Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2015 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд болох аж.
Чуулга уулзалтаар хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, технологи, тээвэр, логистик, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх олон салбар хуралдаан, бизнес уулзалт зохион байгуулагдана.
Монгол Улс тус чуулга уулзалтад тогтмол өндөр түвшинд оролцож ирсэн. Ерөнхий сайд Н.Учрал чуулга уулзалтын хүрээнд Оросын төр, засгийн удирдлага, холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талт уулзалтуудыг хийхээр төлөвлөж байна.
Энэхүү уулзалтаар Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.
Мөн хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт, цаашдын боломжийн талаар санал солилцоно.
Түүнчлэн энэ жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд анх удаа “Монгол-Оросын бизнес хэлэлцүүлэг” зохион байгуулагдана.
Тус хэлэлцүүлэгт хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тарифын болон тарифын бус саадыг бууруулах, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь оролцоог нэмэгдүүлэх асуудлыг ярилцах аж.
Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрвөн удаа, Ерөнхий сайдын түвшинд хоёр удаа тус тус оролцож ирсэн байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөгчид хамт явж байна.