Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.
Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.
Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.
GoGo.mn сайт “МАРГААШ АЖИЛТАЙ” булангаараа энэ удаад “Бадрах Энержи” компанийн Гидрогеологийн менежер, Монгол Улсын мэргэшсэн инженер, Монгол Улсын Зөвлөх гидрогеологич Х.Гарамхандыг танилцуулж байна.
Монголын хөрсөн дор ямар эрдэнэс нуугдаж байгааг гаднаас нь хараад хэн ч мэдэхгүй.
"Эрдэнэт овоо" орчмын хувирч өөрчлөгдсөн боржин, ногоолингийн өнгөр зэрэг зэсийн хүдрийн шинж тэмдэг олон геологичийн хорхойг хүргэсэн. Тэд судал хайж, дээж авсаар уул бүхэлдээ хоосон чулуулаг биш, зэс молибдений хүдрээс бүтсэн баялаг орд байна гэдгийг тогтоов. Ингэж бид “Эрдэнэт үйлдвэр”-тэй болсон.
Монгол, Зөвлөлтийн геологичид говь нутагт судалгаа хийж явахдаа илрүүлсэн геологийн гажил (аномаль)-ыг зэсийн орд байж болзошгүй гэж анхлан таамагласан...Үүнээс хойш 120 орчим цооног өрөмдсөн ч дорвитой нөөц илэрсэнгүй.“Сүүлийн удаа өрөмдлөг хийе” гэсэн шийдвэрийн ард алт, зэс, молибдений асар том орд болох нь илэрхий болжээ. Ийнхүү бид “Оюу толгой”-той болсон.
Франц, Монголын хамтарсан хайгуулын баг Дорноговийн Зүүнбаянгийн сав газрын тунамал чулуулгийг нарийвчлан судалж, геофизикийн болон геохимийн мэдээлэлд тулгуурлан хэд хэдэн туршилтын өрөмдлөг хийв. Өрөмдлөгийн цооногуудын нэгээс ураны эрдэсжилт илэрлээ. Дараа, дараагийн оновчтой таамаглалд үндэслэсэн өрөмдлөгүүдээр баялаг нөөцтэй ураны хүдэржилтийг тогтоов. Бид ийнхүү Зөөвч Овоо-той болсон.
Геологичид ордыг ийн нээн илрүүлжээ. Харин гидрогеологичид газар доорх усыг хэрхэн олдог бол?