Монгол Улс цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа ч сүүлийн хоёр жилд импортын тоо буурчээ. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс 2022 оноос хойш нийт 1,838 ширхэг цахилгаан автомашин импортолсон байна. Үүнээс:
- 2022 онд 214 ширхэг буюу 5.8 сая ам.доллар
- 2023 онд 419 ширхэг буюу 10.2 сая ам.доллар
- 2024 онд 504 ширхэг буюу 13.9 сая ам.доллар
- 2025 онд 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар
- 2026 оны эхнээс найман сарын байдлаар 365 ширхэг буюу 7.5 сая ам.долларын цахилгаан автомашин импортолжээ.
Ингэснээр 2024 онд 504 ширхэгт хүрч байсан цахилгаан автомашины импорт 2025 онд 168 ширхэгээр буюу 33.3 хувиар буурсан байна.
ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ 76.3 ХУВИЙГ БНХАУ-ААС ИМПОРТОЛЖЭЭ
2022 оноос хойш Монгол Улсад импортолсон цахилгаан автомашины дийлэнх нь БНХАУ-аас байна. Тодруулбал, нийт импортын:
- 76.3 хувь нь БНХАУ-аас,
- 10.2 хувь нь Япон улсаас,
- 5.1 хувь нь АНУ-аас,
- 8.4 хувь нь бусад улс орноос импортлогджээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,700 орчим цахилгаан автомашин бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд 11 байршилд “ногоон өртөө” буюу цахилгаан автомашин цэнэглэх цэг байгуулжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашины утаанаас үүсдэг гэх тооцоо бий. Харин цахилгаан автомашины тоог 50 мянгад хүргэснээр 66 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэж тооцож байгаа аж.
Мөн Монгол улс бензин, шатахууныг импортоор авахад жилд 2.4 тэрбум ам.доллар зарцуулдаг байна.