gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Баатархүү: Монгол Хятадын эдийн засгийн харилцааны олон асуудлыг шийдэхэд Элчин сайд Шэнь Миньжуань-ий идэвх зүтгэл их байлаа

Э.Энхмаа
Улс төр
2026-07-25
Twitter logo

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань-ий бүрэн эрхийн хугацаа дуусаж эх орондоо буцах гэж байна. Хятад улсаас Монгол Улсад суусан анхны эмэгтэй Элчин сайд тэрбээр Монгол Улсад суух хугацаандаа хоёр орны нийгэм, эдийн засаг, стратегийн харилцаанд гаргасан өөрчлөлт, үр дүнгийн талаар хятад судлаач, доктор Х.Баатархүүтэй ярилцлаа.

-Элчин сайд Шэнь Миньжуань бүрэн эрхийн хугацаанд амжуулсан ажлуудаас Та юу юуг онцолмоор байна вэ?
-Элчин сайд Шэнь Миньжуань 2023 оны 10-р сараас эхлэн Монгол Улсад маш амжилттай ажиллаж, үүрэгт ажлын хугацаа дуусаж эх орондоо бүр мөсөн буцах гэж байна. Энэ хугацаа бол Монгол-Хятадын харилцааны олон асуудлыг шийдсэн, шийдлээ хүлээсэн асуудлуудад дорвитой хариу өгсөн гурван жил байлаа.

Ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцаанд ковид цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, олон жил зогсонги байсан мега төслүүдийг эхлүүлж чадлаа. Хэрэгжиж эхэлсэн томоохон төслүүдээс дурдвал, 1-рт, 2004 оноос анхааралд орж, 2010 оноос хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ. Хил холболтын төмөр зам 2027 оны эхний хагаст ашиглалтад орох гэж байна.

2-рт, баруун бүсийн эрчим хүчний дутагдлыг бууруулах, ОХУ-ын хамааралтай байдлаас гаргахад чухал үүрэг бүхий  90 МВт-ын суурилуулсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр энэ төсөл дээр томоохон ахиц гаргалаа.

Хоёр улсын Засгийн газар хоорондын томоохон төслүүд ковидын үед болон түүнээс өмнө зогсонги байдалд орсныг Шэнь Миньжуань Элчин сайд цаг тухайд нь шийдэл гарган эхлүүлж чадлаа. 

3-рт, Замын-Үүд Эрээний хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай БНХАУ-ын Төрийн зөвлөлийн албан ёсны шийдвэрийг 2024 оны 3-р сард гаргалаа. Энэ нь хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжсэн чухал шийдэл болсон гэж харж байна.  

4-рт, Дорноговь аймагт  газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Төр засгаас энэ үйлдвэрийн түүхий эдийн тодорхой хэсгийг дотоодоосоо хангах бодлого барьж байгаа. Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлолтыг нэмэгдүүлэх нь тус үйлдвэрийг түүхий эдээр хангахад чухал нөлөөтэй. Тиймээс “Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхэд хоёр тал хичээн ажиллаж байна.

Мөн Улаанбаатар хотод буцалтгүй тусламжийн болон хөгжлийн зээлээр санхүүжүүлсэн томоохон төслүүд хэрэгжиж байна.  БНХАУ-ын Засгийн газрын 328 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжсэн 21 давхар 8 блок, 84,833 ам.метр 1008 айлын Ногооннуур орон сууцны хорооллын төслийг гурван жил гаруйн хугацаанд бүрэн гүйцэтгээд 2025 оны 10-р сард ашиглалтад орууллаа. “Сэлбэ” дэд төвийн төслийн бүтээн байгуулалтад Хятадын хэд хэдэн аж ахуйн нэгж голлон оролцож байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын томоохон төслүүд ковидын үед болон түүнээс өмнө зогсонги байдалд орсныг Шэнь Миньжуань Элчин сайд цаг тухайд нь шийдэл гарган эхлүүлж чадлаа. Тиймээс Монгол Хятадын худалдаа эдийн засгийн харилцааны олон асуудлыг шийдэж чадсан гурван жил байлаа гэж үзэж байна.

-Элчин сайд Шэнь Миньжуань эдийн засагч мэргэжилтэй. Хоёр улсын эдийн засгийн харилцааны томоохон асуудлуудыг шийдэхэд эзэмшсэн мэргэжил нь нөлөөлөв үү. Хятад судлаач хүний хувьд Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Шэнь Элчин сайд эдийн засагч мэргэжилтэй, дипломат албанд олон жил ажилласан туршлагатай хүн. Өмнө нь БНХАУ-аас Малайз болон Индонез улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр тус тус ажилласан. Монголд томилогдохоос өмнөх таван жилийн хугацаанд Хятадын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд даргаар ажиллаж байсан, Ази дотроо зүүн өмнө Азиар мэргэшсэн хүн юм.  

-Элчин сайдаар томилогдохоос өмнө Монголд ирж байсан юм болов уу?
-Монгол Улсад өмнө нь ирж байгаагүй. Монголын улс төр, хэвлэл мэдээлэлд танил болсон нь 2023 оны 6-р сард тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилж, төрийн өмчит “Чайна Энержи” компанид зочлох үед Азийн газрын дэд даргын хувиар уулзалтад нь оролцсоноор Монголд суух дараагийн Элчин сайдаар энэ хүн томилогдож магадгүй гэсэн анхны таамаг яриа судлаачдын дунд гарсан.  Тун удалгүй 9-р сард Элчин сайдаар томилогдон ирсэн дээ.  

Элчин сайд Шэнь Монголд томилогдохоос өмнөх таван жилийн хугацаанд Хятадын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд даргаар ажиллаж байсан, Ази дотроо зүүн өмнө Азиар мэргэшсэн хүн.  

Шэнь Миньжуань Элчин сайд 2023 оны 9-р сарын 22-нд Монгол Улсад хүрэлцэн ирж, 25-ны өдөр Улаанбаатар Хятадын соёлын төвд Монгол, Хятадын найрамдлын долоо хоногийн нээлтийн ёслолд оролцсон нь түүний оролцсон анхны албан ёсны арга хэмжээ байсан. Тэр арга хэмжээг би хөтлөн орчуулж байсан учир их тодхон санаж байна. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд Шэнь Элчин сайдтай Монгол-Хятадын харилцаа, хоёр орны найрамдал нөхөрлөлийн үйл хэрэгт хамтран зүтгэсэн дээ.  

-Хятад улс Монгол руу анх удаа эмэгтэй хүнийг Элчин сайдаар томилж илгээсэн. Хоёр орны нийгэм, эдийн засгийн өргөн хүрээний харилцааг авч явах ажлыг эмэгтэй хүнд даалгасан нь нэг талаас сонирхолтой томилгоо. Энэ бүх ажлыг амжилттай авч явахад хувь хүний онцлог, ажиллах арга барил нь нөлөөлөв үү?  
-Элчин сайд Шэнь Миньжуань эдийн засагч мэргэжилдээ эзэн болохын дээр, өргөн мэдлэгтэй, маш сайн англи хэлтэй хүн. Хятадын ГХЯ-нд анх ажиллах үеэсээ төр, засгийн удирдлагуудад дээд түвшний орчуулга хийдэг байсан гэж сонссон. Дараа нь Зүүн өмнөд Ази болон олон улсын эдийн засгийн чиглэлээрээ мэргэшиж ажилласан. Энэ хүний давуу тал нь маш хурдтай ажилладаг, асуудлуудыг хойш тавьдаггүй, богино хугацаанд шийддэг. Бас нэг онцлог нь сошиал платформуудыг идэвхтэй ашигладаг. Сошиал сувгуудаа монгол хэлээр хөтөлж, өдөр тутам мэдээллээ оруулж явдгаараа монголчуудад танигдсан Элчин сайд.

Монголчуудтай ихэнх тохиолдолд англиар шууд харилцаад, ажлаа явуулдаг. Эмэгтэй хүний хувьд асуудалд уян хатан хандаж чаддаг, прагматик сэтгэлгээтэй. Манайд айлчлалаар ирсэн Хятад улсын шат шатны дарга, төлөөлөгчдийг аль болох олон байгууллагатай танилцуулж, олон монголчуудтай уулзуулж, манайд тулгамдсан асуудлыг ойлгуулж, шийдвэрлүүлэхийн төлөө идэвх зүтгэл гаргадаг. Шэнь Элчин сайд ажиллах хугацаандаа манай хоёр улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн харилцаанд маш олон ахиц дэвшил гарчээ.

-Хоёр улсын улс төрийн харилцаанд гарсан өөрчлөлтийг Та судлаач хүний хувьд хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Улс төрийн харилцаанд гэхэд хоёр улсын төрийн тэргүүн нарын дипломат үйл ажиллагаа маш идэвхтэй байлаа. 2023 оны 10-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо болсон “Бүс ба зам” санаачилгын  олон улсын хамтын ажиллагааны III дээд хэмжээний уулзалтад оролцсон. 2025 оны 9-р сард Тяньжин хотноо ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уригдан оролцлоо. Монгол,Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын VII уулзалтыг 2025 оны 9-р сард зохион байгууллаа. Дээд түвшний харилцан итгэлцэл өндөр хэмжээнд хүрсэн жилүүд байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа буюу Ерөнхий сайд нарын уулзалт жилд 1-2 удаа тогтмол болж, улс төрийн харилцан ойлголцол өндөр түвшинд хүрсэн. Мөн хоёр улсын яамд хоорондын харилцаа маш идэвхтэй өрнөж байна. Энэ хугацаанд Монголоос УИХ-ын дарга хоёр удаа БНХАУ-д айлчиллаа. БНХАУ-ын дэд дарга Хань Жен 2024 оны 9-р сард, өнгөрсөн сард ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар тус тус айлчиллаа.  

ХОЁР ОРНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ 20 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТОД ЭНЭ ЖИЛ ХҮРЭХЭЭР БАЙНА

-Мега төслүүд хэрэгжиж эхэлснээс гадна хоёр орны худалдааны харилцаа хэрхэн өссөн бэ?
-2023 онд хоёр улсын худалдааны эргэлт 16.9 тэрбум ам.доллар байв. Хоёр улсын Төрийн тэргүүний 2022 онд тохирсон буюу хоёр орны худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтод энэ жил хүрэхээр харагдаж байна. 2026 оны эхний хагас жилд худалдааны эргэлт өмнөх оныхоос 30 орчим хувийн өсөлттэй байна. Нүүрсний экспорт эхний зургаан сард 59.2 сая тонн давлаа. Зэсийн баяжмалын экспортын орлого нүүрсний орлогоос давсан үзүүлэлттэй байна. Эндээс харахад 2026 онд хоёр улсын худалдааны эргэлт 20 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байгаа юм. Худалдаанаас гадна аялал жуулчлалыг дэмжих, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх  чиглэлээр цөөнгүй санаачилгууд гаргасан.

Элчин сайд Шэнь Миньжуань аялал жуулчлалыг хөгжүүлэх буюу Монголыг Хятадад таниулах, Хятадыг Монголд танилцуулах олон арга хэмжээ санаачлан зохион байгуулсан. Дөнгөж өчигдөр /2026.07.22/ Хайнаны аялал жуулчлалыг танилцуулах өдөрлөг Монголд боллоо. Хятад улсад жилд хоёр удаа болдог аялал жуулчлалын том экспод Монголын аялал жуулчлалын компаниудыг урин оролцуулж байна.

-Шэнь Миньжуань Элчин сайдын ажиллах үед Монгол, Хятад улсын соёл, боловсролын чиглэлд сүүлийн гурван жилд ямар дэвшил гарсан бэ?
-Соёл, боловсрол, спортын чиглэлд хамтын ажиллагаа өргөжиж байна. 2025 онд Харбинд болсон Азийн өвлийн наадамд Монгол Улсын баг өргөн бүрэлдэхүүнээр оролцож, наадмын хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд оролцлоо. Монгол Улсын Филармонийн "Чингис хаан" одонт, Соёлын элч Морин хуурын чуулга 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Шанхай хотын Симфони оркестрын их танхимд (Jaguar Shanghai Symphony Hall) “Монголын сайхан орон” тоглолтоо амжилттай толилууллаа.

Сүүлийн жилүүдэд Монголоос Хятадад 8000 орчим оюутан, Хятадаас Монголд 3000 гаруй оюутан суралцаж байна. Элчин сайдын яамнаас Хятадын тэргүүлэх их, дээд сургуулиудын удирдлагуудыг Монгол Улсад урьж, манай их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг эхлүүлж буй нь боловсролын салбарт гарч буй том дэвшлүүдийн нэг.

Тухайлбал, дэлхийд 6-рт эрэмбэлэгддэг Хятад улсын тэргүүлэх Чинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиу Юн тэргүүтэй тус сургуулийн удирдлагууд  өнгөрсөн 5-р сард Монголд айлчиллаа. Айлчлалынхаа үеэр Шадар сайд Н.Номтойбаяр, Боловсролын сайд Л.Энх-амгалан, Эрүүл мэндийн сайд Н.Батшугар болон ШУА-ийн удирдлагууд, дөрвөн том их сургуулийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ хамтын ажиллагааны хүрээнд  Эрдэм шинжилгээ, технологи, шинжлэх ухаан, анагаах ухааны салбарт хамтарсан судалгаа хийнэ. Багш, судлаач, оюутан солилцоо, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, судалгааны платформ хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

Мөн Хятад улсдаа 4-рт эрэмбэлэгдэж буй байгалийн ухааны тэргүүлэх сургууль болох Шанхайн Зам Харилцааны их сургууль (Shanghai Jiatong University)-ийн намын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэньбинь энэ 7-р сарын эхээр Монголд айлчиллаа. Хятад улсын төрийн өмчийн, тэр тусмаа өндөр түвшний их сургуулийн удирдлагууд Монголд айлчилж, өндөр түвшний хамтарсан лаборатори байгуулах зэрэг хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаа эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна боловсролын салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч буйг нотолж буй юм. Энэ бүх олон талт харилцааг жигд хөгжүүлэхэд Элчин сайд Шэнь Мэньжуань-ий идэвхтэй үйл ажиллагаа шууд нөлөөтэйг онцлох нь зүйтэй.   

-Хатагтай Шэнь Мэньжуань Монголын ард түмэнд танигдсан Элчин сайдуудын нэг байлаа. Тийм учир бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээд нутаг буцах үед нь бид энэ хүний үйл ажиллагааг дүгнэн ярилцаж байна шүү дээ.
-Шэнь Миньжуань Элчин сайд монголчуудтай ойр дотно ажиллаж, өөрийн санаачилга бодлогоо маш сайн ойлгуулж чаддаг байсан хүн. Магадгүй тэр чанар нь өнөөдөр та бид хоёр энэ олон сэдвийг сөхөн ярилцах шалтгаан болсон байх талтай. Нийгмийн идэвхтэй чанараараа маш олон монгол анд нөхөдтэй болсон. Маш богино хугацаанд 21 аймгаар тойрсон Хятадын ганц Элчин сайд байх. Нэг жишээ хэлэхэд, 2025 оны 7-р сард долоохон хоногийн хугацаанд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс гэсэн таван аймгаар 5000 орчим км зам автомашинаар туулсан. Зуны халуунд, эмэгтэй хүн, манай зам харгуй ямар билээ. Энэ бүхнээс ямар эрч хүчтэй хүн болох нь харагдах байх.

-Олон жил гацсан стратегийн ач холбогдол бүхий төслүүд Элчин сайд Шэнь Миньжуаны үед гараанаас гарлаа. Үүний араас Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтын хил холболтын төмөр замуудыг барих ажлуудын суурь тавигдлаа гэж манай Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нар мэдэгдсэн. Хил холболтын дараагийн төслүүд хэрэгжих боломжийг Та хэрхэн харж байна вэ?
-Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын дараа таны дурдаж буй боомтуудыг төмөр замаар холбох төслүүдийг үргэлжлүүлэхээр тогтсон. Одоо 1955 оноос хойших хоёр дахь төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт өрнөж байна. Бусад боомтын хил холболтын ажлууд шат дараатай үргэлжилж, хоёр орны хилийн төмөр замын таван боомт зэрэг ажиллах боломж бүрдэх юм.

Нэг боомт хаагдахад хоёр улсын худалдаа, эдийн засгийн засгийн харилцаа бүрэн зогсдогийг бид ковидын үед харж, сургамж авлаа шүү дээ. Нэг боомтыг хаахад нөгөө боомт ажиллах, олон гарцтай байхын чухлыг бид ойлгосон. Сонголттой болсноор тээвэр логистикийн салбарт давуу тал бий болно. Олон төмөр замын боомтын холболт буй болсноор бид газар зүйн байрлалын давуу талаа ашиглан Транзит Монгол болоход нэг том алхам урагшилна.

Шэнь Миньжуань Элчин сайдын үед эхлүүлсэн бас нэг том төсөл нь Замын-Үүд Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсэд хийж буй бүтээн байгуулалтууд. Бүтээн байгуулалт ирэх жилүүдэд эрчимжиж, энэ бүсэд хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлийн олон ААН-үүд ажиллах боломж нээгдэнэ.

-Элчин сайд Шэнь Миньжуань нутаг буцах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүлээн авч уулзаж, идэвхтэй үйл ажиллагаанд нь талархал илэрхийлсэн. Элчин сайд “Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд цаашид ч идэвхтэй оролцох болно” гэдгээ илэрхийлсэн байсан.
-Тийм ээ. Хятадын гадаад харилцааны түвшинд үргэлжлүүлэн ажиллахдаа хоёр орны харилцаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласаар байх болно гэдгээ илэрхийлсэн. Үүнийг Монгол анд нөхөд нь ч хүсэж, хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Нутаг буцаж байгаа Элчин сайдын бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар би Хятад судлаачийн хувьд нийтлэл бичиж, “Зууны мэдээ” сонины баасан гарагийн /2026.07.24/ дугаарт хэвлүүлсэн. Монгол Хятадын иж бүрэн стратегийн харилцааг өргөжүүлэх, хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр маш идэвхтэй ажилласныг нь Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнасан. Би уг нийтлэлдээ “Энгэртээ Алтангадастай, сэтгэлдээ олон монгол анд нөхдийн ерөөлтэйгөөр эрхэм хатагтай буцаж байна” гэж бичсэн.

ХЯТАД УЛС ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛГО ТАВЬЖ БАЙНА

-Хятад улсын эдийн засгийн өсөлт ямар түвшинд байна вэ?
-2026 оны эхний хагаст Хятад улсын эдийн засаг 4.7 хувиар өссөн буюу төлөвлөсөн хэмжээндээ хүрсэн. Ковидын дараа эдийн засгийн сэргэлт нь удаашралтай байсан бол сүүлийн жилүүдэд экспортын орлого нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэл сэргэж байна.

Хятадын ГХЯ-ны сайд Ван И Монголд айлчлах үеэр хийсэн мэдэгдэлдээ, “Хятад улсын эдийн засаг 1 хувиар өсөхөд Монголын эдийн засаг экспорт 4 хувиар, эдийн засаг 0.6 хувиар өсдөг” гэж дурдсан. Манай улсын эдийн засгийн өсөлтөд Хятадын эдийн засгийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр нөлөөтэй нь эндээс харагдана. Хятадын аж үйлдвэрлэл нэмэгдэж, эдийн засаг өргөжин тэлэхийн хэрээр манай улсын экспортын орлогод эергээр нөлөөлнө.

-Хятад улс эрчим хүчний шилжилт хийж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Нүүрсэн суурьтай эрчим хүчний станцууд шинээр барихгүй, дэлхий нийтээр 2030 оноос нүүрсний эрэлт эрс буурах нь тодорхой болсон энэ үед манай улс үлдсэн жилүүдийг хэрхэн ашиглах нь зүйтэй вэ?
-Хятад улс дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 55 гаруй хувийг дангаар бүрдүүлж, олборлолтоор тэргүүлдэг. Жилд ойролцоогоор 4.7-4.8 тэрбум тонн нүүрс олборлож, 5 тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдэг. Жилд 480 сая орчим тонн нүүрс импортолж байна.

Хятадын ГХЯ-ны сайд Ван И Монголд айлчлах үеэр хийсэн мэдэгдэлдээ, “Хятад улсын эдийн засаг 1 хувиар өсөхөд Монголын эдийн засаг экспорт 4 хувиар, эдийн засаг 0.6 хувиар өсдөг” гэж дурдсан. 

