Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, орон нутгууд 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.
Устсан, тоо толгой цөөрсөн нутгуудад тарвага дахин нутагшин, өсжээ. Хууль бус агнуур, худалдаа гарсаар байгаа нь хамгааллын үр дүнд сөргөөр нөлөөлж байна.
БОУАӨЯ, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд тарваганы хууль бус агнуур, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоохоор улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.
БНБЗАГ-ын Биологийн олон янз байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Хандармаа "Тарвага бол манай оронд өргөн тархсан агнуурын амьтан. Тарвага экосистем, иргэдийн ахуйн хэрэгцээнд хамгийн ихээр нөлөөлдөг. Тарвага экосистемд тэнцвэрт байдлыг хангах, зэрэгцэн оршиж буй биологийн төрөл зүйлийн идэш тэжээлийн хэлхээнд ордог. Иймд тарвагыг хамгаалах нь чухал ач холбогдолтой.
Тухайн амьтныг тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлогын хүрээнд ашиглалтад ихээр өртөж буй зарим зүйл, амьтныг сэлгэн нутагшуулж байна. Жил бүр 9-10 аймаг 500-700 толгой тарвагыг өссөн газраас нь шилжүүлэн тоо толгой цөөрсөн, устаж буй газруудад сэлгэн нутагшуулдаг" гэв.
Монгол Улсын Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20 хүртэл агнахыг хориглодог бөгөөд зөвхөн хуульд заасан хугацаанд, зөвшөөрөлтэйгөөр агнах тухай заасан байдаг.
Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориудаар бариулах, тарвага, зурам болон тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог аж.