Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дэд бүтцийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.

Монгол Улсын Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогоо хөрш орнуудын хөгжлийн бодлого, үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах ба Евразийн эдийн засаг, худалдааны сүлжээнд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь чухал байна.
ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко хөрш орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж, хоёр улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоог ханган ажиллахаа илэрхийллээ.