Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанд гадаад, дотоодын олон аж ахуйн нэгж агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж танилцуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьдаг.
Тэдгээрийн нэг болох БНСУ-ын “BS electric” компани Дорноговь аймгийн Сайншанд өртөөнд 5 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулахаар анхны семинараа өнөөдөр /2026.06.18/ зохион байгуулав. Тус семинарт Ажлын албаны дарга С.Даваасүрэн оролцож, Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөв.

Үндэсний хороо 2025-2026 оны халаалтын улиралд аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран 12 байршлын 25 зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлсэн. 2026-2027 онд Улаанбаатар хотын агаарын бохирдолд ихээхэн нөлөөтэй 14 байршлын 34 зуухыг шинэчлэхээр ажиллаж буйгаа танилцуулав. Айл өрхийн хэрэглээнд шинэ түлш нэвтрүүлсэн, халаалтын зууханд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хориглосон зэрэг арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол дундажаар 23 хувиар буураад байна.
“BS electric” компанийн гүйцэтгэх захирал Seok Daeung Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас санал болгосны дагуу түүхий нүүрс ашигладаг халаалтын зуухуудтай танилцаад, Сайншанд өртөөний 42 000 м2 талбайд нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр болсноо дуулгав.
Энэхүү төслийг БНСУ-ын гурван компани консорциум байгуулан хэрэгжүүлэхээр урьдчилсан ТЭЗҮ-ийг хийн, Солонгост үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж Монголын эрс тэс уур амьсгалд хэрхэн тохирохыг судалж буй аж.
Эх сурвалж: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо