Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Хэнтий аймагт ажиллалаа. Тэрбээр Хэрлэн сумын ногоочид, тариаланчид, аймаг орон нутгийн удирдлага, Дулааны талын 700 га-гийн услалтын системийн төслийн нэгж, гүйцэтгэгч компанитай нэгдсэн уулзалт хийв.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн талуудын мэдээлэлтэй танилцсаны дараа “Жинсийн орой” ХХК-ийн гэрээний хугацааг дахин сунгахгүй гэлээ. Зүүн бүсийн иргэдийг эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний ногоогоор хангах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий уг төслийг дахин сунгасан гэрээний хугацаанд буюу ирэх тавдугаар сарын 20-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгч, иргэд, тариаланчдын эрх ашгийг хангахыг үүрэг болгов.
Эргэн сануулахад, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Хэнтий аймагт ажиллах үеэрээ тус төслийн барилга угсралттай танилцсан. Хариуцлагагүй ажиллаж буй гүйцэтгэгч компанид хатуу шаардлага тавьж, хар жагсаалтад оруулах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлж, төслийг яаралтай ашиглалтад оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгожээ.
Цаашид услалтын системийг сум, орон нутаг хариуцаж бүрэн хүчин чадлаар нь ашиглах зорилгоор орон нутгийн зүгээс хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж хэрэгжүүлэх, үйлчилгээний төлбөрийн тарифийг батлуулах, ашиглалт үйлчилгээний зардлыг зохих журмын дагуу батлуулж байх, Төсөл хэрэгжүүлэх нэгж сум, иргэд хамтран үргэлжлүүлэн ажиллаж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэж ажиллах зэргийг холбогдох албаныханд чиглэл болгов.
Төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Хэнтий аймгийн Засаг дарга нар 2025 оны зургадугаар сарын 03-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.