөд хэлээр барлан хэвлүүлж байжээ.

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдийн хамба лам, доктор Я.Ганзаяа, "1990 оноос хойш Монголын хутагт хувилгаадуудын түүхэн ойг тэмдэглэж ирсэн. Тарган бандида хэмээх ламын ойг 2006, 2016 онуудад дурсан хэлэлцэж байсан. Одоо гурав дахь удаагаа тэмдэглэж байна. 

Тэрбээр Төвөд, Монгол хэл дээр олон боть зохиолыг зохиосон. Тэр дундаа малчин ардын мал маллагааны арга ухаан, мал эмчилгээний аргууд, хүүхдүүдэд зориулсан сурах бичиг, хэл бичгийн ухааны номуудыг туурвиж байжээ.

Хутагт хувилгаадуудын ойг тэмдэглэн наадам хийх бол нэг өөр. Харин энэхүү хурлаар сургааль номыг нь эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж олны хүртээл болгох, түүгээрээ нийгэмд үйлийн үрийг мэддэг сайн зан чанарыг төлөвшүүлэн, хүмүүжүүлэх ач холбогдолтой. 

Эрдэнэ бишрэлт мэргэн бандида Цэвэлванчигдорж гуай Өвөрхангай аймгийн Арвайн хүрээг үндэслэж, 1836-1894 онд амьдарсан хувилгаан. Монголын шашин соёлд оруулсан хувь нэмрийг нь гурван гол үйл ажиллагаагаар үнэлдэг билээ.

Нэгдүгээрт мал маллагааны арга ухаан, малын өвчин заслын номууд гол байр суурь эзэлдэг.

Хоёрдугаарт модон барыг хөгжүүлж, Төвөд, Ланз, Монгол номуудыг барлаж хэвлэх ажлыг өрнүүлсэн. Тэр ч утгаараа Арвайн хүрээг Барт хүрээ хэмээн алдаршуулсан.

Гуравдугаарт Арвайн хүрээ дээр барлаж байсан номынхоо товыг, өөрөөр хэлбэл төв халхын ном хэвлэлийн бүртгэл жагсаалтыг гаргасан" хэмээв. 

Доктор Ц.Солонго Эрдэнэ бишрэлт мэргэн бандида Цэвэлванчигдоржийн зохиосон "Нохой лугаа адилтгаж, муу үгээр басамжилж өгүүлэхийн үгсийг Наважаварын цадигтай нэгтгэн үзэж, тэвчих ёс оршвой" зохиолын тухай илтгэв.

Тэрбээр гол утга санааг нь илэрхийлэхдээ, "Зохиолын гол дүр болох Наваживар эцэг эхийнхээ үгийг зөрчин, ээжийгээ гомдоон байж эрдэнэс хайхаар далайд гарч олон сорилттой тулгарч эцэст нь гэртээ эргэн ирж гэгээрэлд хүрдэг тухай өгүүлнэ.

Эл зохиолыг зурагт ном болгож хүүхдэд залуучуудад хүргэх нь маш чухал

Зохиолын нийгэм соёлын ач холбогдол сургамж нь аливаа хүн, амьтныг нохойтой зүйрлэн доромжлох нь маш том нүгэл байдаг. Түүнчлэн хэлээр үйлдэх хилэнц буюу ширүүн үг, бусдыг доромжлох, хараах хор уршгийг сануулахад оршдог.

Аман зохиолын хэлбэрээр дамжуулан амьтдад хилэнц үйлийг тэвчих, эцэг эхийг хүндэтгэх, багш сахилтныг дээдлэх зан суртахууны хүмүүжлийг олгоход энэ зохиолын судалгааны болон соёлын гол ач холбогдолтой" гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн 16 хуудас, 32 нүүр, Төвөдөөр бичсэн эл зохиолыг зурагт ном болгож хүүхдэд залуучуудад хүргэх нь маш чухал гэдгийг онцоллоо.

Доктор Б.Сайнбилэг "Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг Өвөрхангай аймгийн ЗДТГ Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийд, Үндэсний номын сан, Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Мэргэн бандида Цэвэлванчигдоржийг Буддизмын маш гарамгай төлөөлөгч гэдэг нь түүний бүтээлүүдээс тод харагддаг.
 
Миний хувьд "Арвайн хүрээнд модон барын хэвлэлийн бүртгэл хийж байсан тухай" сэдвээр хуралд оролцлоо. Арвайн хүрээ бол Төв Халхын Сайн Ноён хан аймгийн цөм болсон хоёр хэсэг барын хүрээтэй ном хэвлэх газар байсан.

Энэ ном хэвлэх газар маань хоёр хэсэг барын хүрээтэй. Тэрхүү газрыг Цэвэлванчигдорж гуай өөрөө бүртгэл жагсаалтыг гардан гүйцэтгэдэг байсан. Бүртгэлийн судруудыг хийдэг уламжлал нь Арвайн хүрээний нэг хэв маяг, дэг жаяг байсан гэж хэлэхэд буруудахгүй гэж бодож байна. 

Номыг урт, уртаас арай богино, дунд, богино бар гэсэн дөрвөн янзын хэмжээгээр бүртгэдэг байсан. Ерөнхийдөө ном бүртгэлийн төв газар байсан гэж бодож байна. Учир нь бусад хүрээ хийд газраас захиалгаар ном хэвлүүлдэг, мэдээлэл солилцдог тогтолцоо үйлчилдэг байлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд 26 эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлж байна. Өргөн түмэндээ илүү мэдүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор өнөөдөр хэлэлцсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг багтаасан эмхэтгэлийг хэвлүүлэх төлөвлөгөөтэй байна" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан