gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүлэв

Б.Азбаяр
Улс төр
5 цаг 45 минутын өмнө
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  14 цаг 18 минут
2026.04.10

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.10/ үргэлжилж байна.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нар 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлснийг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийн танилцуулгадаа "...Шинэ тутамд эрчимтэй хөгжиж байгаа, ирээдүйд амжилт үзүүлэх боломжтой  гэж үзэж болох и-спортын төрөл нь олимпын төрөлд хараахан багтаагүй байх тул дээрх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгаа нь спортын энэ төрлийг адил түвшинд авч үзэх боломжгүй байна.  

Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайлан, хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9.3 дахь заалтад “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо,” гэх агуулгыг нэмэхээр хуулийн төсөл боловсрууллаа" гэсэн юм.

Уг хуулийн төсөлд и-спорт буюу цахим спортын тамирчинд гадаадын аж ахуйн нэгж, иргэнээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшууллыг татвараас чөлөөлөх, шатар, и-спортын үндэсний шигшээ багуудад гадаад улсын иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив, буцалтгүй тусламжаар нийлүүлэх тоног төхөөрөмжийг гаалийн тариф болон гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай тусгажээ.

Санал хураалт явуулж дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх гэтэл гишүүдийн ирц хангалтгүй гэж үзсэнээр хэлэлцсэн хуулийн төслүүдтэй холбоотой санал хураалтыг үдээс хойших чуулганы хуралдаанаар явуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцуулаад байв.

Үдээс хойших хуралдаан дээрх хуулийн төслүүдтэй холбоотой санал хураалтаар үргэлжилж байна. 

УИХ-ын дарга С.Бямбацогт: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025 оны аравдугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Уг тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураав. Санал хураалтад 114 гишүүн оролцсоноос 40 гишүүн буюу 37.7 хувиар тус санал дэмжигдсэнгүй. 

Дэмжигдээгүй тул Хянан шалгах түр хороо байгуулах тогтоол батлагдаагүйд тооцов.

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцуулснаар чуулганы үдээс хойших хуралдааныг өндөрлүүллээ. 

ШУУД ҮЗЭХ:

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан