Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ой тохиож буй түүхэн энэ онд “The 2nd International Conference on the Development of Biomedical Engineering” (ICDBE 2026) хурал Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 24–25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү олон улсын хуралд БНСУ, Сингапур, БНХАУ, Малайз, Аргентин зэрэг улс орны 40 гаруй эрдэмтэн, судлаач, инженер, мэргэжилтэн Монгол Улсад хүрэлцэн ирж, өөрсдийн судалгааны үр дүн, технологийн шинэ шийдэл, туршлагаасаа хуваалцаж байгаа бол Монгол Улсаас 100 гаруй эрдэмтэн судлаач, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд оролцож салбарын ололт амжилтаа хэлэлцүүлж байна.
МОНГОЛ УЛСЫН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕРИЙН САЛБАРЫН 30 ЖИЛИЙН ХӨГЖИЛ
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагаа тасралтгүй хөгжиж, салбарын инженерүүдийн үүрэг, оролцоо улам өргөжин тэлсээр ирсэн.
Анх тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээнд голлон чиглэж байсан бол өнөөдөр эмнэлгийн инженерүүд тоног төхөөрөмжийн төлөвлөлт, сонголт, суурилуулалт, ашиглалт, засвар үйлчилгээ, аюулгүй байдал, технологийн менежмент, амьдралын мөчлөгийн удирдлагын бүхий л үе шатанд оролцож байна.

Ийнхүү эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд эрүүл мэндийн технологийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангахаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болсон. 30 жилийн өмнө тавигдсан энэхүү мэргэжлийн хөгжлийн суурь өнөөдөр олон улсын хамтын ажиллагаа, судалгаа, инновацад тулгуурласан хөгжлийн шинэ шатанд хүрээд байна.
Анагаах ухааны хиймэл оюун ухаан, ДИЖИТАЛ ЭРҮҮЛ МЭНД, ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА
ICDBE 2026 олон улсын хурлын хүрээнд Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, БНСУ-ын Wonju Medical Industry Institute of Technology, Kangwon Medical Device Industry Association, Medical AI Semiconductor Professionals Cultivation Project Group-тэй хамтран “Memorandum of Understanding for International Cooperation in Medical AI, Digital Health, and Medical Devices” санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавилаа.
Энэхүү санамж бичиг нь эмнэлгийн тоног төхөөрөмж, дижитал эрүүл мэнд, анагаах ухааны хиймэл оюун ухаан, анагаах ухааны хиймэл оюун ухаанд зориулсан хагас дамжуулагчийн технологи чиглэлээр боловсрол, судалгаа, технологийн хөгжил, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын түншлэлийг бэхжүүлэх үндсэн зорилготой.

Санамж бичгийн хүрээнд талууд цаашид хамтарсан сургалт, судалгааны ажил хэрэгжүүлэх, шинэ технологи хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг туршлага солилцох, үйлдвэрлэл–судалгаа–боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна.
ДАРААГИЙН 30 ЖИЛ – МОНГОЛ УЛСЫН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЕ
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжил үүсэж хөгжсөний 30 жилийн ой нь өнгөрсөн хугацааны ололт, туршлагыг дүгнэхийн зэрэгцээ салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох чухал цаг үе болж байна.

Технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед Монголын эмнэлгийн инженерүүдийн үүрэг улам өргөжиж, зөвхөн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг мэргэжилтнээс эрүүл мэндийн технологийн төлөвлөлт, удирдлага, судалгаа, инноваци, хиймэл оюун ухаан, дижитал эрүүл мэндийн хөгжлийг манлайлах инженерүүд болон хөгжих шинэ үе эхэлж байна.
Өнгөрсөн 30 жил мэргэжлийн суурийг тавьсан бол дараагийн 30 жил Монголын эмнэлгийн инженерүүд олон улсын түвшинд судалгаа, инноваци, технологийн хөгжлийг хамтран бүтээх шинэ боломжийн үе байх болно.