Засгийн газрын 206 дугаар тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээв.
Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейд хадгалж буй, Ерөнхий сайд Агданбуугийн Амарын хэрэглэж байсан эд өлгийн зүйл, ЗГХА Архивын Ерөнхий газарт хадгалж буй 50 орчим баримт бичиг, түүхэн гэрэл зураг, дүрс бичлэг, ТЕГ-ын Тусгай архив, Булган аймгийн музей, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хадгалж буй ном бүтээлийн дээжээс дэлгэжээ.
Үзэсгэлэн энэ сарын 01-15-ныг хүртэл Монголын Үндэсний музейд олон нийтэд нээлттэй байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, доктор, профессор Ч.Лодойравсал, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, Академич Ц.Цэрэндорж, Монголын Үндэсний музейн Захирал Д.Отгонсүрэн, Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Л.Нямгэрэл, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн музейн захирал Т.Бэхтөр, эрдэмтэн судлаачид, болон албаны бусад төлөөлөл, А.Амар сайдын үр удам, төрөл төрөгсөд, үзэгч олон нийт оролцжээ.