Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Эрчим хүчний сайдын 2026 оны 3-р сарын 2-ны өдрийн 42 тоот тушаалаар хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг шинэчлэн баталлаа.
Салбарын сайдын 2020 оны 159-р тушаалаар батлагдсан өмнөх журам хэрэглэгч болон ААН-үүдээс техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, зураг төсөл шаарддаг. Энэ процесс 3-6 сар үргэлжилдэг гэх хүндрэл бэрхшээл тулгардаг тухай гомдол удаа дараа ирсэн. Тиймээс өмнөх журмыг шинэчлэн хялбаршуулж байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар эрчим хүч түгээх сүлжээнд 111 иргэн, ААН эрчим хүч нийлүүлж байна. 76 айл өрх, 35 ААН байна.
Шинэчилсэн журамд, Эрчим хүч нийлүүлсэн төлбөрийг жилд нэг удаа олгож байсан бол сар тутамд олгохоор тусгасан. Хэрэглэгчид олгох төлбөрийн эх үүсвэр тодорхойгүй байсан бол Эрчим хүч түгээх сүлжээний зардалд тусгалаа.

Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх зөвшөөрөл авахын дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулах, холбох гэх мэт процесс 3-6 сар үргэлжилдэг байсан бол ажлын 11-28 хоногт шийдэж өгөхөөр болсон. Иргэн айл өрхийн хүсэлтийг 11 хоногт, ААН-ийн хүсэлтийг 28 хоногт шийдвэрлэнэ.