Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын зуны IX ээлжид Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон өсвөрийн 4 бөх, 10 харваач, 100 уралдаанч хүүхдийг хөгжил, оролцооны тусгай хөтөлбөрт бэлэг болгон хамрууллаа.
21 аймаг, есөн дүүргээс ирсэн хүүхдүүд үе тэнгийн найзууддаа уламжлалт өв соёлын талаарх мэдлэг ойлголтыг өгч байна. Тухайлбал, уралдаанч хүүхдүүд морины соёл, морь унах арга ухаанаасаа хуваалцах зэргээр тухайн ээлжийн хөтөлбөрийн агуулгыг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Ирэх жилүүдэд ч Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон өсвөрийн тамирчид, уралдаанч хүүхдүүдийг үргэлжлүүлэн урамшуулах ажээ.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зуны наймдугаар ээлжид Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах U17 насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцох 32 хүүхдийг хамруулжээ
Эх сурвалж: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар