gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Говь-Алтай эрүүл мэнд, боловсролын хөгжлөөр улсад тэргүүлдэг аймгийн нэг болжээ

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-03-25
Twitter logo

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ.

Үүнд Говь-Алтай аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажлын байр бий болох, байгаль орчныг хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Гэгээн нуураас ус татаж Алтай хотын оршин суугчдыг цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” төсөл, сумдад сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлснийг тодотголоо.

Говь-Алтай аймаг эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг аймгийн нэг. Хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 15 хувиар бууруулж чаджээ. Цаашид хүний хөгжлөөр бусдыгаа манлайлж, дундаж наслалтыг 80-аас дээш болгох зорилт тавьсан байна.

Орон нутаг жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжихээр өнгөрсөн онд 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

Говь-Алтай аймгийн 10 гаруй аж ахуйн нэгж, иргэн  “Хүнсний хувьсгал”, “Атрын 4 аян”-д хамрагдаж 1,3 тэрбум төгрөгийн зээлээр тоног төхөөрөмжөө шинэчилжээ.

Орон нутаг жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжихээр өнгөрсөн онд 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг өөрсдөө хангадаг, хүнсний бусад хэрэгцээг 100 хувь хангахыг зорьж байна.

Гэхдээ банкны шалгуур өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг учир “Хүнсний хувьсгал”-ын хоёрдугаар шатанд орон нутгийн аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжихийг хүсэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 орчим нь Говь-Алтай аймгийнх юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр тарьсан 8,5 сая заг 80 орчим хувийн ургалттай байна.

Өнгөрсөн жил Алтай хотод үйлчилгээтэй орон сууцны цогцолбор, Бигэр, Бугат суманд орон сууц барьсан бөгөөд “Тайшир” шохойн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар шинээр 200 орчим ажлын байр бий болжээ.

Одоо Алтай хотод 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж, 31 км хатуу хучилттай авто замын ажил өрнөж байна.

Энэ онд Есөнбулаг суманд Соёл амралтын хүрээлэн, сургуулийн спорт заал, ахмадын сувилал, Эрдэнэ суманд 320 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургууль, Цээл суманд сургуулийн дотуур байр, Алтай суманд хүүхдийн цэцэрлэг барьж, Дарви суманд “Харгана түрүү”-гийн услалтын систем байгуулна.

Аймгийн удирдлагууд хэдхэн хоногийн өмнө дотоод, гадаадын 400 гаруй хөрөнгө оруулагч, 15 орны Элчин сайдын яамны төлөөллийг оролцуулан “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-аа Улаанбаатар хотод зохиожээ.
Говь-Алтай аймгийн иргэд бүс нутаг төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, ялангуяа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, улсаа хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хүүхэд, нярайн зөвлөх их эмч, клиникийн профессор Самбуугийн Жаргахсайханд Хүний гавьяат эмч, “Илч-Алтай” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ахмад ажилтан, нягтлан бодогч Бэгзийн Чандагт Гавьяат эдийн засагч, “Баян Алтайн Оргил” биеийн тамирын хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч, мастер оёдолчин Бадарын Хандаад Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан