Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн дээд бүтэц угсрах ажил албан ёсоор эхэллээ. Хил дамнасан төмөр замын барилга угсралтын ажил өнөөдрийн /2026.09.14/ байдлаар 54.15 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төслийн хүрээнд нийт 32,6 км дээд бүтцийн ажил хийгдэнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар нарийн царигийн 2,5 км дээд бүтэц угсрах ажил хийгдэж, 5 суман шилжүүлэг угсарч, 3 байршилд нийт 2,304 ширхэг төмөр бетон дэр байршууллаа.
Төслийн багц хоёр буюу урт гүүрний ажлын хүрээнд нийт 2,382 ширхэг урт шон суурь, 291 ширхэг завсрын тулгуур, 666 ширхэг дам нуруу үйлдвэрлэж, 426 дам нурууг тавьж дуусжээ.
Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажлын үйл явцаас харуулж байна.