Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг эцэслэн батлахыг Улсын Их Хурлын 86 гишүүн дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын 17 төслийг эцэслэн батлах санал хураалтыг нэг бүрчлэн явуулахад, нийт гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Дараа нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг батлахыг Улсын Их Хурлын 82 гишүүн дэмжиж баталсан, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын 15 төсөл нэг бүрийг нийт гишүүний олонх дэмжсэнээр эцэслэн батлав.
Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш 27 жилийн турш зарчмын шинжтэй өөрчлөлт хийлгүй мөрдөж ирсэн юм. Үүнээс болж олон сөрөг үр дагавар гарч байгааг гишүүд дурдлаа.
“Хүүхдүүд, эмэгтэйчүүд, ээж нар их хохирдог байсан хүндрэлийг зохицуулах, асуудлыг шийдэх зорилгоор Засгийн газраас 2014, 2018, 2019, 2023 онд төслийг өргөн мэдүүлээд батлуулж чадаагүй.
Энэ хуулийн шинэчлэл удааширсны улмаас гэр бүлийн харилцааны өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлыг шийдүүлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сард Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлснийг өнөөдөр баталлаа.
Хууль батлагдсанаар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол нь гэр бүлийн харилцааны үндсэн зарчим болж байгаа. Гэрлэлтийн өмнөх гэр бүлийн боловсролын тогтолцоог бий болгож, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтуудыг тусгасан.
Гэрлэгчдийн эрх, үүргийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгож, гэрлэлт цуцлах ажиллагаанд хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог бүрдүүллээ. Гэр бүлээс гадуурх харилцааны эрх зүйн үр дагавар болон хамтын амьдралтай холбоотой эд хөрөнгийн харилцааг мөн зохицуулсан.
Гэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, нөхөн үржихүйн туслах аргаар хүүхэдтэй болохтой холбоотой харилцааг хуульчиллаа. Эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлагын зохицуулалтыг нарийвчилж хүүхдийн өмчийн эрхийг хамгаалах тогтолцоог бий болгож байна.
Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэгдсэн аргачлалыг бий болгон, тэжээн тэтгэх харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгон, тэтгэлэг төлөхөөс зайлсхийгчдийн хариуцлагыг нэмэгдүүлсэн. Асран хамгаалах харгалзан дэмжих тогтолцоог шинэчлэн, үрчлэлтийн ажиллагааг боловсронгуй болгож байнга” хэмээв.
Хууль батлагдсанаар Монгол Улсын гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалт сайн жишиг бүхий улс орнуудын хэмжээнд хүрэх бодит бололцоо бүрджээ.