Их Британийн алдарт Spice Girls охидын хамтлагийн гишүүн Мелани Жейн Чишхолм буюу Мел Си долоодугаар сарын 18-нд Австралийн модель, продюсер Крис Дингуолл-тай 52 насандаа хуримаа хийлээ.
Хуримын ёслолыг Английн баруун хойд хэсэгт байрлах Камбриа мужийн The Country House нуурын эрэг дээрх хувийн эдлэнд ойрын гэр бүл, найз нөхдийн хүрээнд даруухан зохион байгуулжээ.
Түүний хуримын даашинзыг Spice Girls хамтлагийн гишүүн, сайн найз Виктория Бекхэм нь урлажээ. Хамтлагийн бусад гишүүд болох Эмма Бантон, Мелани Браун болон Жэри Халлиуэлл Хорнер хуримын ёслолд оролцож, Spice Girls хамтлагийн гишүүд дахин нэг дор цугласан нь олны анхаарлыг татав.
Хосууд 2023 онд танилцаж, 2025 онд сүй тавьсан бөгөөд энэ жил ийнхүү албан ёсоор гэр бүлж байна. Мел Си нь дэлхий даяар алдаршсан Spice Girls хамтлагийн “Sporty Spice” нэрээрээ танигдсан гишүүн бөгөөд хамтлагийнхаа амжилтаас гадна бие даасан уран бүтээлээрээ ч олон улсын хөгжмийн ертөнцөд амжилттай дуучин юм.