Онцгой албан татвараар төсөвт 438.3 тэрбум төгрөг төвлөрч ердөө 70.0 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэжээ. Энэ онд гаалиар орж ирсэн автомашин өмнөх оны мөн үеэс 22 мянгаар буурч, үнийн дүн 228.3 сая ам.доллараар багассан байна.
Гаалийн албан татвар, онцгой албан татвар харьцангуй өндөр ногддог автомашины импорт буурснаар импортын барааны гааль, НӨАТ, онцгой албан татвар буурахад нөлөөлжээ.
Оны эхний зургаан сард импортоор худалдан авч байгаа автобензин, дизелийн түлшний импорт нэмэгдэж байгаа боловч Засгийн газраас өнгөрсөн хугацаанд гаргасан удаа дараагийн шийдвэрийн дагуу үүнд ногдуулах онцгой албан татвар, гаалийн татварыг бууруулсан тул төсвийн орлого бүрдүүлэлтэд төдийлөн эерэг нөлөө үзүүлээгүй ажээ.
Автомашины импорт буурснаар импортын барааны гааль, НӨАТ, онцгой албан татвар буурахад нөлөөлжээ.
Автомашины онцгой татвар 61.9 хувь, дотоодын архи, дарсны татвар 63.8 хувь, дотоодын пивоны татвар 69.2 хувь, автобензин, дизелийн түлшний онцгой татвар 52.0 хувийн биелэлттэй байна.
Татварын зарим орлого маш өндөр биелэлттэй (агаарын бохирдлын төлбөр 189.2 хувь, ус бохирдуулсны төлбөр 414.1 хувь, ашигт малтмал ашигласны зарим төлбөр 100 орчим хувь) байхад дээр дурдсан томоохон татваруудын орлого 20–30 хувиар тасарсан үзүүлэлт гарчээ.
Иймээс 2026 оны сүүлийн хагас жилийн орлогын төсөөллийг татварын төрөл тус бүрээр шинэчилж, ялангуяа ААНОАТ, онцгой албан татвар, импортын татварын суурийг бодит гүйцэтгэлтэй нь уялдуулан дахин тооцох хэрэгтэй гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэж байна.