Прокуророос Э.А-г бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Э.А-г өөрийн *** дугаартай хаягаас хохирогчийн *** дугаартай вайбер хаягт ... ноцтой хохирол учруулах баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн зурвас илгээсэн гэж прокурор ялласан.
Хохирогч гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөс хойш 2 жил орчмын дараа түүний гар утсанд үзлэг хийхэд утсаа сольсон, заналхийлсэн гэх зурвас байхгүй. Харин скрийн шот хийж хадгалсан зургийг солигдсон утасны зургийн сангаас гаргаж өгчээ.
Хоёр жил орчмын дараа түүний гар утсанд үзлэг хийхэд утсаа сольсон, заналхийлсэн гэх зурвас байхгүй. Харин скрийн шот хийж хадгалсан зургийг солигдсон утасны зургийн сангаас гаргаж өгчээ.
Хохирогч, шүүгдэгч нарын хэний ч утасны “вайбер” хаягт тэр даруйд үзлэг хийж хоорондоо харилцсан гэх зурвасыг баримтжуулах болон хохирогчийн зүгээс гарган өгсөн гэх скрийн шот хийж гар утасны зургийн санд хадгалсан байсан мэдээллийн эх сурвалжийг магадлан тогтоох ажиллагааг хийгээгүй.
Энэ хэргийн гол нотлох баримт болох “заналхийлсэн” гэх зурагт мэдээллийн эх сурвалж тодорхойгүй, хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, хавсаргаагүй, эх сурвалж бүхий нотлох баримт биш дам байдлаар цуглуулсан баримттай.
Иймд Э.А бусдыг заналхийлсэн гэх нотлох баримтын эх сурвалж тогтоогдоогүй тул “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх