Яг одоо болж буй Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын асуудлыг хэлэлцэж буй.
Энэ үеэр гишүүд хотын удирдлагуудаас асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
Та өөрөө хууль зүйн сайд, гишүүн байсан хүн айлын гадаа очиж жагсаал хийх нь хувь хүний нууцад халдахгүй юу. Улаанбаатар хотын 1,7 сая иргэний гэрийн хаяг танд бүгд л байгаа байх. Бүгдийнх нь гэрийн гадаа очиж жагсаад байвал ардчилсан орон, ардчилсан нийгэмд хэр нийцтэй вэ. Таныг төрийн хүн, эр хүний уужим ухаан гаргаад үүндээ уучлалт гуйх болов уу гэж харж байна. "Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс шүү" гэдгийг Ерөнхий сайд ч хэлж байгаа. УИХ-ын АН-ын бүлэг хуралдаж байхад танай хоёр дарга орж ирчхээд эмэгтэй болохоор нь тэгээд байгаа юм уу, Л.Мөнхбаясгалан гишүүн юм асуухад даапаалж инээгээд суугаад байх юм. Цирк дээр алиалагч үзэж байгаа аятай инээгээд шоолоод байсан. Төрдөө хүндэтгэлтэй хандмаар байна шүү. Танай дарга чинь ч төрийн сайд, гишүүн байсан.
Болохгүй бол Туулын хурдны замаар 2-3 өдөр хэлэлцүүлэг хийж болохгүй юу. Зөв нь энэ, буруу нь энэ гээд... Ажил хэрэгч хандахгүй бол сошиалд хэрүүл өрнүүлээд байна.