Балба–Төвдийн хил орчимд хүчтэй үер, хөрсний гулгалт энэ сарын 26-нд болсон.
Балбад сураггүй болсон хүний тоо 2000 болж өсөв. Тэдний 517 нь жуулчид. Мөн Балбад 579 хүн амиа алджээ. БНХАУ-ын төрийн телевиз болох CCTV Төвдөд 260 нь гадаад, нийт 558 хүн сураггүй болсон гэжээ.
Балбын арми гамшиг болсноос хойш 900 хүнийг аварчээ. Уулчид, явган алхагчид Балбад олноороо ирдэг. Мөн жил бүр олон мянган Хиндү болон Буддын шашинтнууд тус улсад мөргөл хийхээр ирдэг байна.
Уулын оройгоос маш их ус буусны дараа Төвдөд хиймэл нуур үүсжээ. Дахин үер болж болзошгүй хэмээн Төвдөд эрэн хайх ажиллагааг түр зогсоосон ч үргэлжлүүлж байна. Тус бүсээс 500 орчим жуулчныг гаргажээ. Уулын оройгоос маш том мөс доош унасан нь үер болоход нөлөөлсөн гэж таамаглаж байна.
Эх сурвалж: BBC