"ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна. Энэ үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн дараах саналыг хэллээ.
-Цогтцэцийд Хятадын төрийн дуулал эгшиглэдэг болоод удаж байна. Тэд сумын төвийн гудамжинд төрийн дууллаа эгшиглүүлсэн. Учир нь тэнд маш олон хятад иргэд ажиллаж байна. Та нар ажилчдын байр хэзээ барих вэ? Үүнд анхаарахгүй байна. Мөн тэнд маш их тоосжилттой. Хүн битгий хэл чөтгөр ч тогтоход хэцүү газар. Үүний улмаас малчид их хохирдог. Та нар Цогтцэцийд газар авах болохоороо ИТХ-д орж, гуйж гувшдаг. Цогтцэций суманд ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?
Мөн ЭТТ-д ажилд ороход 20 сая төгрөг өгдөг. Үүний баримт нь бий.
Иргэн Бээжин: Өнөөдрийг хүртэл 850 мянган төгрөгийг "ЭТТ" ХК-ийн ногдол ашигт ард түмэн авчээ. Ногдол ашиг тараах саналыг анх би гаргаж, өнөөдөр хэрэгжсээр байгаад баяртай байна гэв.
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу: 20 сая төгрөгийг ажилд орохын тулд өгч байгаа нь үнэн бол маш ноцтой асуудал. Танд баримт байгаа бол АТГ-т өгнө үү. Хэрэв та баримтаа хуулийн байгууллагад өгвөл гэмт хэргийг нуун дарагдуулсан болно. Энэ асуудлыг хамтдаа мухарлая. Бид аль болох сумаас ажиллах хүчнээ бүрдүүлэхээр хичээдэг. Одоогоор манай нийт ажилтнуудын 14 хувь нь Цогтцэций сумын иргэд байна. Өмнөговь аймгийн иргэд нийт ажилтуудын 25 хувь байна. Гэвч зарим өндөр ур чадвар шаардсан ажлын байранд нутгийн иргэд тэнцдэггүй.
Хятад иргэдийн тухайд туслан гүйцэтгэгч компанийн ажилчид бий гэв.