gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хэдхэн минутын зайтай төрсөн ихрүүд хоёр өөр эцэгтэй байжээ

Б.Нямдарь
Дэлхийд
2026-05-04
Twitter logo

Мишель болон Лавиния Осборн хэмээх ихэр эгч дүүс нэг эхийн хэвлийд хамт бойжин, хэдхэн минутын зайтай төрсөн ч тэд үнэндээ хоёр өөр эцгийн эгч дүүс байжээ.

Тэд 2022 оны есдүгээр сард ДНХ шинжилгээний хариугаа хараад өөрсдийгөө өөр өөр эцэгтэй болохоо мэджээ. 

Өдгөө 49 настай Мишель, Лавиния нар “гетеропатернал суперфекундаци” хэмээх маш ховор биологийн үзэгдлийн үр дүнд төрсөн байна. Энэ нь эмэгтэй хүн нэг мөчлөгт нэгээс илүү өндгөн эс ялгаруулж, тэдгээр нь өөр өөр эрчүүдийн эсээр үр тогтож, улмаар ураг бүрэлдэхийг хэлдэг.

Дэлхий даяар ийм тохиолдол ердөө 20 орчим л бүртгэгдсэн байдаг ба  Лавиния, Мишель хоёр Их Британид бүртгэгдсэн хамгийн анхны тохиолдол аж. 

Лавиниягийн хувьд энэ талаар анх олж мэдээд маш хүнд цохилт болсон байна. Тэд багадаа олон айл, асран хамгаалагч дамжин өсөж  ихэд хэцүү амьдрал туулжээ. Тэдний хувьд цорын ганц тогтвортой зүйл нь нөгөө ихэр нь л байв. “Тэр минийх байсан ганц зүйл, би итгэлтэй байж чаддаг, эргэлзэх зүйлгүй цорын ганц зүйл байсан ч тийм биш болж таарсан”  гэж Лавиния хэлжээ. 

Мишель, Лавиниягийн ээж 1976 онд Ноттингем хотод тэднийг төрүүлэх үедээ 19 настай, амьдралын эмзэг нөхцөлд байв. “Манай ээж багаасаа асрамжийн газар, хүүхдийн асрамжийн төвүүдээр дамжин өссөн. Тэр хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртөж байсан” гэж Мишель хэлжээ.

Ихрүүд аавынхаа талаар ээжээсээ асуухад ээж нь үргэлж Жеймс гэдэг хүнийг хэлдэг байв. Ээж нь ч мөн тэдний амьдралд үргэлж байсангүй. Тэд таван настай байхад ээж нь Лондон хотод их сургуульд сурахаар явж, хүүхдүүдээ Ноттингемд найзынхаа ээжид үлдээсэн байна. Ихрүүд түүнийг “эмээ” гэж дууддаг байжээ.

“Эмээ их хатуу, сэтгэл хөдлөл багатай, тэвэрч эрхлүүлэх нь ховор байсан” гэж Лавиния хэлнэ. 10 настайдаа тэд Лондонд ээж дээрээ очсон ч удалгүй дахин өөр газарт буюу ээжийнх нь өмнө амьдарч байсан асрамжийн газар руу явуулжээ. Ээж нь яагаад тэднээс зай бариад байгааг, тэд хүүхдүүд байсан тул ойлгодоггүй байжээ.  “Бие махбодын, сэтгэл санааны хувьд ч ээж минь үргэлж хүрэхийн аргагүй байсан” гэж Лавиния хэлнэ.

Жеймс /аав нь/ ихрүүдийг өсөж том болсон хойно, дунд сургуульд байх үед нь амьдралд нь гарч иржээ. Лавиния түүнийг олж уулзсан бөгөөд өөрийгөө түүнтэй адилхан гэж мэдэрсэн ч Мишель хэзээ ч эцэг нь гэдэгт итгэлтэй байгаагүй, бага зэрэг эргэлзээ байсаар байв.

2021 оны сүүлээр тэдний ээж эрт үеийн зөнөх өвчинтэй болж, асуултад нь хариулах боломжгүй болсон байлаа. Мишель Жеймсийн зургийг хараад түүнийг өөрийнх нь эцэг биш гэдэгт улам итгэжээ. Жэймсийг өөрийнх нь эцэг биш гэдэг зөн совингоо батлахын тулд Мишель гэрээр үздэг ДНХ шинжилгээний тест худалдан авч үзсэн нь энэ аж.

Хэдэн долоо хоногийн эрэл хайгуулын дараа Мишель өөрийн эцэг нь ээжийнх нь найзын ах Алекс гэдгийг олж мэдсэн. Тэр Алексийн гэр бүлийнхэнтэй холбогдоход, тэд Алекс олон жил архи, мансууруулах бодист донтох асуудалтай, гудамжинд амьдарч байгаа гэжээ. Улмаар тэр Алексийг олж уулзахад “Тэр мансууруулах бодисын нөлөөнд илт авсан байсан,” гэж Мишель хэлээд тэдний адил төстэй байдал маргаангүй байсан хэмээжээ. “Тэр миний аав, би түүний охин. Гэхдээ ирээдүйн амьдралдаа холбоотой байх ёстой хүн гэж мэдрээгүй” гэжээ. 

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан