Сүүлийн жилүүдэд голын усанд иргэд, тэр дундаа бага насны хүүхдүүд жив амь эрсдэх явдал гарсаар буй. Тухайлбал улсын хэмжээнд өнгөрсөн зун гол усны 98 осол гарч, 85 иргэн амь насаа алдсан гэх тоог ОБЕГ-аас мэдээлсэн. Тэдгээр иргэний 14 нь хүүхэд байжээ.
Хүүхдүүдийг бага наснаас нь усанд сэлэх суурь чадвартай, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болгож өсгөх нь чухал болов.
Манай улсын цөөн хэдэн улсын сургуульд, тухайлбал 20, 33, 130 дугаар сургууль усан бассейнтай. Гэвч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт усанд сэлэлтийн хичээлийг тусгаагүй. Хүүхдүүд сургуулийнхаа усан бассейнд усан сэлэлтээр хичээллэж, живэх аюулаас өөрийгөө хамгаалах анхан шатны мэдэгдэхүүнтэй болох бүрэн боломжтой.
Гэвч албан ёсны хичээлийн хөтөлбөргүй учраас бассейныг тогтвортой ашиглах, хүүхэд бүрийг хамруулахад учир дутагдалтай байгаа аж. Улсын сургуулиудын усан бассейн хэрхэн ажилладаг, сургалтад нь бүртгүүлэхийн тулд юу бүрдүүлэх шаардлагатайг сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль: Энэ сургуулийн бассейн 25 метрийн урттай, 2 замтай бөгөөд гүн нь 1.60-1.90 метр. Ашиглалтад ороод ес дэх жил болж байгаа энэ бассейнд тус сургуулийнхаа сурагчид хичээллэх боломжтой. Мөн өөр сургуулийн хүүхдүүд болон оройн цагаар насанд хүрэгчдийг хичээллүүлдэг байна. Энд усанд сэлэлтийн хичээлийг анхан шатнаас нь системтэйгээр заадаг бөгөөд тууштай явсан хүүхдүүд дөрвөн төрлийн сэлэлтийг бүрэн сурах боломжтой.
Бассейны сургалтад бүртгүүлсэн тохиолдолд сард 8 удаа (долоо хоногт 2 удаа) хичээл ордог. 33 дугаар сургуулийн сурагчид хөнгөлөлттэй үнээр буюу 72,000, бусад сургуулийн хүүхдүүд 88,000, насанд хүрэгчид 96,000 төгрөгийн төлбөр төлж суралцдаг аж. Сургалтад 3-10 дугаар ангийнхан хамрагдах бол цагаан хорхойн, харин 11-12 дугаар ангийнхан болон насанд хүрэгчид 3 төрлийн эрүүл мэндийн шинжилгээ өгөх шаардлагатай.
Сургалтад жилийн дөрвөн улирлын турш хамрагдах ч боломжтой юм байна. Усанд сэлэлтийн нийт гурван багштай. Мөн эмч, зохион байгуулагч, үйлчилгээний ажилчнаас гадна усны чанар, аюулгүй байдлыг тогтмол хянадаг химичтэй.

Нийслэлийн ерөнхий боловсролын 20 дугаар сургууль: Сургуулийн усан бассейныг анх 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулжээ. Жилд 500 гаруй сурагчид усны боловсрол олгодог тус бассейн нь зөвхөн өөрийн сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдыг хүлээн авдаг.
Бассейн нь 20 метрийн урттай, таван метрийн өргөнтэй, хоёр замтай. Гүн нь 1.50–1.70 метр. Ус цэвэршүүлэх, шүүх болон хлоржуулах систем нь 24 цагийн турш тасралтгүй ажилладаг.
Суралцах давтамжаасаа шалтгаалан төлбөрийн хоёр сонголттой. Долоо хоногт гурван удаа (Сард 13 удаа) явбал 100,000 төгрөг. Долоо хоногт хоёр удаа (Сард 9 удаа) явбал 80,000 төгрөгийн үнэ төлбөртэй. Зуны улирлаас бусад үед сургалт ордог. Багш, эмч, зохион байгуулагч, үйлчилгээний ажилтан нарын таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.
Суралцагчид шинжилгээ өгөхөөс гадна хувийн бэлтгэлээ бүрэн хангасан байх шаардлага тавьдаг.

Хан-уул дүүргийн 130-р сургууль: Тус бассейны үйл ажиллагаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлжээ. Дугуйлан, секц хэлбэрээр зөвхөн өөрийн сургуулийн сурагчид болон багш нарт үйлчилдгээрээ онцлогтой. Бассейн нийт таван замтай, 25 метрийн урттай, таван багш, нэг эмчтэй ажилладаг.
Сард тогтмол 230–270 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд зуны улиралд сургалт явуулдаггүй. Гэхдээ улсын тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчид бэлтгэлээ базаах боломжтой. Ус цэвэршүүлэх систем нь 24 цагаар эргэлдэж, тогтмол шинэчлэгддэг.
Сард 10 удаа сургалт орно, төлбөр нь 130,000 төгрөг (Усны зардал болон ашиглалтын материалын үнээс шалтгаалж дараа жилээс үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай).
Эрүүл мэндийн үзлэгт орж, шээсний шинжилгээ болон цагаан хорхойн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн суралцагчид хувийн бэлтгэлээ (хувцас, хэрэглэл) бүрэн хангаж ирнэ.

Усанд сэлж сурна гэдэг хүүхдийн хувьд зөвхөн спорт, хобби биш. Энэ бол алтан амийг нь хамгаалах, насан туршийнх нь хичээл, амьд үлдэх чадвар юм. Бид хүүхдүүдээ бага наснаас нь усанд сэлэх суурьтай болгон өсгөхгүй бол зун болгон голын эрэг дээрээс харамсалтай дуудлага хүлээн авсаар, ОБЕГ-ын статистик тоог уншаад халагласаар суух болно.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл