gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.27
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.27
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.27
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

COP17: Монголд ирээд мал аж ахуйг огт өөр өнцгөөс харлаа

Б.Нямдарь
4 цаг 19 минутын өмнө
Twitter logo
 
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) өнөөдөр 10 дахь өдрөө Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тус хурлыг бэлчээр, малчдын асуудлаар олон улсын түвшинд бодлогын манлайлал үзүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломж хэмээн Монголын тал үзэж буй. Бид хуралд оролцогч олон улсын зарим зочин төлөөлөгчийн сэтгэгдлийг сонирхлоо. 

"МОНГОЛ ҮНДЭСНИЙ ОЛОН ХООЛ АМСАЖ ҮЗСЭНЭЭС ҮХРИЙН ХЭЛ ИХ ТААЛАГДЛАА"

Зүүн гар талаас Даан Шуттенбелт, Дануш Динеш нар

- Та бүхэн өөрсдийгөө танилцуулаач.
- Намайг Дануш Динеш гэдэг. Би Нидерланд дахь Climeat төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Бид дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг. Намайг Даан Шуттенбелт гэдэг. Би Дануштай хамт Climeat-д ажилладаг бөгөөд байгууллагын үр нөлөөний асуудал хариуцсан ажилтан.

- Та бүхэн энэ удаагийн чуулганд ямар асуудалд түлхүү анхаарч ирсэн бэ?
Дануш Динеш: Бид хөрсний эрүүл мэндийг сайжруулах, хөрсөнд нүүрстөрөгч хуримтлуулахтай холбоотой асуудлыг ихээхэн сонирхож байна. Мөн газар нутгаа хамгаалах, газрын менежментийг илүү тогтвортой болгоход чиглэсэн бодлогын асуудлуудыг сонирхож байна. 

Энд малын бүх зүйлийг ашиглаж байгаа нь сонирхолтой санагдлаа. Бас их амттай юм билээ. Өмнө нь би ийм зүйл идэж үзэж байгаагүй.

Даан Шуттенбелт: Тийм ээ. Бид хөдөө аж ахуй, хүнс болон хүмүүсийг хямд, шим тэжээлтэй хүнсээр хангахын зэрэгцээ дэлхий, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн санхүүжилтийн тогтолцоог хэрхэн бий болгох вэ гэдэгт түлхүү анхаарч байна.

- Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17-ын талаарх та бүхний сэтгэгдлийг сонирхмоор байна?
-Дануш Динеш: Маш сайн зохион байгуулалттай байна. Оролцогчийн хувьд виз авах, хилээр нэвтрэх, арга хэмжээнд нэвтрэх эрх авах, тээвэр зэрэг бүх зүйл маш сайн зохион байгуулагдсан.

Даан Шуттенбелт:  Тийм ээ, бүх зүйл маш саадгүй явагдаж байна. Надад ямар нэгэн асуудал тулгарсангүй. Хүн бүр маш тусархуу юм. Үнэхээр сайхан, эерэг туршлага болж байна. Мөн бидний хэлэлцэж буй асуудлууд Монголд ихээхэн хамааралтай гэдгийг эргэн тойрны уул толгодыг хараад, байгальтай ойрхон байгаагаар мэдрэх нь сонирхолтой байлаа.

- Та бүхэн өмнө нь өөр улс оронд болсон COP-д оролцож байсан уу?
Дануш Динеш:
Би өмнө нь цөлжилттэй холбоотой COP-д оролцож байгаагүй. Харин уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх найман удаагийн COP-д оролцож байсан. Хамгийн сүүлд Азербайжанд болсон COP-д оролцсон. Мөн Дубай, Египет зэрэг олон оронд болсон COP-д оролцож байлаа.

- Та бүхэн Улаанбаатар хоттой танилцаж, хотын аялал хийж амжив уу?
- Даан Шуттенбелт:  Би нэг өдрийг хоттой танилцахад зориулсан. Хотын түүх, соёлын баялаг өвтэй бага ч гэсэн танилцсан нь үнэхээр сайхан байлаа. Харамсалтай нь хотоос гадагш гарч амжаагүй. Монгол орны бас нэг чухал хэсэг нь хөдөө нутаг учраас тийшээ явж үзсэн бол сайхан байх байлаа.

- Нидерландын хувьд байгаль орчны хамгийн чухал, гол асуудал юу вэ? 
Дануш Динеш:
Бид Нидерландад төвтэй боловч олон улсын хэмжээнд ажилладаг. Африк, Зүүн Өмнөд Ази, Латин Америкт ч үйл ажиллагаа явуулдаг. Миний бодлоор хаа сайгүй бид байгаль орчноосоо улам бүр тасарч, хөндийрч байна. Бидний хэрэглэж буй бүх зүйл хөрс, газар шорооноос үүдэлтэй. Жишээлбэл, бидний идэж буй хүнс газарт ургадаг. Гэтэл бид байгаль, газар нутагтайгаа улам бүр хөндийрч байна. Өнөөдөр бид хүнсээ зүгээр л дэлгүүрээс худалдаж авдаг бөгөөд хаанаас, хэрхэн бий болсныг нь тэр бүр мэддэггүй.

Байгаль орчноосоо хөндийрөх тусам бид газраа хайрлаж, хамгаалахаа больдог. Үр тариа ургуулдаг хөрс, мал бэлчдэг газар нутгаа хамгаалах анхаарал маань сулардаг. Бид байгаль орчин, хөрс, газраа үл тоомсорлосоор ирсэн. Үүний нэг шалтгаан нь бид байгальтайгаа улам бүр хөндийрч байгаатай холбоотой.

Дэлхий дахинд энэ бол ихэвчлэн маргаан дагуулдаг сэдэв. Зарим хүмүүс мах идэх ёсгүй гэдэг бол зарим нь мах идэх хэрэгтэй гэж үздэг.

Тиймээс газар нутагтайгаа дахин холбогдох нь маш том боломж гэж би боддог. Монгол Улсад үүнийг хийх нь үнэхээр сайхан санагдаж байна. Учир нь Монгол орон байгалийн асар их үзэсгэлэнтэй төдийгүй соёл иргэншил, соёлын асар их баялагтай. Та бүхэнд олон зуун жилийн туршид нийгэм, соёлын олон өөрчлөлт гарсан баялаг түүх бий. Тиймээс бид Монголын байгалийн үзэсгэлэнгээс гадна та бүхний баялаг түүхээс ч суралцаж болох юм.

Даан Шуттенбелт:  Тийм ээ, би яг санал нийлж байна. Түүнээс гадна бид илүү их сонсох хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа эдгээр асуудалд хамгийн их өртөж байгаа хүмүүсийг сонсох хэрэгтэй. Тухайлбал, тариаланчид, малчид болон эдгээр өөрчлөлтийг өөрсдийн биеэр шууд мэдэрч буй хүмүүсийг. Тиймээс бие биеэ, мөн эдгээр асуудалд өртөж буй хүн бүрийг сонсох нь чухал.

Газар нутагт түшиглэн амьдрах боломжтой ч тодорхой хязгаар бий. Тэр хязгаарыг ойлгох нь чухал юм байна гэдгийг мэдэж авлаа.

- Та Монголд хэдхэн хоног байх хугацаандаа юу шинээр олж мэдсэн бэ?
Дануш Динеш: Би харамсалтай нь Улаанбаатараас гадагш гарч амжаагүй. Гэхдээ Монголын маш олон сайхан хоолыг амталж үзлээ. Бид хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг. Дэлхий дахинд энэ бол ихэвчлэн маргаан дагуулдаг сэдэв. Зарим хүмүүс мах идэх ёсгүй гэдэг бол зарим нь мах идэх хэрэгтэй гэж үздэг. Тиймээс энэ асуудлаар маш их хуваагдал байдаг.

Харин Монголд ирээд би үүнийг огт өөр өнцгөөс харсан. Учир нь энд мал бэлчээрлүүлэх, газар нутгаа ашиглах, мал аж ахуй зэрэг нь бүгд соёлын салшгүй нэг хэсэг юм. Эндээс би тэр бүхний хоорондын эргэх холбоог харж чадсан. Хоол хүнсний амт, соёлтой холбоотой байдал, хүмүүсийнх нь соёлтой харилцах харилцаа гээд олон зүйл надад шинэ ойлголт өгсөн. Энэ үнэхээр сонирхолтой байлаа.

Даан Шуттенбелт: Би ч бас circularity буюу бүхнийг эргэлтэд оруулан ашиглах тухай дурдах гэж байлаа. Энд аливаа зүйлийг дахин ашиглаж, мал амьтан эсвэл ургамлын бараг бүх хэсгийг хэрэглэж байгаа нь анзаарагдсан. Мөн байгаль ямар ч хэлбэрээр байсан түүнд маш их ач холбогдол өгдөг нь надад их зүйл ойлгуулсан. Газар нутагт түшиглэн амьдрах боломжтой ч тодорхой хязгаар бий. Тэр хязгаарыг ойлгох нь чухал юм байна гэдгийг мэдэж авлаа.

- Ингэхэд Монгол үндэсний хоолнуудаас аль нь хамгийн их таалагдсан бэ?
- Дануш Динеш: Зарим төрлийн мах маш их таалагдсан. Жишээ нь, үхрийн хэл. Ер нь бид мал амьтны зөвхөн тодорхой хэсгүүдийг л хэрэглэхэд анхаардаг ч энд малын бүх зүйлийг ашиглаж байгаа нь сонирхолтой санагдлаа. Энэ нь бүх зүйлийг бүрэн ашигладаг, эргэх холбоотой тогтолцооны нэг хэсэг мэт санагдсан. Бас их амттай юм билээ. Өмнө нь би ийм зүйл идэж үзэж байгаагүй.

Даан Шуттенбелт: Надад ч мөн адил.

Ярилцсанд баярлалаа. 

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН УЛМААС АМЬДРАЛ НЬ ХҮНДЭРЧ БУЙ МАЛЧДЫН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭХ ГЭЖ ИРЛЭЭ

- Юуны өмнө та өөрийгөө бидэнд танилцуулаач.
- Би Кени улсаас ирсэн Моника Ятор байна. “Уугуул эмэгтэйчүүд, охидын санаачилга” байгууллагыг үүсгэн байгуулагч. Энэ бол Кенийн Баринго мужид үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн иргэдэд түшиглэсэн байгууллага. Бид мал аж ахуй эрхлэн, газар тариалан хавсран эрхэлдэг иргэд. Би зөвхөн ийм төрлийн өрхүүдтэй биш, мал аж ахуй эрхэлдэг малчид болон газар тариалан эрхэлдэг ч мал малладаггүй иргэдтэй ч хамтран ажилладаг.

- Та энд голлон ямар асуудалд анхаарлаа хандуулан ирсэн бэ?
- Би Агроэкологийн эвслийн хамтарсан дарга. Энэ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP-д оролцож байгаа гол зорилго маань уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр амьдрал ахуй нь хүндэрч буй малчдын орон нутгийн иргэдийн дуу хоолойг энд хүргэх юм.

Бидний хувьд агроэкологийн инноваци, арга практикийг нэвтрүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нэг арга юм.

Уур амьсгалын өөрчлөлт малчдыг үнэхээр сөхрүүлж байгааг бид харж байна.

Жишээ нь, малчдад тэжээлийн ургамал тариалах, бэлчээр, газраа зааглаж хамгаалах, мод тарихыг зааж сургах нь тэднийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжийг нэмэгдүүлж байна гэж би үздэг.

Би энд бас нэг зүйлийг онцлох гэж ирсэн. Малчдын дуу хоолой маш чухал гэдгийг бид дахин дахин хэлэх хэрэгтэй. Энд гарч буй аливаа шийдвэр тогтвортой мал аж ахуйг дэмжих ёстой.

Уур амьсгалын өөрчлөлт малчдыг үнэхээр сөхрүүлж байгааг бид харж байна. Тиймээс мал аж ахуйг дахин бэхжүүлэх хэрэгтэй. Учир нь энэ нь өөрөө уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нэг хэлбэр юм.

Малчдын нүүдэл хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нэг арга байсан. Гэхдээ өнөө үед энэ нь хангалттай шийдэл байхаа больж байна. Учир нь хур тунадасны хэмжээ, хугацаа маш тогтворгүй болсон. Мөн бид газар нутгаа доройтуулсан. Тэгэхээр малчид хаанаас тэжээл, өвсөө авах билээ дээ.

