-Их ажлын хажуугаар цаг зав гаргасанд баярлалаа. Өнгөрөгч
гахай жил таны хувьд ямархуу жил байв?
-Өнгөрсөн жил ер
нь ажил их талдаа байлаа. Одоо ч гэсэн дуусаагүй л явна. Энэ жил манай бурхан
шашны урлал дээр шашин соёлоо сэргээх, уламжлуулах, бүтээн байгуулах гээд маш
их ажил хийгдлээ. Өнгөрсөн зунжингаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд Дэмчигийн
хийдийг сэргээх ажилд явлаа. Мөн нутагтаа сайхан сүм хийд байгуулж байна. Урлах
ухааны гурван цуврал боть номыг бичиж дуусаад одоо хэвлэлтэнд өгөх гэж байна. Ер
нь үр бүтээлтэй жил болсон гэж үзэж байгаа.
-Улс орны, ард иргэдийн хувьд их л хатуу жил
боллоо. Үүнийг та хэрхэн дүгнэж байна?
-Угаасаа шалтгаан
байхгүй үр дагавар гэж байдаггүй болохоор уг шалтгаан ямар байгаагаас хамаараад
үр дагавар нь янз бүр гардаг. Энэ жил ямар болсныг монголчууд бүгдээр мэдэж
байгаа хойно нуршаад яахав. Ийм учраас энэ жилийн байр байдал ирэх жилд давхар
нөлөөлнө. Шинэ он гарлаа гээд хуучин юм тасрахгүй. Энэ бүгдээс анхаарал аваад
ирэх жилийнхээ янз бүрийн алдаа оноог засч алив муу үйлээс сэрэмжлэн сайн
сайхан байлгахын тулд хүн бүр хичээх хэрэгтэй гэдгийг хэлэх байна.
-Та сая засч
сэрэмжлэх гэж хэллээ. Үүний тулд ард иргэд чухам юу ямар үйл хийх ёстой бол?
-Мэдээж хүн бүр л 17-р жарны хотлыг баригч шороон хулгана
жилд би ямар байх бол гэж бодож зурхай харах нь ойлгомжтой. Олон ч хүний янз
бүрийн зурхай, цагалбар гарчихсан байна. Энэ жилийн зурхайн жилийн эзэн одны үр
нь дээдсүүд өөр зуураа тэмцэлдэнэ, амьтан нигуд өвчнүүд нэлээн эрхшээнэ гэж бууж
байхад жилийн эзэн гаригийн үр гэхэд л цаг цагт нь хур буугаад мал сүрэг
арвижихаар, улс орон гайгүй байхаар буусан байгаа. Гэтэл хаан гарагийн үрээс үзэхэд гэм
тотгор гарах нь элбэг, цаг бусаар салхи, газар тэнгэр хямарна.
Түлхүүр гарагийн үрээр гарын хүч арвижиж хулгай дээрэм
ихсэнэ. Зарим газар хурын үргэлжлэл үл тасарна, шар төрлийн өвчин арвижиж хэрүүл
тэмцэл дэлгэрнэ гэх мэтчилэн буусан байгаа.
Шинийн нэгний өнгөөс харахад гурил будаа давс нэлээн үнэд
орохоор харагдаж байна. Хүн бүрийн төрсөн жил өдөр төөрөг өөр өөр учир тухайн
жил хүн бүрт өөр өөрөөр л гарна. Үүнийг чулууны зурлагаар тодорхой гаргачихсан
байгаа болохоор тухайн хүн өөрийнхөө ямар суудалд сууж ямар мэнгэ эрхшээснийг,
амь бие, эрхтэн хийморь сүлд ямар байх, урвасан жил ямар гарах вэ гэдгийг
өөрсдөө хараад анхаарах зүйлдээ анхаарч, заслаа шинийн 15-ны дотор хийлгэх
хэрэгтэй.Тухайн хүний зурлага сайн байна гээд баярлах хэрэггүй, муу байна гээд
гоморхох хэрэггүй. Яагаад гэвэл сайн муу явах эсэх нь зөвхөн санаанаас хамаарах
зүйл. Тиймээс хүн сайхан муухай байх заяагаа өөрөө атгаж төрсөн байдаг.
-Жил бүр л манай
зурхайчдын зурлага зөрөлдөж нэгнээ үгүйсгэн өөрсдийнхөөрөө зүтгэж ард иргэдийг
талцуулдаг. Шар зурхайг дагах уу төгс баясгалант зурхайг дагах уу. Сүүлдээ
учраа ч олохоо байлаа?
-Үүнд зөвхөн манай өөрийн уламжлал хариулт өгнө. Аливаа
улсын уламжлалт соёл гэдэг нь тухайн улсын тусгаар тогтнолын баталгаа, дархлаа
хэв шинж, онцлог бүх зүйлийг агуулдаг амин судас гэсэн үг. Тэгэхээр бидний өвөг
дээдэс өнөөдөр бидэнд ямар зүйл өвлүүлж уламжлуулсан бэ гэдгээр л бид явах
ёстой. Бас зурхайн асуудлаар нийт ард түмний дунд хэрүүл маргаан цацах нь
хамгийн ёс суртахуунгүй буруу зүйл. Ард түмэн зурхайч биш. Зурхай гэдэг чинь
тусгай мэргэжил мэдлэг юм. Үүнийг эзэмшсэн мэргэжилийн хүмүүс нь өөрсдөө буруу
зөвөө шалгаад нэгдсэн нэг саналд хүрээд түүнийгээ ард түмэнд тайлбарлан
таниулах ёстой. Түүнээс биш ард түмний нүдэн дээр бие биесээ буруутган хэл ам
хийн үймээн, хагарал гаргаж байгаа
тэднийг зурхайч гэж хэлэхэд хэцүү л байна. Тэд түмнийг үймүүлэн санааг
нь хоёрдуулж үүгээрээ цагаан сарыг бэлэггүй болгож байгаа ажлыг өөрсдөө хийж
байгаа юм. Тэгчихээд бэлэггүй муу өдөр шинэлэх гэж байна гэж ард түмнийг
сүрдүүлж сэтгэл санаанд нь дарамт үзүүлж байгааг нь би буруутгаж байна. Ийм
учраас зурхайч нар энэ маргаанаа ард түмнээс далд мэргэжлийн түвшинд ухаалгаар
ярилцаад буруу зөвөө ялгаж авах хэрэгтэй.
Зохих холбоотой байгууллага нь ч үүнийг хийх ёстой.
-Тэгвэл энэ жилийн
зурлага бурхны ном сударт чухам юу гэж бошгологдсон байгаа бол?
-Тэгэхээр ирээдүйг иш үзүүлсэн судар буюу бошго гэж
байдаг. Бурхан багшийн, түүний хойд
үеийн мэргэдүүдийн айлдсан 23 бошго байна. Миний судалж үзснээр Ловон
Бадамжунай, Мажиглодмаагийн бошго гээд тэр олон бошгуудын бараг 70 хувь нь
биелсэн.
Үлдсэн 30 хувь нь биелэх магадлал, шинж тэмдэг нь бүгд
гарчихсан байгаа. Монголчуудын бошго бүх юмыг цаг хугацаатай газар орныг нь
заачихсан, түүнээс хэрхэн сэргийлэх, аврагдах арга замыг нь хэлж өгснөөрөө
бусдаас онцлог байгаа юм.
Мажиглодмаагийн бошгонд энэ цөвүүн цагт төрийн ноёдын эв
эвдэрч хуулийг буруу барина дээрэмчин хулгайчдаас ноён түшмэл болж төрийн
эрхийг барина. Гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэд, зарлиг зөвшөөрөл олгогч нар
төрийн хэргийг салхин адил задруулснаас гадна дотно, нууцлах ил тавих зэрэг нь
цус сүүтэй холилдох мэт булингартан ялгаж салгахын аргагүйд хүрч учраа олохоо
болино. Яамдын түшмэд нар таслан шийтгэх засаглан цаазлах хууль журмыг огцроон
эвдэж олон хүнийг халж л сольсноос болоод хүний аймаг тоглоом наадмын газар мэт
болно. Тэр цагт хаан нь түшмэдийн эдэнд хөнөөгдөх, түшмэл нь яам газрын эдийг
хөнөөх, засаг яамны газартан бээр эрхмүүдийн эдийг хөнөөх, эрхмүүд орон нутгийн
эдийг хөнөөх болой. Ёс цааз, ичгүүр сонжуур бүхнийг алдсаны харгайгаар орон
нутгийн хүмүүс эрхтний үгийг сонсохгүй, эрхтнүүд нь яам тамгын газрын үгийг
сонсохгүй, засаг захиргаа нь түшмэдийнхээ үгийг үл сонсох, түшмэд хааны үгийг
үл хайхарч хамаг юмны журам шүтэн барилдлага самууран одно. Тэр цагт энэ лүгээ
адил элдэв нүгэлт болох нь ихсэж, цөвүүн муу цаг болсны шинж мөн гэх. мэтчилэн
хаана хэдийд ямар зүйл болохыг нь аль хэдийн судар номонд бошголоод үлдээчихсэн
байгаа. Иймээс энэ сайхан үнэнийг хэлсэн, сургасан арга замыг нь зааж өгсөн
өвөг дээдсийнхээ үгийг бид эргүүлэн санаж дагаж мөрдөх ёстой. Хамгийн гол нь
бидний ийн хямарч байгаа минь монголчуудын уламжлал, түүхэн соёл, зан үйл
бүгдийг устгаж үгүй хийснээс болж үүний шалтгаанаар бид маш их самуурч байна.
Үүнийг засах их том хариуцлага өнөө цагийн хүмүүс бидэнд зайлшгүй тулгараад
байна гэдгийг хүн бүр ухаарах болж байна.
-Та бол төр улсдаа ч,
түмэн арддаа ч тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Таны үгийг сонсдог
хүн олон байгаа болохоор тэдэнд дээрх зүйлийг хүргэх таниулах тал дээр чухам юу
хийж байна вэ?
-Монгол хүнээ, түүх соёлоо, уламжлалаа орчин үетэйгээ хамт
авч явах нь маш зохистой юм байна гэдгийг дээр доргүй ухаарч сүүлийн үед
"Хүн байхын учир", "Монгол тэмүүлэл" зэрэг хүн рүүгээ
хандсан олон ажлыг төр засаг маань эхлүүлж байна. Олон жил чадах ядахаараа
ярьдаг байсан үг маань ажил болж байгаад баяртай байна. Хэдий төр засаг
солигдсон ч сууриа тавьчихсан энэ ажил маань үр дүнд хүрэх байх. Цогц бодлого
болгон хэрэгжүүлж эхэлж байгаа болохоор замдаа гээгдэхгүй байх аа.
-Өдгөө мөнгөтэй хэн ч
болов хаа сайгүй сум дугана суварга ,элдэв янзын бурхан босгох болсон. Ер нь
буяныг мөнгөөр худалдаж авч болох уу?
-Монголчууд маань дэндүү хар мэдээлэлд дасаад сайн юм
болгоныг дандаа хар талаас нь харах сонирхолтой болчихож. Уламжлалаа үндэсний
шашин соёлоо дэмжиж байгаа тэдгээр хүмүүсийг буруутгаж болохгүй л дээ. Энэ нь
боломжоороо, сэтгэлээрээ зөв сайхан зүйл хийе гэсэн монголчуудын сэтгэлийн
илрэл юм. Ер нь бурхны шашин анх үүсэхдээ суваргаар эхэлсэн. Бурхны шашин 5000
жил оршин тогтносны дараа бурхны шашны нар шингэхдээ мөн л суваргаар шингэх
тухай заалт бошго ч бий. Хамгийн гол нь зөв сайхан түүхэн дурсгал боохоор сайн
зүйл хийхэд нь чиглүүлж өгөх хэрэгтэй. Ёс төдий оромдон ном ёсоор нь босгохгүй
бол буруу. Буян ч биш болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ хотлыг баригч
шороон хулгана жилдээ эв эеэ сахиж, төр улсаа дээдэлж монгол зон олноороо
тавтай сайхан шинэлээрэй гэсэн ерөөлийг танай сониноор дамжуулан нийт
монголчууддаа өргөн барья.
Ярилцсанд баярлалаа Н.Энхтуяа