Монголын рок попын анхны boyband болох "Камертон"-ы дөрвөл, ёстой л хар нялхаараа шахуу бор зүрхээрээ зүтгэцгээж байж өдий дайны амжилтанд хүрсэн билээ. Олон, олон залуусыг байлдан дагуулж өөрсдийн уран бүтээл стиль имиждээ урвуулж чадаж байсан "Камертон"-чууд тус тусын карьераа хөөснөөс хойш хэсэг хугацаа өнгөрч байна. Яг уран бүтээлчийнхээ хувьд нэг их гавихгүй Мээдээгээс бусад нь уран бүтээлээ туурвиж, бизнесээ ч цэцэглүүлж яваа. Тэр дундаа Д.Болдын хувьд рок попынхондоо том хөрөнгө оруулалт хийн, В продакшн байгуулж, гадаад дотоодоос чадварлаг мэргэжилтнүүдийг залсан нь үр дүнгээ харуулж байгаа билээ. Д.Болд ч хувь хувьсгалын ажлыг бүгдийг гялалзтал гүйцэтгэж охиноо дүүтэй болгож бүл нэмээд амжсан. Тэгэхдээ Д.Болд бусдыгаа бодвол уран нугараач гэргийгээ хувийн амьдралаа чандлах дуртай нэгэн билээ. Гадаад дотоодоор олон жил явж монгол уран нугаралтын гайхамшгийг сурталчилж явсан гэргий нь ч нэг их харагдаж үзэгдээд байдаггүй. Тэгсэн саяхан хадам ээжийг нь дүүргээс нь шагнаж, өргөмжлөл гардуулсан ёслолын ажиллагаан дээр сайн бэрийн үүргийг гүйцэтгэж охиноо дагуулсаар, цэцэг тэвэрсээр ирсэн байв. Д.Болд нь Сингапур руу уран бүтээлийн ажлаараа" яваад эзгүй байж таарсан тул тэрээр охинтойгоо хамт ирсэн нь тэр аж. Дашрамд сонирхуулахад Д.Болдын гэргий төрөөд нэг их удаагүй болоод ч тэр үү нэлээд жин нэмж мариалсан нь өнөөх уяхан туяхан уран нугараач бүсгүй мөн үү биш үү гэмээр харагдана лээ. Бас яаж ч харсан хамраа өндөрсгөсөн болох нь илт мэдэгдэж, Д.Болдын фенүүдийг шивэр авир хийхлгэнэ билээ.