Монгол Улсаас хууль бусаар хил давуулан гаргасан 38 ширхэг палеонтологийн олдворыг 13 жилийн дараа Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей өнөөдөр (2026 оны 6-р сарын 11-ний өдөр) албан ёсоор хүлээн авлаа.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбаяр, “Монгол Улсаас 20 жилийн өмнө хууль бусаар хил нэвтрүүлж, ашиг олох зорилгоор гадаад улсад худалдан борлуулсан үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь буцаан авчирлаа.

Монгол Улсын нэр бүхий найман иргэн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар хайгуул, малтлага хийж олсон үлэг гүрвэлийн багц ясыг 2006 онд хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр гаргасан. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 25.5.4, 18.5.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд хүлээлгэн өгсөн үнэт олдворын дунд Тарбозавр батаарын бүтэн хэлхээ яс багтсан бөгөөд цаашид шинжлэх ухааны нарийвчилсан судалгаануудыг хийнэ" гэлээ.

Эдгээр үлэг гүрвэлийн үнэт олдворуудыг Бүгд Найрамдах Франц Улсын хууль хяналтын байгууллага хадгалж байсан бөгөөд энэ нь тул улсаас анхны удаа өөрийн улсын олдвороо буцаан авсан явдал юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Даваацэрэн энэ талаар “38 ширхэг палеонтологийн олдворыг 15 хайрцагт савлан авчирсан. Цаашид судалгааны ажлуудыг үргэлжлүүлж, амьтны төрх, хэлбэрийг гаргах ажлыг хийнэ. Үүний дараа олон нийтэд таниулах, сурталчлах ажлын хүрээнд үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Энэ бол ганц байгууллагын зүтгэл биш, маш олон талд 13 жил тууштай ажилласны үр дүн юм" хэмээн тайлбарлалаа.

Алдагдсан соёлын өвөө хамгаалах, эргүүлэн авах чиглэлээр тууштай ажилласны тод жишээ нь энэ. Мөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, олон улсын дипломат хүчин зүтгэлийн үр дүн гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирлыг түр орлон гүйцэтгэгч Н.Манчук, "Бид дөрөвдүгээр сарын 15-аас 17-ны өдрүүдэд Франц улсын Парис хотод ажиллаж олдворуудын хадгалалтын байдлыг шалгаж, баглаж боох, тээвэрлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Эдгээр үнэт олдворууд нь Цэрдийн хожуу үе буюу 66-100 сая жилийн өмнө Монголын говьд амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн яс юм. Өмнө нь бид АНУ-аас найман олдвор эх орондоо буцаан авчирсан бол өнөөдөр анх удаа Бүгд найрамдах Франц улсаас олдвор хүлээж авлаа.

Бид Америкаас ирсэн олдворуудаар “Welcome Home” үзэсгэлэн гаргаж байсан бол энэ удаад Францаас ирсэн олдворуудаараа “Welcome Home 2” үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна. Судалгааны хувьд урьд нь олдож байгаагүй дутуу хэсгүүдийг нөхөх, бүтэн араг яс босгох боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой. Мөн хүүхэд залуучууд номоос хардаг байсан үлэг гүрвэлийн араг ясыг музейд бодитоор үзэх боломжийг нээж байна" гэв.

Үлэг гүрвэлийн олдворыг эх орондоо авчрах тээвэрлэгчээр МИАТ ТӨХК ажиллажээ. Тэд өмнө нь ч ийм төрлийн тусгай тээвэрлэлтүүдийг хийж байсан туршлагатай.
Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Карго тээвэр, борлуулалтын хэлтсийн дарга Г.Түвшинтөгс “Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани байгалийн хосгүй, үнэт олдворуудыг эх оронд нь амжилттай тээвэрлэн авчирлаа. МИАТ компанийн түүхт 70 жилийн босгон дээр түүхэн соёлын өвийг тээвэрлэх хариуцлагатай үүргийг хүлээж, амжилттай биелүүлсэндээ хамт олныхоо өмнөөс баяртай байна” гэсэн юм.

Мэдээллийг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн, сэтгүүл зүй медиа технологын II дамжааны оюутан Б.Энэрэл