Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо өнөөдөр (2026.06.25) хуралдлаа.
Дэд хорооны хуралдаанаар шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, бодлогын дэмжлэгийн талаарх Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Манай эрдэмтдийн олон улсын хэвлэлд нийтлүүлсэн бүтээлийн тоо 1990-ээд оныхоос 10 дахин өсжээ.
Тус салбарт 20 гаруй хууль тогтоомж, дүрэм журам хэрэгжиж буй бөгөөд 2024 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг шинэчлэн баталж, удирдлага, бүтэц, санхүүжилтийн тогтолцоог шинэчилснээр төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн гэдгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү танилцуулав.
Өнгөрөгч 2025 оны байдлаар 66 эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 6919 ажилтан ажиллаж байгаагийн 1754 эрдэм шинжилгээний ажилтнууд.56.9 хувь нь эрдмийн зэрэг, цолтой.
Сүүлийн дөрвөн жилд судлаачдын тоо өссөн боловч 1990 онтой харьцуулахад гурав дахин буурж, 1.0 сая хүнд ногдох судлаачдын тоо Азийн дунджаас гурав дахин, Финлянд Улсынхаас 14 дахин бага.
Хүний нөөцийн асуудал салбарын хамгийн тулгамдсан сорилт болж байгааг тэрбээр онцолсон юм. Судлаачдын цалин, нийгмийн баталгаа инфляцтай уялдахгүй байгаа нь чадварлаг залуу эрдэмтэд гадаадад шилжих, хувийн хэвшилд ажиллах шалтгаан болжээ.
Үүнийг шийдэхээр Засгийн газраас цалинг шинэчилж, 2025 онд 15 хувиар нэмсэн. 2027 он гэхэд дундаж цалинг 3.5 сая төгрөгт хүргэх зорилт тавьжээ.
Энэ онд салбарын нийт санхүүжилт 156.4 тэрбум төгрөг болсон ч үүний ердөө 10.0 тэрбум төгрөг буюу 6.4 хувь нь судалгаа хөгжүүлэлтэд ногджээ. Салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий ердөө 0.1 хувьтай тэнцэж байгаа нь дэлхийн дунджаас 15-20 дахин бага юм.
2025 онд дэлхийн хамгийн том эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны бүтээл, эшлэлийн мэдээллийн сан болох Scopus-д бүртгэлтэй бүтээл 11840-д хүрч, Азид 21 дүгээр байранд орсон байна.
Мөн 2025 онд 504 өндөр импакттай өгүүлэл, 136 патент, 62 шинэ технологи, 76 бүтээгдэхүүн гаргажээ. Гэсэн хэдий ч Дэлхийн инновацын индекст манай улс 2020 оны 58 дугаар байрт жагсаж байсан бол 2025 онд 78-д орж, 20 байр ухарсан байна.
Экспортын бүтээгдэхүүний технологийн агууламж хангалтгүй, түүхий эдээс хэт хамааралтай байгаа бөгөөд ДНБ-д эзлэх дунд, өндөр технологийн үйлдвэрлэлийн хувь ердөө 6.6 хувь байгаа нь дэлхийн дунджаас долоо дахин бага үзүүлэлт юм.
Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барьж байгуулах ажлын гүйцэтгэл 71.4 хувьтай байна. Нийтдээ 4.8 га талбай бүхий, 74300 м² ашиглалтын талбайтай энэ цогцолбор сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологийн салбарт хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт болж байна.
Гэвч лабораторийн тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь 1990 оноос өмнөх үеийнх тул судалгааны үр дүнгийн олон улсын өрсөлдөх чадвар хязгаарлагдмал хэвээр байгаа ажээ.
Цаашид судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилтийг нэмэгдүүлж, эрдэмтдийн цалин ба нийгмийн баталгааг сайжруулах, авьяастан болон гадаадад байгаа судлаачдыг татан оролцуулах, хувийн хэвшлийн инновацын хөрөнгө оруулалтыг татвар, санхүүгийн хөшүүргээр дэмжих, лабораториудыг шинэчлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, өндөр технологи, мэдлэг шингэсэн экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү дүгнэн хэллээ.
“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” уг тогтоолын төсөлд шинжлэх ухаан, технологийн салбарыг улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засаг, инновац, үйлдвэрлэлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх талаар өгөх чиглэлүүдийг тусгасан байна.
Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдээр гаргасан саналуудыг тогтоолыг төсөлд нэмж тусгахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.