gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Оюу толгой”-н гадаад валютын урсгал нэмэгдэхэд төгрөгийн ханш чангардаг

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-04-01
Twitter logo

Монгол Улсын гадаад валютын нөөц гэдэг нь Монгол банканд хадгалагдаж буй ам.доллар, евро зэрэг гадаад валют болон алт, үнэт цаасны хуримтлал юм. Өөрөөр хэлбэл, улс орны “гадаад валютын хуримтлал” буюу санхүүгийн хамгаалалтын сан гэж ойлгож болно. Гадаад валютын нөөц нь ханшийн тогтвортой байдал, импортын тасалдалгүй байдал, эдийн засгийн итгэлийг хамгаалдаг. 

“Оюу толгой”   компани 2010-2024 оны хооронд нийтдээ 19.2 тэрбум ам.долларыг Монгол Улсад оруулж иржээ. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2012 оны 12-р сард анх удаа 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь “Оюу толгой”   компанийн 2011-2012 онд хийсэн хөрөнгө оруулалтын нөлөө байжээ. 

“Оюу толгой”-н оруулж ирсэн гадаадын валют буурсан 2014-2016 (гүний уурхайн бүтээн байгуулалт зогссон байсан үе) оны хооронд Монгол Улсын гадаад валютын нөөц мөн 1.6-1.3 тэрбум ам.доллар болж буурч байжээ.  

Тухайн жил бүрийн Монгол Улсын сарын дундаж импортын дүнтэй харьцуулахад “Оюу толгой” -н оруулж ирсэн гадаад валютын хэмжээ дунджаар Монгол Улсын 2.5 сарын импортыг хангах боломжтой байжээ. 

“Оюу толгой” -н оруулж ирсэн гадаад валют 2010 онд 307.7 сая доллар байснаа 2011 онд 1.3 тэрбум доллар болж, 4.3 дахин нэмэгдэхэд Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш америк долларын эсрэг 6.8%-аар чангарчээ. 2012 оноос 2013 он, 2013 оноос 2014 онд “Оюу толгой” үйлдвэрийн Монголд оруулж ирсэн гадаад валютын хэмжээ жил дараалан буурах үед Монгол төгрөгийн ханш америк долларын эсрэг суларч байжээ. 

Дүгнэлт:
2010-2016 оны хооронд “Оюу толгой”-н гадаад валютын урсгал нэмэгдэхэд төгрөгийн ам.долларын эсрэг ханш чангарч, “Оюу толгой”   компанийн гадаад валютын орох урсгал буурахад төгрөгийн ам.долларын эсрэг ханш суларч байжээ.  

Харин 2017 оноос нүүрсний үнэ, экспортын хэмжээ нэмэгдэж, улсын төсвийн орлого нэмэгдэж, нөгөө талдаа импортын хэмжээ нэмэгдсэн. Эдийн засаг ч мөн энэ хэмжээгээр тэлж, гадаад валютын гадагшлах урсгал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ үеийг ам.долларын ханшид бусад хүчин зүйлс нөлөөлж эхэлсэн үе гэж хэлж болохоор байна. 

Эх сурвалж: MMCG, "Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” ХХК-ийн оруулж буй хувь нэмэр судалгаа"-наас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан