gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     9.12
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 14
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 9.12
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ

М.Ариунзаяа
Соёл урлаг
Өчигдөр
Twitter logo

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд Японы “TV Asahi” компанийн анимейшн хөгжүүлэлтийн продюсер Казүки Эндо, бизнес хөгжүүлэлтийн төлөөлөгч Тацүши Ямада, “Nippon Designers School”-ийн удирдлага, мэргэжилтнүүд болон Монголын Анимейшний холбооны төлөөллийг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар Монгол, Японы анимейшний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын түүх, домог, утга зохиол, нүүдлийн соёлд суурилсан бүтээл хамтран хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Мөн Монголын уран бүтээлч, студиудыг Японы анимейшний үйлдвэрлэлийн мэргэжлийн сүлжээ, олон улсын түгээлтийн сувагтай холбох, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. 

Түүнчлэн Монголын багш, оюутан, уран бүтээлчдэд зориулсан сургалт, мастер класс, менторшип болон дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашид Монголын түүх, соёлд суурилсан хамтарсан бүтээлийн төсөл хөгжүүлэх боломжийг судлахаар болов.

“Jaadugar: A Witch in Mongolia” телевизийн анимейшний уран бүтээлчид Монгол Улсад судалгааны аялал хийж, музейн сан хөмрөг, нүүдлийн ахуй, соёлын орчинтой танилцаж, судалгааны үр дүнгээ бүтээлдээ тусгасан байна.

Уулзалтын үеэр XIII зууны Монголын эзэнт гүрний түүхийг Перс охин Ситарагийн хувь заяагаар дамжуулан өгүүлсэн “Jaadugar: A Witch in Mongolia” телевизийн анимейшнийг онцлон ярилцжээ. Тус бүтээлийн уран бүтээлчид Монгол Улсад судалгааны аялал хийж, музейн сан хөмрөг, нүүдлийн ахуй, соёлын орчинтой танилцан, судалгааны үр дүнгээ бүтээлдээ тусгасан байна.

“Jaadugar: A Witch in Mongolia” нь 2026 оны Annecy олон улсын анимейшний фестивалийн Television Films ангиллын албан ёсны сонгон шалгаруулалтад багтжээ.

Монгол Улсад анимейшн нь төрөөс дэмжих соёлын бүтээлч үйлдвэрлэлийн “Кино, дуу дүрсний урлаг”, “Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт” тэргүүлэх чиглэлд багтдаг. Энэ хүрээнд хамтарсан бүтээл хөгжүүлэхэд шаардлагатай оюуны өмч, санхүүжилт, үйлдвэрлэлийн технологи, олон улсын түгээлт болон хүний нөөцийн асуудлыг бодлого, эрх зүйн хүрээнд дэмжих боломжийг судлах шаардлагатайг уулзалтын үеэр онцоллоо.

Цаашид Монголын анимейшн студи, уран бүтээлчдийн бүтээл, портфолиог Японы талд танилцуулах, сургалт, менторшип, багш, оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх болон Монгол агуулгатай хамтарсан бүтээл хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.

Японы төлөөлөгчид энэ сарын 12, 13-нд “Стэппэ Арена”-д болох гурав дахь удаагийн “Анимо” олон улсын анимейшний фестивальд оролцоно. Фестивалийн үеэр “Jaadugar: A Witch in Mongolia” бүтээлийн эхний гурван ангийг үзүүлэх бөгөөд продюсер Казүки Эндо бүтээлийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар панел хэлэлцүүлэгт оролцох юм.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан