“Монгол дархан- Адууны соёл” тусгай үзэсгэлэнг дэлгэлээ.
Нүүдэлчин монголчуудын адуутай холбоотой өв соёл, дархчуудын ур ухаан шингэсэн бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилготой “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдлээ.
Үзэсгэлэнд “Дэлхийн адууны өдөр”-т зориулан 101 дархан, уран бүтээлч оролцож, адууны тоног хэрэгсэл, уламжлалт дархны урлалын 204 шилмэл бүтээлийг үзүүлжээ. Үзэсгэлэн үзсэнээр монгол дархны ур ухаан, адууны өв соёл, уламжлалыг танин мэдэх боломж бүрдсэн байна.
Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2016 онд гарч, улмаар дархчуудын үзэсгэлэнг гурван жил тутам уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчилнэ.
Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн зарим бүтээлийн зургийг хүлээн авна уу.