Монгол Улс энэ оны эхний хагаст 59 сая тонныг экспортолж, Хятадын хамгийн том нийлүүлэгч болсон. Бид энэ байр сууриа хадгалж, ирэх таван жилд жил тутам 100 орчим сая тонн нүүрс тасралтгүй нийлүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ Хятад улсын нүүрсний оргил хэрэглээ 2031 оноос буурна. Тиймээс манай улс ирэх  таван жилд боломжит дээд хэмжээндээ нүүрсний экспортыг хийх нь зөв болов уу гэж бодож байна.

Хятад улсад сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нүүрсэн цахилгаан станцынхаа хэмжээнээс давсан. Гэхдээ нийт хэрэглээ, үйлдвэрлэлийн хувьд эрчим хүчний хэрэгцээ асар өндөр байгаатай холбоотойгоор чулуужсан түлш (нүүрс) голлох хэвээр байгаа бөгөөд эрчим хүчний системээ тогтвортой байлгахын тулд нүүрсийг ашигласаар байна. Ногоон эрчим хүчний хэрэглээнд аажмаар шилжиж эрчим хүчний төрөлжүүлэлтийг маш сайн хийж байна.

Харин 2026 оны 3-р сараас дэлхий дахинд үүссэн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсөж байна. Оны сүүлчээр эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсөхөөр байгаа нь манай улсын хувьд эрчим хүчний нүүрсээ экспортлох боломж юм.

-Хятад улсын ойрын жилүүдийн эдийн засгийн хөгжлийн бодлого хаашаа чиглэж байна вэ? Хөрш улсын хувьд манай улс Хятадын бодлого, хөгжлийн чиг хандлагыг анзаарч, төрийн бодлого шийдвэрээ уялдуулахад Хятад судлаач хүний хувьд  Танд ямар гарц шийдэл харагдаж байна вэ?
-2026 оны 3-р сард батлагдсан Хятад улсын Улс ардын аж ахуйг хөгжүүлэх XV таван жилийн төлөвлөгөөг уншаад үзэхэд ирэх таван жилд гурван чиглэлд онцгой анхаарах нь. 1-рт, Шинжлэх ухаан, технологид онцгой анхаарна. 2-рт, хүнсний аюулгүй байдал. 3-рт, цэрэг, батлан хамгаалах салбарт илүү хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Өмнөх шиг барилга, дэд бүтэц, зам, нисэх буудал, метро зэрэг бүтээн байгуулалтаас илүүтэй эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт оруулж, өндөр технологийн салбаруудад илүү хөрөнгө оруулалт хийх нь байна. Өмнө нь их хэмжээний түүхий эдээр, асар их эрчим хүчээр, хямд ажиллах хүчээр асар их хэмжээний хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхий даяар худалдан борлуулдаг байсан бол одоо огт өөр болж байна.

Хятад улс эдийн засагтаа бүтцийн томоохон өөрчлөлт хийж байна. Одоо өндөр технологид суурилсан, нэмүү өртөг ихээр шингэсэн технологийн бараа бүтээгдэхүүнээр дэлхийд тэргүүлэх зорилго тавьж байна. Тэгэхээр бид энэ бодлогод нь нийцсэн түүхий эд буюу үнэт, өнгөт металл, газрын ховор элемент зэргийг Хятад улсын зах зээлд нийлүүлэхийн тулд хөгжлийн мөчлөгийг нь угтаж одооноос энэ чиглэлийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх нь зөв болов уу.

Хятад улс жилд бараг 30 сая тонн зэсийн баяжмал болон хүдэр импортолдог, зэсийн аварга том зах зээл. Манай Оюутолгой, Эрдэнэт хоёр үйлдвэр нийлээд жилд 1.5 сая гаруй тонн зэсийн баяжмал экспортолж байгаа нь том зээлд бага ч цаашид өсөн нэмэгдэх боломжтой  ирээдүйтэй салбар юм.

-Монгол Хятад хөрш хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Элчин сайд Шэнь Миньжуань-ий Монголд томилогдсон гурван жилийн идэвхтэй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан Танд баярлалаа.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан