Урд хөршид нэрээ дуурсгаж Монголоосоо олон фэнтэй болсон дуучин Б.Баярцэцэг “Хүнийх”
нэртэй цомгоо гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан эл цомгийн
нээлт өнөөдөр “River Sounds” клубт болно гэдгийг дуулаад энэ тухай нь
тодруулахаар түүний утас руу залгалаа.
-Сайн байна уу? “Өнөөдөр” сонины “Утасны анд” байна.
-Өө, сайн байна уу?
-Шинэ оны өмнө шинэ цомгоо гаргаад уран бүтээлийн олз омог ихтэй байна уу?
-Тийм ээ. Монгол хэлээр анхны цомгоо бэлэн болгож, худалдаанд гаргаад байна.
-Монгол хэлээр гэж онцлохын учир юу вэ?
-2006 онд Бээжингийн “Modern Nomads” ресторанд дуулж байхдаа Хятадын “Polo arts”
компаниас хамтран ажиллах санал хүлээж авсан. Тэгээд гэрээ байгуулж “Swing
& Kremlin” нэртэй, 13 орос дуутай цомог гаргасан юм. Энэ цомогт “Ийм нэгэн
явдал”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг киноны дуунаас гадна орос ардын дуунууд
багтсан. Хятадууд орос дуунд их дуртай ч аялгаасаа болоод дуулах хүн олдохгүй
монгол дуучинтай ажиллах болсон байх. Тэгээд л монгол хэлээр гаргаж буй анхны
цомог гэж тодотгосон хэрэг.
-Энэ цомгоо бас Хятадад бичүүлсэн үү?
-Үгүй ээ. Энэ бол гэрээнээс гадуур ажил. Миний хувийн уран бүтээл гэх үү дээ. Дуу
бичлэг, найруулга гээд бүх ажлыг нь энд хийсэн.
-Хятадад анхны цомгоо гаргаад, гэрээтэй ажилладаг болохоор ихэнхдээ Бээжинд
байдаг гэсэн үг үү?
-Дуугаа бичүүлэх болохоор л очдог. Гэхдээ энэ жилээс хятадаар дуулах талаар яригдаж
байгаа. Тэгвэл тоглолт, уран бүтээл гээд ихэнхдээ Бээжинд амьдрах болж
магадгүй. Одооноос хятад дуунуудаа сурч байгаа.
-Баярцэцэгийг “Люмино” хамтлагтай дуулсан гэхээр хүмүүс сайн мэдэх байх.
Тэрнээс хойш ямар уран бүтээл гаргав?
-Анх “Люмино” хамтлагтай “Хүнийх” дуугаа дуулж байсан. Найруулга, үгийг
нь өөрчлөөд цомогтоо оруулсан. Анхны бүтээл гэдэг утгаар нь цомгоо энэ дуугаар
нэрлэсэн юм. Мөн “Элсний нүүдэл” киноны soundtrack “Нутгаа санасан дуу”, “Би
чинийх” зэрэг бүтээл минь бий.
-CD-ний баяраа маргааш хийнэ гэв үү?
-Маргааш “River sound” клубт 17.00 цагаас болно. “A sound”, “Нисванис”-ын
Амгаа, “Люмино” хамтлагийнхан гээд уран бүтээлч найз нараас минь гадна миний дууг
сонсох дуртай хүмүүс ирэх байх.
-Зав гаргасанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Мандухай