Тиймээс мал аж ахуйгаа хадгалж үлдэхийн зэрэгцээ малчдад тогтвортой, хангалттай амьжиргааны эх үүсвэр бий болгохын тулд амьжиргааг хэрхэн төрөлжүүлэх вэ гэдэг асуудал чухал. Тиймээс л би энд ирсэн.

- Нэг шийдэл нь бусад улс орнуудаас хийх хөрөнгө оруулалт гэж бодож байна. Хөдөө аж ахуйн салбарт хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай талаар танд мэдээлэл байна уу?
- Одоогоор надад тодорхой тоо баримт алга. Гэхдээ зарим уулзалтаас сонсоход Сенегал, Мавритани зэрэг Африкийн орнуудад үндэсний засгийн газрууд нь хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх, малын тэжээл үйлдвэрлэх, мал аж ахуйг дэмжихэд хөрөнгө оруулалт хийж байгаа талаар ярьсан.

Харин Кени зэрэг зарим оронд үндэсний засгийн газраас шууд санхүүжилт авах асуудал хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн тодорхой дэмжлэгүүдийг үзүүлж байгааг бид харсан.

Өчигдөр Кенийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан дэд захирал ч энэ талаар ярьсан. Манай нутагт гэнэтийн үер болсон бөгөөд засгийн газар Баринго мужид тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зарим санаачилгыг дэмжихээр ажиллаж байна.

Бидэнд үг хэлэх, байр сууриа илэрхийлэх боломж олгож, биднийг сонсож байгаад нь баяртай байна.

Гэхдээ энэ нь маш бага хэмжээний дэмжлэг. Баринго бол асар том нутаг дэвсгэртэй бөгөөд нийт газар нутгийнх нь бараг 70 хувийг малчид ашигладаг. Тиймээс миний хувьд энэ бол хангалтгүй. Бидэнд малчдад хүрч ажиллах илүү их санхүүжилт хэрэгтэй.

Мөн Гарисса, Марсабит, Мояле зэрэг бүс нутгуудад ч хүрэх шаардлагатай. Манай муж, бүс нутгууд асар том учраас жижиг хэмжээний санхүүжилтийн багц хангалттай биш. Бидэнд тогтвортой мал аж ахуйг дэмжих, бэлчээрийн тал нутгийг нөхөн сэргээхэд илүү их хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Учир нь газар нутаг улам бүр доройтож байна. Хэрэв энэ хэвээр удаан үргэлжилбэл бид өнгөн хөрсөө алдана. Улмаар олон тооны гүн жалга, суваг үүсэж, борооны ус гол мөрөн, цаашлаад далай руу урсан орох эрсдэлтэй.

Ялангуяа малчдын олон төлөөлөл энд ирсэн нь маш чухал. Цаашид бидний хүргүүлсэн саналуудыг анхааралдаа авч, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

- Кени улс хөдөө аж ахуйн голлох ямар бүтээгдэхүүнээ бусад улс руу экспортолдог вэ?
- Малчдын хувьд бид амьд ямаа, тэмээ, хонь зэргийг Ойрх Дорнодын орнууд руу экспортолдог. Энэ бол бидний эрхэлдэг гол үйл ажиллагааны нэг. Харин газар тариалан эрхлэгчид кофе, цай экспортолдог. Мөн зарим бүс нутагт рапс зэрэг шинэ төрлийн таримал нэвтрүүлсэн.

Гэхдээ эдгээр нь ихэвчлэн маш том газар эзэмшдэг, үйлдвэрлэлийн шинжтэй томоохон фермерүүдийн тариалдаг бүтээгдэхүүн. Тэдгээрийг бусад улс руу экспортолдог.

- Энэ удаагийн COP17 хурлын зохион байгуулалтад та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
- Би энэ удаа малчдын дуу хоолой хэлэлцүүлгийн ширээнд хүрч чадсаныг харлаа. Бид засгийн газраас юу хүсэж байгаагаа, ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаагаа тодорхой тусгасан саналаа хүргүүлсэн. Мөн бидэнд үг хэлэх, байр сууриа илэрхийлэх боломж олгож, биднийг сонсож байгаад нь баяртай байна.

Энэ бол миний оролцож буй анхны Энэ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн COP. Миний хувьд энэ бол оролцож байсан COP-уудаас хамгийн сайхан нь санагдлаа.

- Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан