Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Дээд түвшний уулзалт өнөөдөр эхэлсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед COP17 бага хурлын талбайд ирсэн бөгөөд бага хурлын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр "COP17 бол хэрэгжилтийн COP юм. Бид ямар асуудлууд тулгарч байгааг мэдэж байна. Бид шийдлүүдийг хэлэлцүүлгийн ширээнд авчирсан бөгөөд шаардлагатай түвшинд хүрэхийн тулд хэрэгтэй санхүүжилтийг бүрдүүлэх чиглэлээр бодит арга хэмжээ авахыг ч уриалсан.
Бидэнд жил бүр 278 сая гаруй хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон дутагдал байна. Энэ нь өгөх тухай биш, харин хөрөнгө оруулах тухай юм.
Өөрөөр хэлбэл, хүмүүс, эдийн засаг болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө оруулах нөөцийг дайчлах тухай юм. Үүнд малчид гол байр суурь эзэлдэг манай олон бэлчээрийн бүс нутагт гарч буй зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх асуудал ч багтана.
Бидэнд жил бүр 278 сая гаруй хэмжээний хөрөнгө оруулалтын томоохон дутагдал байна.
Өнөөдөр бол бодит арга хэмжээ авах чухал уриалга юм. Манай гишүүн улсууд болон Нэгдсэн Үндэстний Байгууллага цаашдын гарц, шийдлийг олохын төлөө энд цуглаад байна.
Бид тогтоолыг зөвхөн цаасан дээрх үгс хэвээр үлдээх бус, хүмүүсийн амьдралд хүргэж, бодитоор хэрэгжүүлэхийг хүсэж байна.
Үүний тулд хэрэгжилтийн арга хэрэгсэл, манлайлал, мөн хэрэгжилтийн арга хэрэгслийн хүрээнд шийдэл олох зориг шаардлагатай.
Энэ асуудал нь бидний өмнө тулгараад буй гаригийн гуравласан хямралын гол цөмд оршиж байна.
Энэ нь хүмүүст чухал, бидний байгаль орчинд чухал, мөн эдийн засагт ч чухал. Тиймээс Монгол Улсад болж буй COP17-оос хэрэгжилтийн чиглэлээр бодит, амжилттай үр дүн гарна гэдэгт би ихээхэн найдаж байна" гэв.